Unread Media бол оригинал, эерэг контентоор дамжуулан дараагийн үеийнхнийг сэтгэлгээний хувьсгалд уриалан дуудах зорилготой хосолмол медиа стартап юм. Контент гэдэгт бид өгүүлэмж (storytelling), арга хэмжээ (events), коммюнити (community)-г багтаадаг бөгөөд оновчтой агуулга, урамтай хэлбэрээр хэрэглэгчдийг гүнзгий суралцахад, далайцтай сэтгэхэд, илүүг бүтээхэд замчлах нь бидний чин эрмэлзэл.
Үйлдэлд хөтлөх санаанууд. Урам өгөх түүхүүд. Гэрэл тусгах цэгүүд. Гэгээ цацраах дүрүүд. Нарийвчлан харуулах өнцөг. Бүрэн зураглах ойлголт. Таниулах ёстой туршлага. Хүргэх учиртай мэдээлэл. Дэвшилтэт сэтгэлгээний охь. Бадрангуй бодлын оч.
Энэ бүхнийг бид хэрэглэгчдийн сонор, мэлмийд сорчлон хүргэхийг зорьдог. Ингэхдээ контентын бүх л төрөл хэлбэрийг сонгон хамгийн ойлгомжтой, шингээхэд хялбар аргыг ашигладаг билээ.
Редакцын ёс зүй ба зарчмууд
- Зөвхөн эерэг контентийг эрэлхийлнэ.
- Хэн нэгнийг хуулбарлахгүй, зөвхөн өөрсдөө бүтээнэ.
- Хэн нэгнээс хараат бус, хуулийн дагуу ажиллана.
- Үнэн зөв, бодит мэдээллийг өгнө.
- Технологийн дэвшлийг ямагт ашиглана.
- Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдан ажиллана.
- Контент бүтээхдээ дараах зүйлсийг эрхэм болгоно. Үүнд:
- Дараагийн үеэ айсуй ирээдүйд бэлдэх
- Хувь хүний хөгжлийг дэмжих
- Залуу мэргэжилтнүүдэд урам зориг өгөх
- Нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх
- Стартап болон энтрепренерүүдийг дэмжих
- Бизнес коммюнитиг дэмжих
- Инноваци, технологийн дэвшлийг таниулах
Арилжааны болон хамтарсан контент
Бид өөрсдийн үнэт зүйлс, зарчимтай нийцсэн хувь хүн, байгууллагуудтай хамтран арилжааны контент бэлтгэдэг. Энэ нь агуулгын чанар болон редакцын шийдвэр гаргалтад нөлөөлөхгүй бөгөөд контент бүтэх үйл явц нь хамтрагч байгууллагуудаас хараат бусаар хийгддэг. Урьдчилан бэлтгэсэн болон/эсвэл өөр газар нийтлэгдсэн контентуудыг байршуулдаггүй болно. Хамтран бэлтгэсэн контентууд заавал оригиналь буюу манай редакцаас бэлтгэсэн байна.
Эрх ашгийн зөрчил, маргаантай сэдвүүд
Бид аливаа сэдэв, асуудлыг хөндөхдөө өөрсдийн болон бусад оролцогч талуудын эрх ашиг, харилцаа хамаарлыг үргэлж харгалзан үздэг. Редакцын сонголт, контентийн шийдвэр гаргалт нь аливаа байгууллага, хувь хүн, хүчнээс хараат бусаар хийгддэг.
РедакцЫн засвар хийх, нэмэлт өөрчлөлт оруулах, устгах эрх
Редакц нь өөрийн сайтууд дээр нийтлэгдсэн аливаа контентийг тогтмол сайжруулж, засвар хийн, өөрчлөлт оруулах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд редакц нь тухайн контентийг устгах бүрэн эрхтэй байна. Хамтарсан контентуудад хийгдэх өөрчлөлт, засвар нь гэрээ болон/эсвэл удирдамжаар зохицуулагдана.
Сошиал медиад байршуулалт
Редакцын бэлтгэсэн контент нь Unread-ийн бусад сошиал платформууд дээр байршдаг. Сошиал контентийн хэлбэр, агуулга, цацалт нь бусад оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэсэн, хараат бус байна.
Сэтгүүлчийн ёс зүй
Unread Media-ийн контент бүтээгчид нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
Сайт болон сошиал хуудсууд дээрх сэтгэгдэл
Unread Media-ийн албан ёсны сошиал хуудсууд болон вебсайт дээрх хэрэглэгчдийн нийтлэсэн аливаа сэтгэгдэлд байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд устгах, сэтгэгдэл бичих эрхийг хязгаарлах эрхтэй.
* Энэхүү редакцийн бодлого нь Unread Media-ийн салбар сайтууд болох Unread.Today, Posted.mn, Presskit.mn дээр ижил үйлчилнэ.