Нийслэлийн есөн дүүргийн амбулатори үзлэгт ханиад, томууны шалтгаанаар үзлэгт хамрагдсан өвчтөнүүдийн 86 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна. Яг энэ ханиад томууны өндөр дэгдэлтийн үед бяцхан хүүхдүүдэд маань илүү их анхаарал, халамж шаардлагатай нь гарцаагүй. Тэр дундаа гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд гэрээс гарч эм, тариа авахаас эхлээд бишгүй их асуудал тулгардаг.
Энэ л асуудлаас сэргийлэх гэж, хүүхдээ өвтгөж, зовоохгүй хэмээн ээжүүд маань өдөр бүр эрүүл, чийрэг байлгах арга, хэвшлийг хэрэгжүүлж байдаг билээ. Энэ удаагийн 10 ертөнц 10 өнцөг нийтлэлээр ээжүүд өөрсдийн ханиад томуунаас сэргийлэх аргаасаа бидэнтэй хуваалцлаа.
1. Ж.Шинэчимэг
Би долоон жил эмчээр ажиллаж байгаад одоо хөдөлгөөн засалчаар мэргэжлээ дээшлүүлж байна. Хүүхдийн хөдөлгөөн хурдтай, идэвхтэй байснаар булчин болоод тархины хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Булчингийн зөв хөгжил нь цаашлаад ясны бат бөх байдал болоод өсөлтөд чухал нөлөөтэй учраас хүүхдүүдээ өвөө, эмээтэй нь өвөл, зунгүй хөдөө явуулж, өвөлдөө чаргаар гулгаж, зундаа дугуй унаж, усанд явж, малтай ойрхон байлгахыг хичээдэг.
Харин яг ид ханиад хүрсэн үед миний хувьд нэн түрүүнд авдаг арга хэмжээ бол төөнүүр. Цагаан гаа, саримс, гоньдыг нухаж холиод халаасан шар тосонд дүрж төөнүүр хийдэг арга нь хамгийн энгийн мэт боловч монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн хамгийн шалгарсан арга. Энэхүү уламжлалт аргыг ээж болгон мэддэг байгаасай гэж бас хувьдаа боддог юм.
2. Б.Тэмүүлэн
Манай гэр бүлийн хувьд хүүхдүүдийнхээ хүнсээр нь шаардлагатай амин дэм, витамин зэргийг нь нөхөж гэртээ хооллохыг хичээж байна. Ялангуяа хүйтний улиралд түлхүү шөлтэй хоол хийж өгөхийг боддог. Түүнчлэн үрэвсэл үүсгэгч сахрын хэрэглээг тэнцвэржүүлэх гэж оролдож байна. Яг ханиад хүрэхээс нь сэргийлэхдээ бол хамрыг нь ойр ойрхон давстай усаар (мист, найруулдаг уусмалаар) угааж, нусыг нь цэвэрлэж өгдөг. Ингэснээр хамар онгойж, саадгүй амьсгалж, сайн нойроо авдаг бөгөөд цаашлаад хамрын ханиад хүндрэхээс сэргийлдэг гэж боддог.
Бас би сүүлийн үед Монгол уламжлалт аргуудаас судалж хэргэлдэг болоод байна. Хүүхдээ усанд оруулчхаад биеийг нь шар тосоор тосолж, алжаалыг нь тайлах нь Монгол хүний бие физиологид сайн зохицдог юм билээ. Мөн мэдээж манай орны яг одоогийн утаатай нөхцөлд зуны улиралд маш сайн агаарт гаргаж, өвөлдөө аль чадахаараа агаарт байлгаж, байгалийн гаралтай ашигтай бактери болох сүү цагаан идээ идүүлж, дархлааны системийг дэмжих гэж хичээдэг.
3. б. Батхалиун
Би 3 нас 9 сартай хүүтэй. Манай гэр бүлийн хувьд ханиаднаас сэргийлэх нууц жор гэж онцгойлж хэлэх зүйл бараг байхгүй. Гэртээ булууны ясны шөл бэлтгэн хөлдөөж тогтмол хоолонд хийдэг. Гэртээ бол AVDAR GYM дээр тоглуулж, хөдөлгөөн хийх хэрэгцээг нь хангадаг. Тэр тусмаа өвлийн улиралд хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагддаг учраас манай гэрт AVDAR GYM-ийн хэрэглээ бүр ихэсдэг. Усанд оруулахдаа ванны давс, сүүн угаагч, хар цайнд ээлжилж оруулдаг. Уснаас гаргаад биеийг нь тосолж хөлийн ул, булчин, гарын алганд адууны тосон иллэг тогтмол хийнэ.
