Unread-ийн санал болгож буй яг одоо үзэх 100 цуврал киноны жагсаалтад тавтай морил!

Бид бүгд кинонд дуртай. Ажлын дундуур, ажлын дараа, кофе уунгаа, хоолоо идэнгээ, унтахын өмнө, замд түгжрэхдээ ч киногоо үздэг, тэмүүлдэг хорхойтнууд. Хүн бүрийн сонирхол өөр. Үздэг арга барил, дуртай сэдэв, таашаадаг хэлбэр ондоо. Гэхдээ нэг л асуудалтай ижилхэн тулгардаг нь "дараа нь юу үзэх билээ?" байдаг билээ.

Санаа зоволтгүй. Unread таны асуудлыг бага ч болов хөнгөлөхийг хүсэн энэхүү жагсаалтаа ихэд цаг гарган бэлтгэлээ. Энэ бол манай багийн гишүүдийн цувралуудад "үрсэн" хором бүрийн, "ард нь гарсан" бүтээл бүрийн дараа бий болсон туршлагын үр дүн. Бид эдгээр киног сонгохдоо экспертүүдийн үнэлгээ, гаргасан амжилт, үзэгчдийн сэтгэгдэл зэргийг харгалзан үзснээс гадна агуулга, хийц, үзэл санаа, гол мессежүүдийг нь ч бодолцсон билээ.

Энэ бол оригинал жагсаалт. Бид энэ жагсаалтыг хуулбарлаагүй, хуулаагүй, орчуулаагүй. Олон өөр үнэлгээ, рэйтинг, шүүмж, жагсаалтууд энд тэндгүй бий. Гэхдээ түүнээс илүү Монгол уншигчдад онцгойлон зориулсан алтернатив сонголтыг бий болгох үүднээс энэхүү жагсаалтаа гаргалаа.

Таалан соёрхоно уу. Уншихдаа бидний эхэнд байрлуулсан "ИНТЕРАКТИВ ХӨТӨЧ"-тэй танилцахаа бүү мартаарай. Та кинонуудыг төрөл, жанраар нь ангилж, дэлгэрэнгүй мэдээллүүдийг нь авах боломжтой шүү.

Амжилт хүсье!

Unread


Тухтай сууж, төвлөрч үзэх цувралууд

1. the last kingdom (bbc, 2015)

Яагаад: Викингүүдийн нөгөө талд буюу Англо-Саксончуудын дунд өрнөх адал явдал.

Төстэй: Vikings, Knightfall
Жанр: Түүхэн, тулаант

Трэйлэр

2. peaky blinders (netflix, 2013)

Яагаад: Гангстеруудын тухай цуврал ийм л байх ёстой. Бодит явдлууд, гэмт хэргийг бүлэглэлээс сэдэвлэн бүтээж уран сайхны аргаар цыгануудыг холбон оруулсан нь давс хужирыг яг сайхан тааруулсан байна лээ.

Төстэй: Godfather of Harlem
Жанр: Гэмт хэрэг, адал явдал

Трэйлэр

3. american crime story (netflix, 2016)

Яагаад: O.Симпсон, Ж.Версачигийн хэргийн талаар дуулж байсан байх. Дэлхийг шуугиулсан, одоо ч цуурсаар байдаг энэ хэргийг дэлгэцийн бүтээл болгосон нь олон таамаг, бүрхэг зүйлсийг ил болгосон билээ.

Төстэй: Suits, Law & Order
Жанр: Бодит түүх, аллага, шүүх

Трэйлэр

4. westworld (hbo, 2016)

Яагаад: Ирээдүй ийм болох болов уу гэж санаашруулахаас гадна юу болоод өнгөрөв өө гэтэл гайхал төрүүлнэ.

Төстэй: Humans, Battlestar Galactica
Жанр: Робот, AI, ирээдүй

Трэйлэр

5. man in the high castle (prime, 2015)

Яагаад: Дэлхийн 2-р дайнд Герман ялчихсан бол юу болох байсан бол? Ф.Ротын алдарт зохиолоос сэдэвлэсэн кино таны урмыг хугалахгүй.

Төстэй: 11.22.63, Timeless
Жанр: Классик зохиол, наци түрэмгийлэл, өөр ирээдүй

Трэйлэр

6. the handmaid's tale (hulu, 2017)

Яагаад: Өнөө цагийн хамгийн алдартай зохиолчийн хамгийн алдартай зохиолоос сэдэвлэсэн цуврал. Маргарет Атвүүдийн сэдэл, Элизабет Моссын дүр таныг уйдаахгүй.

Төстэй: Colony, The Leftovers
Жанр: Өөр ирээдүй, хувьсгал, кастын зөрчил

Трэйлэр

7. money heist (netflix, 2017)

Яагаад: Испанийн мөнгөний санг тонохоор зэхэж буй бүлэглэлийн тухай өгүүлэх энэ киноны жүжиглэлтээс өгсүүлээд кино зураг авалт зэрэг нь бүгд магтууштай.

Төстэй: Prison Break, Elite
Жанр: Гэмт хэрэг, дээрэм

Трэйлэр

8. dark (netflix, 2019)

Яагаад: Stranger Things-ийн "хүндрүүлсэн" хувилбар. Цаг хугацааны аялал, зэрэгцээ ертөнц, супер чадвар гээд энэ киноны дэндүү төвөгтэй, ухаалаг зохиол таны тархийг дэлбэлнэ.

Төстэй: Stranger Things, Fringe
Жанр: Цаг хугацааны аялал, параллель ертөнц, романс

9. elite (netflix, 2018)

Яагаад: Элит ахлах сургуульд шилжин очсон залуусын түүх, тэдний дунд гарах зөрчлийг сонирхолтойгоор өгүүлсэн Испанийн цуврал. Riverdale-ийн сайжруулсан хувилбар ч гэж зарим нь хэлээд амжжээ.

