Өөрийн гэсэн орон сууцтай болно гэдэг олон хүний амьдралын хамгийн чухал зорилго, ирээдүйдээ хийж буй томоохон хөрөнгө оруулалт байдаг билээ. Сүүлийн жилүүдэд зөвхөн дотоодод төдийгүй, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын хувьд ч эх орондоо үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж улам бүр нээлттэй болж байна.
Энэхүү боломжийг бодитоор хэрэгжүүлж, орон сууцтай болоход нь туслалцаа үзүүлж буй байгууллагуудын нэг нь Монкон Констракшн ХХК юм. Тус байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдээр олон гэр бүл өөрийн гэсэн байртай болжээ.
Ингээд энэ удаагийн нийтлэлдээ шинэхэн байртай болоод ердөө хэдхэн сарыг үдэж буй зочдыг урин оролцууллаа. Өөрийн хөдөлмөрөөр мөнгөө цуглуулан анхны байрандаа орсон 20 настнууд, шинэ оны босгон дээр мөрөөдлийн байраа худалдан авсан нэгэн, ирэх жил ашиглалтад орох орон сууцаа аль хэдийн захиалсан гэр бүл гээд олон сонирхолтой түүхүүдийг хүргэж байна.
1. Д.Мөнхжин, Контент бүтээгч

Шинэ байраа анх худалдан авахад үгээр илэрхийлж боломгүй сонин мэдрэмж төрж билээ. Ганцаараа амьдарч, бүх зүйлийг өөрөө зохицуулж чадна гэдэгтээ бага зэрэг эргэлзэж байсан ч нөгөө талаас энэ хүртэл яваад ирсэн өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.
Манай байр төв замтай ойр, хотхоноороо алхахад цэлгэр, тохилог орчинтой. Би оюутан тул сургуулийн байршилдаа ойр байхыг чухалчилж сонголтоо хийсэн. Хотхонд амьдрах нь аюул багатай, харуул хамгаалалт сайтай, үйлчилгээний газрууд ч их байдаг нь таалагддаг.
Анх тусдаа амьдарч эхлэхдээ өрөөний хамтрагчтай байсан юм. Хүнтэй хамт амьдрахад бүрэн өөрийнхөөрөө байх боломж тэр бүр байдаггүй. Зарим үед бага зэрэг хүндрэлтэй санагддаг байсан ч өмнөх байр маань маш цэлгэр, том байсан учраас тэр орон зайгаа хааяа санах үе бий.
Саяхан гэрийнхээ буйданг жаахан өөрчлөөд засвар хийлгэмээр санагдаад, засварын газар өгсөн юм. Уг нь хоёр долоо хоногийн дотор засварлаад, бэлэн болчихно гэж хэлсэн ч миний дуудлагыг авахгүй алга болчихсон. Би ч за яах вэ, өгөх байлгүй дээ гэж бодоод бүтэн хоёр сар хүлээсэн ч хариу байхгүй байсан тул эцэст нь шинэ буйдан авсан даа.
2. Л.Сэлэнгэ, Санхүүч

Манай гэр бүл 2027 онд ашиглалтад орох орон сууц худалдан авахаар шийдээд Монкон Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй “Elysium Residence” хотхоноос сонгосон. Өмнө нь тус компанийн Яармагт хэрэгжүүлсэн Мандала Гарден хотхонд очиж танилцаж байсан юм. Тухайн үед орц, барилгын дотоод зохион байгуулалт, талбайн тохижилт, автомашины зогсоолын шийдэл зэрэг нь нэлээд нягт төлөвлөгдсөн санагдсан даа.
Мөн хотхон дотор автомашины хөдөлгөөнийг хязгаарласан, байрнуудын хооронд гүүрэн холболт хийсэн зэрэг шийдлүүд нь оршин суугчдын аюулгүй, тав тухтай орчинд чиглэсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа хүүхэдтэй айлын хувьд энэ их чухал. Тиймээс Монкон Констракшн ХХК-ийн дараагийн бүтээн байгуулж буй “Elysium Residence” хотхоныг ч мөн ижил стандарттай хэмээн итгэж, худалдан авах шийдвэр гаргасан.
Захиалгаа эрт өгснөөр үнэ хямд, өөрийн хүссэн давхартаа, хүссэн байраа сонгох боломжтой байдаг. Байр ашиглалтад орсон хойно гэрээ хийвэл үнэ өсөхөөс гадна хүссэн байраа авах боломжгүй болсон байдаг тул байраа эрт захиалсан хэрэг. Байрны төлөлтийн нөхцөлийг уян хатан нөхцөлтэй гаргаж өгч байгаа нь их таалагдсан шүү. Борлуулалтын менежертэйгээ ярилцаад урьдчилгаагаа хувааж төлөөд, үлдсэнийг нь байр ашиглалтад орохоор хийх нөхцөлтэй гэрээ хийсэн байгаа.
3. С.Мягмарчулуун, Талбайн экспедитор

Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын суугуул иргэн. Шинэ орон сууцандаа ороод ердөө долоо хонож байна. Замын-Үүд нь Улаанбаатарыг бодвол автомашины зогсоолын асуудал харьцангуй бага. Тиймээс байр авах гэж буй хүмүүс дулаан зогсоолтой эсэхийг нь харгалзан сонгодог. Жижиг суурин газар учраас сургууль, цэцэрлэг болон өдөр тутмын хэрэгцээний газрууд ойр байрладаг нь давуу талтай.
Өмнө нь хуучин байрныхаа нэг давхарт амьдардаг байсан юм. Говийн нутаг учраас элс, шороо ихтэй, доод давхарт амьдрахад тоосжилт их, цэвэрлэгээ тогтмол хийх шаардлагатай болдог байв. Одоо наймдугаар давхарт байртай болсон нь энэ асуудал эрс багасаж, илүү тав тухтай амьдрах боломжтой санагдаж байна.
Замын-Үүдэд халуун усны төвлөрсөн хангамж хязгаарлагдмал байдаг тул ихэнхдээ бойлер /ус халаагч/- аар шийддэг. Сантехникийн систем доголдох, бойлерын ажиллагаанд асуудал гарах үед усны даралт сулрах, хангамж тасалдах зэрэг хүндрэл үүсэх нь бий. Харин тус байр маань шинээр баригдсан учраас ус, дулааны системийн хувьд харьцангуй найдвартай, хүндрэл багатай санагдсан.
4. Б.Цацрал, Маркетингийн албаны захирал

Байрныхаа гэрчилгээг авчхаад уйлаад л байсан. Үнэндээ хэдхэн сарын өмнө байраа авахад багахан хэмжээний мөнгө дутчихсан юм. Ойр дотнын хүмүүсээсээ асууж үзсэн ч тухайн үед боломж нь таараагүй. Тэгээд надад надаас өөр туслах хүн байхгүй гэдэгтээ эвлэрээд, өөрөө болгоё хэмээн шийдсэн дээ. Сүүлийн нэг сарын хугацаанд хэрэгцээгүй зардлуудаа хасаж, бүх боломжуудыг ажил болгож хийсэн. Хүн хичээвэл ямар ч зүйлийг бүтээж чаддаг юм билээ. Шинэхэн гэртээ орж ирээд шалан дээр цаг гаруй зүгээр л тааз ширтээд хэвтсэн.
Би ууланд алхах дуртай болохоор байгальд ойр, цэвэр агаартай байршлыг сонгосон. Хотын дуу чимээнээс зайтай ба өдөр бүр ууланд гарч болдог нь хамгийн том давуу тал. Хүн ер нь байнгын байр худалдан аваад байх боломжгүй шүү дээ. Тиймээс урт хугацаанд тав тухтай амьдрахын тулд ашиглалтад ороод удаагүй шинэхэн байрыг сонгоод байна.
Шинэ байр худалдан авахад бичиг баримтаас эхлээд гэрээ, нотариат гээд хөөцөлдөх зүйл бишгүй олон. Ялангуяа ажлынхаа хажуугаар эд түгжрэлийн дундуур энэ бүгдийг амжуулна гэдэг амаргүй. Миний хувьд бүтэн хоёр долоо хоногийг зарцуулсан. Тиймд аль болох сайн төлөвлөж, ажлаа зохицуулах хэрэгтэй санагдсан.
5. М.Хишигбаяр, Шугам сүлжээний засварчин

