Шинэхэн долоо хоногийн мэнд. “Ulaanbaatarian” подкастынхаа дөрөв дэх дугаарт бид сонсогч та бүхэндээ их хотын хип хоп хөгжим, рэп урлагийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээс гадна рэппер Red Zenk-ийг зочноор урин, гол сэдвийнхээ хүрээнд сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.
Халуун кофе цайгаа дэргэдээ аваад, бидний өнөөдрийн сэдэвтэй хамт байгаарай. Хамтдаа рэп хөгжмийн тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Подкаст маань танд дараах сувгуудаар хүрнэ:

- Soundcloud
- Castbox
- Spotify
- Apple Podcast
- Google Podcast

Подкастын хураангуй:

ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

- Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод шагналын хур бууж, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон медалийг салбартаа амжилттай ажилласан манлайлагчдад гардуулан өгөв.
- 2021 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэв.
- Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож, улс нийтээрээ амрав.

ТАНИН МЭДЭХҮЙ

- Рэп хөгжмийн тухай
- Монголд рэп урсгал орж ирсэн нь
- Рэпийн хөгжил, хит уран бүтээлүүдийн талаар
- Монголын рэп урсгалын төлөөлөгчид, амжилт ололт

ЗОЧИНТОЙ ЯРИЛЦЛАГА

Энэ удаагийн зочноор "DCT Records Label"-ийн артист, рэппер Zenk буюу Д.Мөнгөнхүү оролцсон юм. Рэп хөгжимтэй анх танилцсан дурсамж, бүтээлүүдээ хэрхэн туурвидаг тухай дэлгэрэнгүй ярилцлаа.


Бидэнтэй холбогдох:

- @The Ulaanbaatarian
- @Enkhjin Sojdorj
- @Darisurenaz

- Зочин @zz3nk