Төстэй: Riverdale, Gossip Girl, Big Little Lies
Жанр: Өсвөр үеийнхэн, гэмт хэрэг, нууцлаг

Трэйлэр

10. stranger (netflix, 2017)

Яагаад: New York Times-ийн 2017 оны шилдэг цувралын нэгээр тодорсон Солонгосын улс төр, бизнесийн магнатуудын дунд бий болсон авлигын гэмт хэргийг мөшгих цуврал.

Төстэй: Signal, Designated Survivor, Prison Playbook
Жанр: Гэмт хэрэг, адал явдал

Трэйлэр

11. THE OA (netflix, 2016)

Яагаад: 7 жил ор сураггүй алга болсон бүсгүй эргэн ирэхдээ хараатай болсноос гадна ер бусын чадвартай, олон нууцын тайлал болсон байлаа.

Төстэй: Sense8
Жанр: Параллель ертөнц, супер хүч, романс

Трэйлэр

12. american gods (prime, 2017)

Яагаад: Нейл Гайманы тун чиг ярвигтай зохиолыг гайхамшигтай дэлгэцийн бүтээл болгосон авч хоёр дахь бүлэг нь эхний бүлгийнхээ амжилтыг давтаагүй нь харамсалтай.

Төстэй: Good Omens
Жанр: Фантаз, бурхад

13. 37-р точка (skygo, 2019)

Яагаад: Монголын олон ангит киноны ертөнцөд шинэ жишиг тогтоосон бүтээл. 90-ээд оны түүхийг тэр чигт нь багтаасан дууль.

Төстэй: Бригада
Жанр: Адал явдалт, хувьсгал, тэмцэл

Трэйлэр

14. narcos (netflix, 2015)

Яагаад: Колумбын хар тамхины бүлэглэлүүд, засгийн газар хоорондын тэмцэл. Домогт Пабло Эскобарын тухай хийгдсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг.

Төстэй: Peaky Blinders, Ozark
Жанр: Хар тамхи, гэмт хэрэг

Трэйлэр

15. the crown (netflix, 2016)

Яагаад: Амьд домог, Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн намтар түүхийг өгүүлэх түүхэн цуврал. Түүхэн үйл явдлуудыг маш сонирхолтойгоор, асар адармаатайгаар өгүүлэх, чанартай, зангарагтай цуврал.

Төстэй: Wolf Hall
Жанр: Түүхэн, улс төр

Трэйлэр

16. better call saul (amc, 2015)

Яагаад: Breaking Bad-ийн алдарт хуульчийн түүх таныг хэзээ ч уйдаахгүй. Классик хэмжээнд үнэлэгдэхүйц бүтээл.

Төстэй: Breaking Bad, Suits
Жанр: Гэмт хэрэг, триллер, инээдэм

17. signal (netflix, 2016)

Яагаад: Рэйтингээрээ Солонгосын романс кинонуудын дунд жагсах цорын ганц өөр жанрын кино. Өнгөрсөнд болон өнөөдөр амьдарч буй 2 мөрдөгч радио станцаар хоорондоо харилцан томоохон аллагын хэргийг илрүүлэх болно.

Төстэй: Stranger, Designated Survivor: 60 days
Жанр: Гэмт хэрэг, фантаз, триллер

Трэйлэр

18. watchmen (hbo, 2019)

Яагаад: Супер баатартай комик, цувралуудаас хамгийн дутуу үнэлэгдсэн нь энэ байж мэднэ. Маш нарийн логик, учир жанцан нь улам ихийг мэдэх, ухах хүслийг төрүүлнэ.

Төстэй: Agents S.H.I.E.L.D, Arrow
Жанр: Өөр ирээдүй, супер баатрууд, цаг хугацааны аялал

Трэйлэр

19. mindhunter (netflix, 2017)

Яагаад: Дэвид Финчерийн найруулсан энэхүү цувралын гол дүрийн баатар бол FBI-ийн агентууд. Тэд гэмт хэрэгтнүүдийг барихын тулд бодол санаа, оюун ухааны нууцыг нь тайлахыг оролдоно.

Төстэй: Manhunt: Unabomber, Hannibal
Жанр: Гэмт хэрэг, сэтгэл зүйн триллер

Трэйлэр

20. succession (hbo, 2018)

Яагаад: Дэлхийн хамгийн том гэр бүлийн бизнесийг хэн өв залгамжлах вэ? 2-р бүлэг нь таны ойрд үзээгүй "төгс" бүтээл байх болно.

Төстэй: Game of Thrones, Billions
Жанр: Бизнес, өрсөлдөөн, гэр бүл

Трэйлэр

НЭГ СУУЛТААР УГСРУУЛЖ ДУУСГАХ ЦУВРАЛУУД

21. LOVE, DEATH & ROBOTS (NETFLIX, 2019)

Яагаад: Анги бүр нь өөр өөр зохиолоор өрнөх энэхүү цуврал таныг бодолд автуулах болно. Хөргөгчин дотроо ертөнцийг тээх хос, усан сан цэвэрлэгчээс өгсүүлээд агуу уран бүтээлч боло робот гээд л.

Төстэй: Black Mirror
Жанр: Уран зөгнөлт, анимейшн

Трэйлэр

22. the newsroom (hbo, 2012)

Яагаад: Мэдээний агентлаг, редакц хэрхэн ажилладаг вэ гэж гайхаж байсан уу? Ялангуяа сэтгүүлчээр суралцаж буй, ажиллаж буй хүн бүрийн заавал үзэх ёстой кино.

Төстэй: The Morning Show
Жанр: Мэдээний өрөө, медиа ертөнц, өрсөлдөөн

Трэйлэр

23. end of the f***ing world (netflix, 2017)

Яагаад: "Алуурчин" болох зорилготой охинтой учирснаар тэдний адал явдал эхлэх ба өсвөр үеийнхний тухай өгүүлэх бүтээлүүд дундаас өөрийн гэсэн өвөрмөц хошин байдал, этгээд хэв маягаараа ялгарна.