4. л.батхишиг
Хүү маань хорвоо дээр мэндлээд хоёр дахь өвлөө үзэж байна. Миний хувьд бас нэг өвлийг хүүхэдтэй даваад үзчихсэн болохоор энэ удаа зун цагаас эхлээд л хүүгээ өвөлд нь бэлдсэн. Зуны налгар өдрүүдэд хөдөө агаарт сайн байлгаж, өвс зүлэг дээр тоглуулж, борлуулж, дархлааг нь дэмжсэн. Ханиадны анхны шинж тэмдэг илэрсэн үед витамин С нэмэлтээр уулгаж, шим тэжээлтэй шөлтэй хоол өгч, бүлээн шингэн сайн уулгаад, гэртээ агаар сэлгэдэг. Энгийн л арга барил боловч асаргаа гэдэг зүйл хүүхдэд хамгийн сайн эм байдаг юм байна лээ.
Эдгээр өдрүүдэд асаргааны хамгийн хэрэгтэй туслах манай гэр бүлийн хувьд eMonos байдаг. Жишээ нь манайх хүүхдийн каш, сок болон живх зэргийг eMonos-оор байнга авдаг байсан л даа. Энэ бүтээгдэхүүнүүдийг зүгээр дэлгүүрээс авч болох ч гэсэн eMonos-д гишүүнчлэлтэй учраас төрөл бүрийн хямдрал, урамшуулал эдлэх боломжтой, мөн дээрээс нь гэрээс гарч чадахгүй, нөхөр ажилтай үед 1-2 цагийн дотор л бүтээгдэхүүнийг гэрт хүргээд өгдөг учраас хамаагүй амар байдаг. Мөн худалдан авалт бүрээсээ урамшууллын оноогоо цуглуулсаар цалинтай ээжийн 50,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө цуглуулчихдаг болохоор санхүүд ч их хэмнэлттэй.
5. у.Цэнгүүн
Одоогоор манайх бага насны хүүхэд болон нярай хүүхэдтэй байгаа учраас аль алиныг нь ханиаднаас хамгаалахын тулд томыгоо цэцэрлэгээс нь түр чөлөө авч, мөн гэртээ зочин бага хүлээж авч байна. Би өөрөө төрөөд удаагүй нялх биетэй байгаа. Эхийн биеийн байдал, дархлаа нь нярайтай шууд холбоотой учир хөхүүл үед дархлаа дэмжих уламжлалт аргуудаар буюу шөл устай амин дэмтэй хоол сайн идэх, нойр сайн авах зэргээр биеэ тэнхрүүлэх гэж хичээж байна. Хотын утаанаас шалтгаалах уушгины хатгалгаа, ханиад зэргээс хамгаалахын тулд гэртээ агаар цэвэршүүлэгч, агаар чийгшүүлэгч зэргийг тогтмол хэрэглэж байна.
6. Э.Энхсайхан
Би эд ханиад томууны үед хоёр болон гурван настай хөвгүүдийнхээ цамцны энгэрт хумс саримс хийгээд явуулдаг. Харин найман сартай ихрүүдээ ах нараасаа ханиадны халдвар авахаас нь сэргийлж гэртээ байх үедээ, ялангуяа ах нарыг цэцэрлэгээр ирэх үед хамарт нь виферон тос түрхэж өгдөг. Бид мөн гэр бүлээрээ долоо хоногтоо нэг удаа бассейн явж, усанд сэлдэг.
Өвлийн цагт өдөр бүр дархлаа дэмжих витамин болон цайр уулгадаг. Гэхдээ витамин, эм бэлдмэлийн орц, тун зэргийг нь сайтар уншиж судлах хэрэгтэй. Энэ мэдээллийг eMonos апп-аас авчихвал надад их амар санагддаг. Анх eMonos апп-аар зөвхөн хүүхдүүдийнхээ хэрэглээний зүйлсийг гэртээ захиалж авдаг байсан бол одоо эрүүл мэндийн зөвлөгөөний нийтлэлийг нь шимтэж уншдаг болсон. Би eMonos дээр жилийн гишүүнчлэлтэй учраас эмээ онлайнаар, үнэгүй хүргүүлж авдаг. Түүнчлэн худалдан авалт бүрдээ 5-8 хувийн хөнгөлөлт эдэлдэг учраас байнга eMonos-оос хэрэгтэй зүйлсээ захиалаад бэлдчихдэг болсон.
