Ulaanbaatarian подкастын маань ээлжит дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Гурав дахь дугаараа бид "DJ" хэмээн нэрийдэн, электрон хөгжмийн үүсэл хөгжил, онцлогийн талаар зочны хамт ярилцсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод маань өрнөсөн онцлох үйл явдлын талаар ярихаа ч мартаагүй. 

Халуун кофе, цайгаа дэргэдээ тавиад 40 хормыг хамтдаа өнгөрүүлье.

Подкаст маань танд дараах сувгуудаар хүрнэ:

- Soundcloud
- Castbox
- Spotify
- Apple Podcast
- Google Podcast

Подкастын хураангуй:

Энэ удаа "DJ" сэдвийн хүрээнд хөтлөгч Энхжин, Дариа нар та бүхэнтэй хамт байх болно.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

- Дархлаажуулалтын ажил ба 25-29 насны залуусын оролцоо
- Улаанбаатар хотын асуудлыг хэлэлцсэн ЗГ-ын өргөтгөсөн хуралдаан
- Их Британийн "University College London", Австралийн "University of Melbourne" сургуулийн судлаачдын хамтарсан "УНАА" төслийн судалгааны дүгнэлт гарчээ.
- Биткойны ханш унаж криптовалютын зах зээл бүхэлдээ донсолгов.

ТАНИН МЭДЭХҮЙ

- DJ нэршлийн гарал үүсэл, түүх
- DJ хөгжмийн төрөл жанр, тэдний онцлог ялгарлын тухай
- DJ хөгжмийн хөгжлийн тухай

ЗОЧИНТОЙ ЯРИЛЦЛАГА

Энэ удаагийн сэдвийнхээ хүрээнд бид "Majesty Mongolia"-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Интро” электроник хөгжмийн фестивалийн Монгол дахь зохион байгуулагч Б.Билигүүдэйг подкастдаа урьж

- DJ нарын амьдрал, түүний DJ болж байсан дурсамжаас
- Энэ төрлийн хөгжмийн томоохон наадам болох “Интро”-г Монгол улсад зохион байгуулах эрхийг хэрхэн авч байсан тухай
- Монгол болон бусад гаднын улсад DJ-ээр ажиллахын онцлог ялгаатай талуудын тухай ярилцсан юм.



Бидэнтэй холбогдох:

- @The Ulaanbaatarian
- @Enkhjin Sojdorj
- @Darisurenaz

- Зочин @biliguudeib