Төстэй: I am not okay with this, Misfits, Skins
Жанр: Өсвөр үеийнхэн, эмгэнэлт инээдэм, гэмт хэрэг

Трэйлэр

24. kingdom (netflix, 2019)

Яагаад: Солонгос драма болон ухаангүй үхдэлүүдийн төгс зохицол. Зомбитой киноны жанрыг тэр чигт нь өөрчилсөн ч байж мэднэ.

Төстэй: Walking Dead
Жанр: Зомби, хаан ширээ, солонгос драма

25. sherlock (bbc, 2010)

Яагаад: Та бидний сайн мэдэх "Шерлок" мөрдөгчийн тухай өгүүлэх магадгүй хамгийн сайн кино. Шерлок Холмес, Доктор Ватсоны түүх 21-р зууны Лондонд өрнөнө.

Төстэй: Hannibal, House MD
Жанр: Гэмт хэрэг, нууцлаг, түүхэн

Трэйлэр

26. black mirror (netflix, 2011)

Яагаад: Айсуй ирээдүйг тольдсон мэт цуврал. Анги бүр нь өөр найруулагчтай, өөр жүжигчидтэй, бас өөр зохиол-өрнөлтэй учир та хэзээ ч уйдахгүй.

Төстэй: Mindhunter, OA, Travelers
Жанр: Ирээдүй, технологи, аймшиг

Трэйлэр

27. the haunting of hill house (netflix, 2018)

Яагаад: Муухай дүрс, гэнэтийн чимээгээр таныг айлгахгүй. Гэхдээ сэтгэлээр тань тоглож, бүрэн айдаст автуулна.

Төстэй: Chilling Adventures of Sabrine, American Horror Story (1-р бүлэг)
Жанр: Аймшиг, гэр бүл, нууцлаг байшин

Трэйлэр

28. THE NIGHT OF (HBO, 2016)

Яагаад: Хуулийн тогтолцоо хүнийг яс үндэс, угсаа гарлаар нь хэрхэн ялгаж, шударга бусаар ханддаг тухай түүх. Serial подкастыг сонссон бол заавал үзээрэй.

Төстэй: Mindhunter, Ozark
Жанр: Расизм, гэмт хэрэг, хууль

29. dracula (netflix, 2020)

Яагаад: Уйтгартай санагдаж байна уу? Үгүй ээ. Ван Хельсингийг эмэгтэй байна гэж төсөөлж байгаагүй биз дээ? Тэгвэл яг одоо эхлүүл.

Төстэй: Hannibal
Жанр: Дракула, нууцлаг, тулаан

Трэйлэр

30. BODYGUARD (NETFLIX, 2018)

Яагаад: Улс төрийн тэмцэл хаа хүртэл үргэлжилдэг вэ? Мэргэжлийн бие хамгаалагч таныг бүрэн хамгаалж чадах болов уу?

Төстэй: 24, Blacklist
Жанр: Улс төр, терроризм, романс

Трэйлэр

31. WHEN THEY SEE US (NETFLIX, 2019)

Яагаад: Netflix дээр яг одоо эхлүүлж болох хамгийн сэтгэл хөдөлгөм, сэтгэл өвтгөм түүх.

Төстэй: American Crime Story, Law & Order
Жанр: Гэмт хэрэг, бодит түүх, шүүх

Трэйлэр

32. CHERNOBYL (HBO, 2019)

Яагаад: Чернобилийн атомын цахилгаан станцын эмгэнэлт явдлын талаар үүнээс илүүтэйгээр харуулна гэж байхгүй болов уу. Тэр үеийн Орос орны талаар аяганаас эхлээд бүх деталийг гайхалтай зөв гаргасныг тэмдэглүүштэй.

Төстэй: The Looming Tower, When They See Us
Жанр: Бодит түүх, ЗХУ

33. sharp objects (hbo, 2018)

Яагаад: Ж.Флинний бестселлер зохиолыг нь уншиж амжаагүй бол үзэхийг зөвлөе. Э.Адамсын хамгийн шилдэг дүрүүдийн нэг.

Төстэй: Pretty Little Liars
Жанр: Нууцлаг, сэтгэл зүйн триллер, драма

Трэйлэр

34. THE WITCHER (NETFLIX, 2019)

Яагаад: Видео тоглоом ч сайн цуврал болох боломжтой гэдгийг баталж харуулсан. Гол дүрийн жүжигчин Хенри Кевилл өөрөө уг тоглоомыг тоглох дуртай байсан нь дүр бүтээхэд тун дөхөм болсон гэжээ.

Төстэй: Game of Thrones, The Last Kingdom
Жанр: Сайн эр, уран зөгнөлт, видер тоглоом

Трэйлэр

35. designated survivor: 60 days (netflix, 2019)

Яагаад: Сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн хор хэрхэн найруулагдаж, амьд үлдэхийн төлөөх тэмцэл яаж явагддагийг мэдэх нь чухал. Америк ориг хувилбараасаа ч давсан мэт санагдав.

Төстэй: Designated Survivor, House of Cards
Жанр: Улс төр, сонгууль, триллер

Трэйлэр

36. living with yourself (netflix, 2019)

Яагаад: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай кинонуудаас ийм хөнгөн хэрнээ нухацтай өрнөлтэй түүхийг үзэж байсангүй ээ.

Төстэй: Sharp Objects
Жанр: Сэтгэцийн эрүүл мэнд, инээдэм, адал явдал

37. the morning show (APPLE TV+, 2019)

Яагаад: Ж.Анистон, Р.Визерспүүн нарын ковер дээрх зураг л энэ киног үзэх сэдэл төрүүлэхүйц. Apple TV+-ийн нээлтээ хиймэгцээ хэрэглэгчдийг татах тактик талаар болсонгүй. Хурдан өрнөлтэй хэрнээ нийгмийн амьдралыг олон талаас нь шүүсэн цуврал болжээ.

Төстэй: The Newsroom, Mad Men
Жанр: Гэмт хэрэг, шүүх хурал, кампусын амьдрал

Трэйлэр

38. knightfall (netflix, 2017)

Яагаад: Сүмийн хүлэг баатруудын (Knights Templar) сүйрлийн талаар өгүүлэх уг цувралын адал явдал Ариун тагш (Holy Grail) 14-р зууны үед эргэн гарч ирсэнтэй холбоотойгоор эхэлдэг.