7. Б.Ангирмаа
Манай аав ээж намайг бага байхаас ханиад хүрэх үед шар тос, адууны тостой бариа, горчизтой усанд хөл дүрэх, зөгийн балын татлага гэх мэтчлэн уламжлалт анагаах талаас эмчлэхийг хичээдэг байсан. Мөн манай гэрт ундаа, чихэр огт байдаггүй. Мах, ногоотой хоолоо тогтсон цагаар иддэг. Эрт унтаад өглөө зургаан цагт тогтмол сэрдэг айл байсан юм. Одоо бодоход энэ амьдралын хэмнэл хүний биеийн байгалийн цагийг алдагдуулалгүй, эрүүл, чийрэг байхад мөн ходоод гэдэсний үйл ажиллагааг сайн байлгахад нөлөөлсөн юм шиг санагддаг. Тийм болохоор одоо би бас гэртээ ямар нэгэн чихэр, амттан зэргийг байлгахгүй ногоо, жимс түлхүү хэрэглэж , хүүхдээ эрт унтуулах дадал хэвшүүлэхийг хичээж байна.
8. Г.Гэрэл
Би хүүхдийн хөдөлгөөний мэргэжилтэн болохоор хөдөлгөөнийг маш их чухалчилдаг. Ялангуяа бага насны хүүхдийн хөл нүцгэн хийх хөдөлгөөнүүд нь хүүхдийн цусны эргэлтийг сайжруулж дархлааны эсүүдийг бүх биеэр тараахад чухал оролцоотой. Тиймээс зуны улиралд ихэнх цагт гадаа хөл нүцгэн тоглохыг дэмжиж, өвөл зунгүй гэртээ хөл нүцгэн байлгадаг.
Бага сартай нярай байх үеэс нь аль болох гадаа унтуулж, яслид явж эхлэх үеэс нь өвөл зунгүй өдрийн унтлагийг гадаа хийж хэвшүүлж байсан. Цэцэрлэгт ороход нь мөн адил өдөр бүр гадаа тодорхой хэмжээнд тоглуулдаг, дотор байхад нь хөдөлгөөнийг идэвхтэй дэмжих боломжтой газрыг сонгох байдлаар хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаг.
9. А.Долгормаа
Миний хувьд ханиад томууны үед олон хүнтэй газраар явахгүй байж, хүүхдээ ханиад томуутай хүмүүсээс хол байлгах гэж хичээдэг. Насанд хүрсэн хүмүүс өвдөөгүй ч бага насны хүүхдэд халдвар зөөвөрлөх боломжтой учраас аль болох цөөн хүнтэй байлгах нь зөв гэж боддог л доо. Тиймээс одоогоор зуслангийнхаа байшинд өвөлжиж, олон хүмүүсээс хол цэвэр агаарт амьдарч байна. Энэ үедээ эм, бэлдмэл, хэрэгтэй зүйлсээ eMonos-оос хөнгөлөлттэйгөөр авдаг. Би eMonos дээр гишүүнчлэлийн эрхтэй, хэрэглээд гурван жил болж байна.
Гишүүнчлэлийн төрлөөс нь хамаараад сар бүр 10,000 – 30,000 төгрөгийн худалдан авалтын эрхээр урамшуулдаг. Энэ эрхээ тухай бүрд ашиглаад бүтэн жилийн турш 360,000 хүртэлх төгрөгийн урамшууллыг авах боломжтой байдаг юм. Миний хувьд энэ боломжийг нь ашиглаж гэр бүлдээ хэрэгтэй Д витамин болон цайр худалдаж авч байсан, их хэмнэлттэй юм билээ.
10. Н.Даваажаргал
Анх жирэмсэн байхдаа миний одоо юу идэж ууж байгаа, хөдөлгөөн, амьдралын хэмнэл маань миний хүүхдэд шууд нөлөөлнө гэдгийг ойлгосон болохоор тэр үеэсээ тогтмол эрүүл дадалтай болоход анхаарсан. Жишээ нь гэртээ эрүүл хоол бэлдэх, сахар багатай хүнс хэрэглэх, ууланд гарах, витамин уух гэх мэт. Ийнхүү эрүүл, дадал хэвшилтэй болсны ачаар төрсний дараа ч гэсэн тэдгээр дадлаа хадгалахад амар байсан. Охин маань одоо 6 сартай. Хөхөөрөө хооллодог учраас юун түрүүнд өөрөө шим тэжээлтэй хоол идэх, ашигтай бактерийг эмчийн заавраар өгөх, тогтмол цагт хооллон, сайн унтуулан, нэг хэвийн дадалтай байлгахад түлхүү анхаарч байна.
Ингэж хүүхэддээ болон өөртөө дадал хэвшил суулгахад илүүтэй анхаарвал ханиад томуунаас урьдчилан сэргийлэх нь бидний хувьд илүү чухал. Хүүхэд маань зун төрсөн учраас салхинд гарах харьцангуй амар байсан. Үүний ачаар нэг удаа л хөнгөн ханиад хүрсэн. Одоо бол гэр бүлээрээ тогтмол агаарт гарахыг л хэрэгжүүлэхийг их хичээж байна даа, тиймээс гэр бүлээрээ долоо хоногтоо нэг удаа ууланд гардаг.