Төстэй: The Last Kingdom
Жанр: Түүхэн, тулаант

Трэйлэр

39. 11.22.63 (hulu, 2016)

Яагаад: 20-р зууны Америкийн улс төрийн харамсалтай үйл явдал болох Жон Кеннедигийн аллагыг буцааж, гайхалтай ирээдүйг цогцлоох боломж таны гарт ирвэл яах вэ? Жэймс Франко яагаад А зэрэглэлийн жүжигчин гэдгээ энэ киногоор харуулна.

Төстэй: Looper, Wayward Pines
Жанр: Гэмт хэрэг, цаг хугацааны аялал, романс

Трэйлэр

40. the politician (netflix, 2019)

Яагаад: Улс төрч болохыг хүсдэг хүн бүрийн хамгийн эхэнд үзэх гэрийн даалгавар. 4 жилээр биш, 40 жилээр карьераа төлөвлөдөг соёлыг нь мэдээд үнэхээр алмайрсан шүү.

Төстэй: Scream Queens, American Vandal, Sex Education
Жанр: Өсвөр үеийнхэн, улс төр

ХЭЗЭЭ Ч УЙДАХААРГҮЙ КЛАССИК ЦУВРАЛУУД

41. how to get away with murder (netflix, 2014)

Яагаад: Америкийн телевизийн хамгийн тод оддын нэг В.Дэвисийн хамгийн хурц дүр энд тодорно. Ээдрээ, гогцоо, өнгөрсөн ба ирээдүйн холбоосууд таныг цувралд бүрэн автуулна. Төгсгөлөөсөө эхэлдэг нь бүр ч сонирхолтой шүү.

Төстэй: Suits
Жанр: Гэмт хэрэг, шүүх хурал, кампусын амьдрал

Трэйлэр

42. american horror story (netflix, 2011)

Яагаад: Ам дамжин яригддаг хамгийн алдартай аймшгийн түүхүүдээс сэдэвлэсэн энэхүү цуврал сайн зохиолтойн дээр үнэхээр загварлаг харагддаг. Нэг бүлэг дээр нь Лэди Гага гол дүр болсон гээч. Жүжигчид нь бүлэг бүр дээр өөр өөр дүр бүтээдэг нь бас күүл.

Төстэй: Scream Queens, Legion
Жанр: Аймшиг

Трэйлэр

43. doctor who (bbc, 2005)

Яагаад: "Доктор хэмээгдэх харийн амьтан" нэрт эрхэм цаг хугацаа, орон зайгаар аялан орчлон ертөнцийг сүйрүүлэхгүйн тулд бүхнийг хийнэ. Та уран зөгнөлт жанрт дуртай бол энэ цувралд гарцаагүй дурлах болно.

Төстэй: Torchwood
Жанр: Шинжлэх ухааны зөгнөлт

Трэйлэр

44. vikings (netflix, 2013)

Яагаад: Тэнгис далайг нэгэнт цагт эрхшээж байсан цуут Викингүүд, тэдний домогт хаан Рагнар Лодброк хийгээд түүний хүүхдүүийн тухай түүхэн цуврал. Эхний 3 ангийг давчихсан байхад цаашаа үзээд салахгүй гэж амлая.

Төстэй: The Last Kingdom
Жанр: Түүхэн, тулаант

45. the big bang theory (netflix, 2017)

Яагаад: Энэ цувралын дүрүүдийг та хайрлана. Эрдэмтэн залуус наргиа хийхдээ ч квант физик, хар нүхний онолын талаар ярих болно. Таныг энэ цувралаас ихийг сурна гэдэгт итгэлтэй байна.

Төстэй: Silicon Valley
Жанр: Инээдэм

Трэйлэр

46. americans (prime, 2013)

Яагаад: Хүйтэн дайны үеийн тагнуул хосын амьдрал, эсрэг тэсрэг тэмцлийн түүх. Магадгүй Эмми, Алтан Бөмбөрцөг зэрэг топ наадмаас гол шагнал хүртэж үзээгүй хамгийн шилдэг цуврал ч байж мэднэ.

Төстэй: Homeland
Жанр: Тагнуул, хүйтэн дайн, улс төр

Трэйлэр

47. The Walking Dead 1-5 (amc, 2010)

Яагаад: Зомби жанрыг дэлхий даяар алдаршиж, түгэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн гэхэд нэг их буруудахгүй. Олон хүн 1-5 бүлэг нь маш сайн болсон гэж дүгнэдэг.

Төстэй: Fear the Walking Dead, Kingdom
Жанр: Аймшиг, адал явдал

Трэйлэр

48. BOJACK HORSEMAN (NETFLIX, 2014)

Яагаад: Амьтад ярьдаг энэ хачин жигтэй ертөнцтэй анх танилцахад зүгээр л нэг инээдмийн цуврал юм уу гэж бодно. Гэвч нягтлан анзаарвал амьдрал тохиох олон явдлын тухай гүн гүнзгий утга агуулгыг шингээсэн байх нь олонтаа.

Төстэй: Futurama, Disenchantment, Big Mouth
Жанр: Анимейшн, Холливүүд, инээдэм

49. fringe (prime, 2008)

Яагаад: Ж.Абрамс ба түүний багийн "Lost"-ийн амжилт санаандгүй байгаагүй гэдгийг баталсан цуврал. Яаж ингэж зохиол бичдэг, холбоосуудыг төлөвлөдөг, өрнөлийг оргилуулдаг байна аа гэж санаа алдуулам уран зөгнөлт зохиол. 3-р бүлгээсээ хэт "хүндэрдэг" учир донтсон үзэгчид нь бичил фэндом үүсгэсэн байдагт гайхах зүйлгүй.

Төстэй: The X-Files, Lost
Жанр: Уран зөгнөл, параллель ертөнц, гэмт хэрэг

Трэйлэр

50. rick and morty (channel 4, 2013)

Яагаад: Яаж ингэж сэтгээд байна аа гэмээр сэтгэгдэл төрүүлэх сансар, харь гарагтай холбоотой адал явдлууд гардаг. Rick, Morty 2-ийн аяллаар дамжуулан тэдний гэр бүлийнхний бүх л асуудлыг гаргадаг нь сонирхолтой.

Төстэй: Bojack Horseman, Futurame
Жанр: Инээдэм, анимейшн

Трэйлэр

51. madmen (AMC, 2007)

Яагаад: 1960-аад оны Нью Йорк дахь маркетингийн агентлаг. Криетив директор, ажилдаа гаргууд, сайхан залуу Дон Дрэйпер. Гайхалтай диалоги, гоёмсог дүрүүд, сонирхолтой оффисын амьдрал.

Төстэй: Suits, The Sopranos
Жанр: Драм

Трэйлэр

52. the wire (hbo, 2002)

Яагаад: Барак Обамагийн хамгийн дуртай телевизийн цуврал. Өөр тайлбар хэрэгтэй гэж үү?

Төстэй: True Detective, The Sopranos
Жанр: Гэмт хэрэг, шүүх засаглал

53. stranger things (netflix, 2016)

Яагаад: Гуравхан бүлэг гарсан ч гэсэн классик гэсэн ангилалд багтах эрх Stranger Things-д бий. 80-аад оны уур амьсгал, брэнд байршуулалт, гогцоо түүхүүд. Гол дүрийн бацаанууд дундаас хожмын супер одод төрөх байх.

Төстэй: The Returned, Dark, Misfits
Жанр: Супер чадвар, өсвөр үеийнхэн, аймшиг

Трэйлэр

54. hannibal (nbc, 2013)

Яагаад: Доктор Ганнибалын бадрангуй түүх. Гэхдээ таны мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг түүхийг орчин цагийн хувилбараар тод томруун өгүүлэх болно. М.Миккелсенийг супер одын зэрэглэлд хүргэсэн дүр.

Төстэй: Dexter, The Following
Жанр: Цуврал алуурчин, нууцлаг

Трэйлэр

55. star trek: the next generation (prime, 1987)

Яагаад: Үе үеийнхнийг урам зоригоор тэтгэсэн классик бүтээл. Star Trek бол хожмын сансар огторгуйн сэдэвт кинонуудын сэдэл нь болсон гол түүхийн нэг билээ.

Төстэй: Firefly, The Twilight Zone
Жанр: Сансар огторгуй, уран зөгнөл

Трэйлэр

56. SENSE8 (netflix, 2015)

Яагаад: Матриксийг бүтээгчдийн ээлжит мастер класс. Их л анхааралтай үзэхгүй бол төвөгтэй байж магад. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрд өрнөх өөр өөр үйл явдлын холбоос таныг алмайруулах нь лавтай.

Төстэй: 12 Monkeys, Lost
Жанр: Нууц, супер чадвар, адал явдал

57. Heroes (netflix, 2013)

Яагаад: Гэнэтхэн л супер чадвартай гэдгээ мэдсэн энгийн хүмүүсийн түүх. Тэдний өмнө дэлхийг аврах даалгавар тулгарахад үзүүлж буй хариу үйлдлүүд. Хэрвээ уран зөгнөлт кинонд дуртай бол заавал үзэх классик. Энэнтэй нь ч, тэрэнтэй нь ч адилхан чадвартай байсан болоосой гэж удтал толгой өвтгөсөн дөө...

Төстэй: Heroes Reborn, Sense8
Жанр: Фантази, супер баатрууд, адал явдал

Трэйлэр

58. skins (netflix, 2007)

Яагаад: Netflix-ээр бөмбөгдөж буй өсвөр үеийнхний хайр, амьдралын түүхийн миллениалуудын хувилбар. Өдгөө нэрд гарчихсан том оддын залуугийн дүрийг хааяа эргүүлж харахад зугаатай л байдаг юм.

Төстэй: DeGrassi, Misfits
Жанр: Өсвөр үеийнхэн, романс, драма

Трэйлэр

59. AVATAR: THE LAST AIRBENDER (nickelodeon, 2005)

Яагаад: Хүүхдийн цуврал хэдий ч зохиол, хийцээрээ хэзээ ч хуучрахгүй, хаана ч өрсөлдөх бүтээл.

Төстэй: Dragon Prince, Young Justice, Legend of Korra
Жанр: Ид шид, адал явдал, анимейшн

Трэйлэр

60. breaking bad (amc, 2008)

Яагаад: Химийн багш Уолтер Уайт хүний санаанд багтамгүй зүйлийг сэдэж, гэмт хэргийн ертөнц "Хейзинберг" нэрээр алдаршихад шавь Жэсси Пинкман нь тусална. Алдах юмгүй болсон алдах юмтай хүний ангайлгам драм, адал явдал.

Төстэй: The Wire
Жанр: Гэмт хэрэг, хар тамхи

ХУРДАН ДУУСГАХААР ХӨНГӨН ЦУВРАЛУУД

61. DISENCHANTMENT (NETFLIX, 2018)

Яагаад: Нэгэн хаант улсын эрх гэх үү, цөхөрсөн гэх үү гүнж нь чөтгөр, элф хоёртой нөхөрлөн элдвийг үзэж байгаа талаар үйл явдал өрнөнө. Зураглал нь Futurama, Simpsons шиг эвтэйхэн харагддаг.

Төстэй: Big Mouth, Bojack Horseman
Жанр: Анимейшн, инээдэм

Трэйлэр

62. GRACE & FRANKIE (NETFLIX, 2015)

Яагаад: Хижээл насны эмэгтэйчүүдийн амьдралд үүссэн гэнэтийн үйл явдлууд тэднийг бие биеэ илүү таньж мэдэн, ойртон нөхөрлөх шалтгаан болно. Таны үзсэн хамгийн оригинал цувралуудын нэг байх болно гэдэгт итгэлтэй байна.

Төстэй: Transparent, Insecure
Жанр: Инээдэм, гэр бүл

Трэйлэр

63. atypical (netflix, 2017)

Яагаад: Аутизмтай хүүгийн амьдралын анхны алхам бүрийг хөгжилтэй байдлаар дүрслэн үзүүлсэн бөгөөд нийгэмтэйгээ хэрхэн хөл нийлүүлэн амьдарч болохыг үзүүлэх болно.

Төстэй: LOVE, The Good Doctor, End of the f***ing world
Жанр: Өсвөр үеийнхэн, инээдэм

Трэйлэр

64. the good place (netflix, 2016)

Яагаад: Таны үзэх хамгийн сонирхолтой философийн хичээл. Үхлийн дараах амьдралдаа буруу газар ирчихсэн К.Белл ба түүний нөхдийн адал явдал зүгээр ч нэг инээдмийн цуврал биш гэдгийг бид баталъя.

Төстэй: Parks and Recreation, Forever
Жанр: Инээдэм, гүн ухаан, драма

Трэйлэр

65. crash landing on you (netflix, 2019)

Яагаад: Санаандгүйгээр Хойд Солонгост шүхрээр бууж үйл явдал нь эхлэх "итгэмээргүй" гэмээр энэ цуврал хоёр Солонгосын амьдрал, тэдний дундаас бий болох нөхөрлөл, хайр дурлалыг дэлгэцнээ амжилттай амилуулжээ.

Төстэй: King2Hearts, Descendants of the Sun
Жанр: Хойд Солонгос, хайр дурлал

Трэйлэр

66. fleabag (prime, 2016)

Яагаад: Холливүүдэд хурцаар тодорч буй авьяаслаг уран бүтээлч Ф.Уоллер-Брижийн энэ цуврал ганц-биечүүдийн амьдралыг хөгжилтэй, ёжтой, "зэвүүн"-ээр дүрсэлжээ. Хамгийн сүүлийн Эмми наадмаас 6 шагнал түүсэн нь ямар чансаатай бүтээл вэ гэдгийг харуулна.

Төстэй: Barry, Better Things
Жанр: Инээдэм, Лондон

Трэйлэр

67. this is us (hulu, 2016)

Яагаад: Пирсоны гэр бүлийн энгийн нэгэн түүх ийм олон хүнд хайр, итгэл, урам, эрч бэлэглэсэн нь санаандгүй хэрэг биш. Саад бэрхшээл, сорилт туулан аз жаргал, өөдрөг ирээдүйн төлөө тэмцэж буй тэдний түүх үнэхээр гайхалтай.

Төстэй: A Million Little Things, Parenthood
Жанр: Гэр бүл, инээдэм

Трэйлэр

68. sex education (netflix, 2019)

Яагаад: Хүмүүсийн хөндөөд байдаггүй бэлгийн боловсролыг хөгжилтэй байдлаар өсвөр үеийнхэнд зориулан гаргаснаараа бусад киноноос ялгарах болно.

Төстэй: Skins, Wanderlust
Жанр: Өсвөр үеийнхэн, инээдэм

69. brooklyn 99 (fox, 2013)

Яагаад: Инээдмийн төрөл жанрын тухай таны ойлголтыг тэр чигт нь өөрчлөх болно. Супер хөгжилтэй, маш ухаалаг, агуулга тасархай. Fox цувралыг цуцлаад удаагүй байхад NBC аварсан нь олон фений санааг амраасан.

Төстэй: Superstore, Chuck
Жанр: Инээдэм, гэмт хэрэг

Трэйлэр

70. atlanta (prime, 2016)

Яагаад: Д.Гловерыг супер од болгосон бүтээл. Тэр энэ киног бичиж, найруулж, продюсерлэж, өөрөө гол дүрд нь тоглосон. Өнөөгийн нийгэм, улс төр, соёлын амьдралын дүрслэл нь 21-р зууны яг энэ цаг мөчид хамгийн хамааралтай түүх болж чаджээ.

Төстэй: Dear White People, Fleabag
Жанр: Инээдэм, сингл камер, тэмцэл

Трэйлэр

71. The Following (HBO, 2013)

Яагаад: Кэйвин Бэйконы хамгийн шилдэг дүр FBI-ий агентаар энд илэрнэ. Гоц ухаантай, цуутай цуврал алуурчны эрэлд үзэгч та ч хамт гарч, баахан эргэлзээ, бөөн ээдрээ дунд "төөрөх" вий.

Төстэй: Mindhunter, The Fall
Жанр: Цуврал аллага, гэмт хэрэг, романс

Трэйлэр

72. The Marvelous Mrs. Maisel (prime, 2017)

Яагаад: 1958 онд нийгмийн тогтсон хэв маягийг эвдэж, тоглоомын дүрмийг өөрчилж буй бүсгүйн түүх. Тайзан дээр хэлдэг ёжлолууд, үйл явдал бүр дээр анзаарагдах жижиг үйлдлүүд нь их л танил санагдана. 2018 оны Алтан Бөмбөрцгийн шагналт.

Төстэй: Fleabag, Insecure
Жанр: Инээдэм, стэндап, эсэргүү

Трэйлэр

73. a love so beautiful (netflix, 2017)

Яагаад: Өдөр тутмын амьдралаасаа түр завсарлага аваад зүгээр л гэгээхэн, дулаахан мэдрэмжийг авмаар санагдвал энэ кино яг тохирно. 24 ангийн дараа та хүн бүрийг л хайрламаар санагдаж, бас амьдрал ямар өнгөлөг болохыг мэдрэх байх.

Төстэй: Weightlifting Fairy Kim Bok Joo
Жанр: Ахлах сургууль, анхны хайр

Трэйлэр

74. i am not okay with this (netflix, 2020)

Яагаад: Хэрвээ Stranger Things + "End of the fucking world" хоёрыг нийлүүлбэл ийм л бүтээл төрнө байх.

Төстэй: Stranger Things, End of the f***ing world
Жанр: Фантази, супер хүч, өсвөр үеийнхэн

Трэйлэр

75. agents of s.h.i.e.l.d. (hulu, 2013)

Яагаад: Супер баатрын киноны "дутагдалд" ороод байгаа бол Avengers-ийн баттай ар тал болох S.H.I.E.L.D агентлагийн адал явдлыг харуулах энэ киног сонирхоод үзээрэй.

Төстэй: Defenders, Daredevil болон бусад Marvel-ийн цувралууд
Жанр: Супер баатрууд, адал явдал

Трэйлэр

76. umbrella academy (netflix, 2019)

Яагаад: Хамаг супер баатруудаа Диснейд эргүүлэн алдсан Netflix-ийн хариу. Этгээд, гаж, эсэргүү баатруудын тэмцэл. Эхний ангийг давчихвал цааш асуудалгүй үргэлжилнэ.

Төстэй: Heroes, The Magicians
Жанр: Супер баатар, гэр бүл, гэмт хэрэг

Трэйлэр

77. itaewon class (netflix, 2019)

Яагаад: Мөрөөдөл, зорилгынхоо төлөө тэмцэж буй хүмүүст энэ цувралыг санал болгомоор байна. Киноны дуунууд нь хүртэл гайхалтай шүү.

Төстэй: Coffee Prince, Baking King Kim Tak Goo
Жанр: Солонгос драма, өсвөр үеийнхэн, бизнес

Трэйлэр

78. forever (prime, 2014)

Яагаад: Хэзээ ч үхдэггүй, мөнх амьдардаг болчихвол таны амьдрал хэрхэн өрнөх бол? Таны туйлын хүсэл, мөрөөдөл юу байх вэ? Ийм л нэгэн баатартай түүх. Үндсэн зохиолоо дуусгаж чадалгүй цуцлагдсанд нь үнэхээр харамссан.

Төстэй: New Amsterdam, Mentalist
Жанр: Романс, мөнх амьдрал, адал явдал

Трэйлэр

79. reply 1988

Яагаад: Нэг гудамны 5 гэр бүлийн амьдрал, тэдний хүүхдүүдийн нөхөрлөл, хайр дурлалыг харуулдаг нандин цуврал. 1988 оны Солонгост амьдарч байгаагүй ч тэр үеийг санагалзах мэдрэмж өөрийн эрхгүй төрөх болно.

Төстэй: Reply 1994, Reply 1997, Age of Youth
Жанр: Гэр бүл, хайр дурлал, өсвөр үеийнхэн

Трэйлэр

80. russian doll (netflix, 2019)

Яагаад: Цаг хугацааны зөвхөн нэг үеийг давтан амьдрах эмэгтэйн адал явдлыг өгүүлэх энэ киноны дүр, зохиол таныг хэзээ ч уйдаахгүй. Эхний гурван анги сайн байсан ч түүний дараагаас өрнөх үйл явдлууд бүр дэлгэцээс холдох аргагүй болгох болно.

Төстэй: Maniac
Жанр: Цаг хугацааны гажуудал, Инээдэм

ТУРШИЖ ҮЗЭХ ШИНЭХЭН ЦУВРАЛУУД

81. hanna (prime, 2019)

Яагаад: Өөрийгөө үнэн хэрэгтээ хэн бэ гэдгээ мэдээгүй 15 настай охины амьдрал нэг л өдөр сэрэхэд нь өөрчлөгдөнө. 6 улс дамжин хийгдсэн уг цуврал үндсэн киноноосоо хамаагүй сайн болжээ.


Төстэй: Dead To Me, Altered Carbon
Жанр: Адал явдал, тагнуул, нууцлаг

Трэйлэр

82. Fosse/verdon (Fx, 2019)

Яагаад: Бродвэйн цуут хосын амьдралын түүхээс сэдэвлэсэн энэ цуврал наймхан ангитай хэрнээ бүтэн тууж уншсан юм шиг сэтгэгдэл төрүүлж, баяр хөөр, гуниг харуусал бүгдийг мэдрүүлнэ.

Төстэй: Pose, Feud
Жанр: Гэр бүл, артист, тэмцэл

Трэйлэр

83. altered carbon (netflix, 2018)

Яагаад: Хүн өөрийн оюун ухааныг биеэс бие рүү дамжуулах боломжтой болох буюу товчхондоо мөнгөтэй, хүч чадалтай хүмүүс хэзээ ч үхэхээ байчихвал яах вэ? Алдартай шинжлэх ухааны зөгнөлт зохиолыг тун ч сонирхолтой киберпанк цуврал болгожээ.

Төстэй: Lost in Space
Жанр: Шинжлэх ухааны зөгнөлт

Трэйлэр

84. for all mankind (apple+, 2019)

Яагаад: Хэрвээ АНУ, ЗХУ хоёрын дунд өрнөсөн сансрын уралдаан хэзээ ч дуусаагүй бол юу болох байсан бол? Америкчууд биш оросууд саран дээр түрүүлж газардсан бол яах байсан бол? Apple+-ийн хамгийн өндөр үнэлгээтэй цувралуудын нэг.

Төстэй: The Man in the High Castle
Жанр: Шинжлэх ухааны зөгнөлт

85. godless (netflix, 2017)

Яагаад: Америкийн Нью Мехикод үйл явдал нь өрнөх долоон ангит вестерн. Ойрын үед ийм сайн цуврал вестерн гараагүй гэчихэд алдахгүй л байх.

Төстэй: Hell on Wheels
Жанр: Вестерн

Трэйлэр

86. the plot against america (hbo, 2020)

Яагаад: Ф.Рутын өөр нэг сонгодог бүтээлийг HBO амилуулж байна. 2-р дайны үеийн Америк руу эргэн нэг буцацгаая.

Төстэй: Man In The High Castle
Жанр: Дайн, нууцлаг, адал явдалт

Трэйлэр

87. devs (hulu, 2020)

Яагаад: Тек, тоон өгөгдөл бидний амьдралыг яаж удирдаж байгаа талаарх хурдан хэмнэлтэй, ганган холбоос дүүрэн шинэ цуврал. Технологийн хорхойтнууд заавал үзээрэй.

Төстэй: Black Mirror, Mr.Robot
Жанр: Технологи, гэмт хэрэг, нууцлаг

Трэйлэр

88. godfather of harlem (epix, 2018)

Яагаад: 1960-аад оны Нью Йорк, Харлемийн гангстер Бампи Жонсоны түүхийг гайхамшигтай гаргасан цуврал. Форест Витакер гол дүрд гэхээр өөр олон таван тайлбар хэрэггүй болов уу.


Төстэй: Narcos
Жанр: Гэмт хэрэг, намтарчилсан

89. the society (netflix, 2019)

Яагаад: Нэг өглөө босоод ирэхэд гэр бүл, найз нөхөд тань алга болсон байна гээд төсөөл дөө. Нууцлаг, адал явдалт өсвөр үеийхний талаар кино үзэхийг хүсэж байвал энэ бүтээл танд яг тохирно.

Төстэй: Under the Dome, Lost, The 100

Жанр: Өсвөр үеийнхэн, нууцлаг, адал явдалт

Трэйлэр

90. euphoria (hbo, 2019)

Яагаад: Өсвөр үеийхний дундах хар тамхины хэрэглээ, донтолт, нөхөрлөл, хайр, сошиал орчин зэрэг олон зүйлсийг харуулж чадсан цуврал. Хүүхэдтэй хүмүүс үзвэл тэдний хүрээлэн буй орчин, сэтгэл зүйг бага ч гэсэн ойлгох байх.

Төстэй: 13 Reasons Why, Skins

Жанр: Өсвөр үе, хар тамхи, драма

Трэйлэр

91. see (apple tv+, 2019)

Яагаад: Ж.Момоагийн фенүүдийн заавал үзэх цуврал. Бүгд сохор төрдөг болсон ертөнцөд хэн нэгэн хараатай болчихвол юу болох вэ? Түүнийг бурхан гэж шүтэн тахих уу, эсвэл ад чөтгөр гэж зэвүүцэн адлах уу?

Төстэй: The 100
Жанр: Өөр ертөнц, тэмцэл


Трэйлэр

92. the mandalorian (disney+, 2019)

Яагаад: Оддын Дайн франчайзийг Дисней худалдаж авснаас хойш гарсан хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл. Baby Yoda буюу Мастер Иодатай нэг төрлийн бяцхан амьтан киноны нэг гол дүр байдаг нь тун их сайшаал дагуулсан билээ.

Төстэй: Star Trek
Жанр: Оддын дайн, уран зөгнөлт

Трэйлэр

93. dickinson (apple tv+, 2019)

Яагаад: 19-р зууны амьдрал, уур амьсгал, хэв маягийг ирээдүйтэй зохиолч, дүрсгүй охин Эмили Дикинсоны түүхээр төлөөлүүлэн танилцахыг урьж байна. Гэнэтийн өрнөлтэй хачирхалтай түүх.

Төстэй: My Glory Was I Had Such Friends
Жанр: Намтар, өсвөр үе, түүх

Трэйлэр

94. mr. sunshine (netflix, 2018)

Яагаад: Солонгосын дайны үеийн улс төр, хайр дурлалын тухай өгүүлэх энэ киноны анги болгон нь бүрэн хэмжээний кинотой дүйцэхүйц гэж хэлэхэд буруудахгүй.

Төстэй: Chicago Typewriter
Жанр: Дайн, тагнуул, романс

Трэйлэр

95. messiah (netflix, 2020)

Яагаад: Хүн төрөлхтнийг нүглээс чөлөөлж, дэлхийг аврах бурханы хүү нэг л өдөр тан дээр ирвэл яах вэ? Сүүлийн бүлэг хүртэл нууцаа үл дэлгэх сонирхолтой түүх.

Төстэй: The Path
Жанр: Шашин, адал явдал, нууц

Трэйлэр

96. the act (hulu, 2019)

Яагаад: Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү кино нь хүний сэтгэцийн эмгэгүүдээс оношлоход хамгийн их цаг хугацаа шаарддаг мянгуужингийн хамж шинж хэмээх өвчинтэй ээжийн харамсалтай түүхийг өгүүлдэг.

Төстэй: Momie Dearest, Sharp Objects
Жанр: Гэмт хэрэг, сэтгэцийн эрүүл мэнд, драма

Трэйлэр

97. borgen (DR1, 2010)

Яагаад: Энэ ангилалд багтсан хамгийн хуучны кино. Гэхдээ Дани хэл дээр хийгдсэн цуврал учир туршиж үзээсэй гэж бид үнэхээр их хүслээ. Улс төрийн сэдэвт кинонуудыг чухам Borgen-той л харьцуулж үнэлдэг болсон гэдэг шүү.

Төстэй: House of Cards
Жанр: Улс төр, адал явдал, драма

Трэйлэр

98. killing eve (bbc, 2018)

Яагаад: Классик Британи триллер. Тагнуулчийн тухай танд байдаг ойлголтыг бүрэн өөрчилнө.

Төстэй: Big Little Lies, Homeland
Жанр: Триллер, гэмт хэрэг, тагнуул

Трэйлэр

99. HIS DARK MATERIALS (HBO, 2019)

Яагаад: Британид Харри Поттертэй эн зэрэгцэхүйц хэмээн үнэлэгддэг зохиолоос сэдэвлэсэн кино. Game of Thrones-ийн дараах HBO-ийн гол найдвар. Алтан луужингийн төлөөх ертөнц хоорондын тэмцэл таныг цоо шинэ орон зайд хөтөлнө.

Төстэй: The Librarians, Game of Thrones
Жанр: Фантаз, ид шид, параллель ертөнц

Трэйлэр

100. Giri/haji (netflix, 2019)

Яагаад: Лондон, Токиод өрнөх учир битүүлэг гэмт хэргийн тухай өгүүлэх уг цувралын Rotten Tomatoes дахь үнэлгээ нь 100%. Өөр зүйл хэрэгтэй гэж үү?

Төстэй: Broadchurch, Warrior
Жанр: Гэмт хэрэг, адал явдал, триллер