Би одоо 20 настай. Улаанбаатар хотод дүүгийнхээ хамт амьдардаг. Харин аав, ээж, бага дүү маань Архангай аймгийн Хайрхан суманд амьдарч байна. Айлын том хүү дээрээс нь эцэг эхээсээ тусдаа амьдардаг учир хариуцлага дагаад нэмэгддэг юм билээ. Тиймээс сурахынхаа хажуугаар цагийн ажил их хийдэг байв.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд машин угаалга болон авто засварын газар ажиллаж, цалингаа тууштай хуримтлуулсан юм. Ингээд хуримтлуулсан мөнгөн дээрээ цалингийн зээл авч, аав, ээжээсээ багахан мөнгө нэмэн шинэхэн байраа худалдан аваад байна. Өмнө нь түрээсийн байранд амьдардаг байсан учир сар бүр өндөр түрээс төлөхөөс гадна байрны засвар, тохижилтыг өөрийн хүссэнээр хийх боломжгүй, тухгүй байсан. Харин одоо өөрийн гэсэн гэртэй болсон гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.
Шинэ байрандаа ороод гурван сар болж байна. Ажил болон дүүгийн сургуультай ойрхон байрлалтайгаас гадна шинээр ашиглалтад орсон тул тохижилт, зохион байгуулалт таалагдаж байгаа.
6. Б.Уянга, Багш

Би гэр бүлийнхээ хамт Швейцарт дөрвөн жил амьдарч байна. 2026 он гараад шинэхэн байраа Монкон Констракшн ХХК-ийн Мандала Гарден орон сууцыг худалдан авлаа. Анх энэхүү байрыг сошиал хуудсаас харж байсан юм.
Монкон Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцууд нь чанар стандарт, барилгын хийц, төлөвлөлт дээрээ нягт нямбай, ил тод ажилладаг нь итгэж байраа худалдан авах хамгийн том шалтгаан болсон. Гадаадаас байр худалдан авахад банкны зээл гарахгүй, заавал бэлнээр эсвэл өндөр хүү төлж авдаг бэрхшээлтэй тал бий. Харин Мандала Гарден орон сууцаа худалдан авахдаа урьдчилгаа төлөөд, үлдэгдлээ хүүгүй хуваан төлөх таатай нөхцлөөр худалдан авч буйд баяртай байна.
Байрны маань хамгийн их таалагдсан хэсэг нь орчин ба зохион байгуулалт. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд аюулгүй, цэвэрхэн, ногоон байгууламж сайтай орчин хамгийн чухал байдаг. Мандала Гарден төслийн хувьд энэ бүхнийг цогцоор нь шийдсэн санагдсан. Орц, дундын талбайн төлөвлөлтөөс эхлээд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол гээд бүхий л зүйлсийг бодит хэрэгцээнд тулгуурлан шийдсэн нь онцлууштай.
7. Г.Пүрэвжаргал, Контент бүтээгч

Би оны өмнөхөн хуучин амьдарч байсан байрандаа засвар хийгээд нүүж орсон юм. Сүүлийн хоёр жилийн дотор нийт дөрвөн удаа засвар хийжээ. Нэгэн зэрэг бүх өрөөгөө засах санхүүгийн боломж байхгүй болохоор мөнгөө цуглуулж байгаад нэг нэг өрөөгөөр нь зассан.
Манай гэрийн хамгийн том өөрчлөлт бол ягаан гал тогоо. Хоол хийх дургүй, аяга таваг угаах бүүр ч дургүй хүн хэр нь ягаан гал тогоотой болсноос хойш тэс өөр хүн болчихсон. Одоо шинэ хоолны жор туршиж, гал тогоогоо цэвэрлэж кайф авдаг. Бас эндээ рийл хийх дуртай. Мөн агуулах байсан хуучин харанхуй өрөө маань засварын дараа манай гэрийн хамгийн сайн гэрэлтүүлэгтэй хэсэг болсон. Зочид ирэхээр их магтдаг шүү.
Миний амьдралын ихэнх жил энэ байранд өнгөрсөн. Хааяа ганцаараа сууж байхад гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн дурсамжууд маань бодогддог. Эгчийн орой болгон “Пүүж, төмсөө арилгаарай” гэж дуудаад хамт оройн хоол хийдэг байсан маань огт мартагддаггүй. Их дургүй босоод ууртай арилгадаг байж билээ. Бодохоор инээд хүрээд байдаг юм. 23 насныхаа 19 жилийг энэ байранд өнгөрөөжээ.
8. Б.Анарбаяр, Зурагчин

Шинэ байрандаа нүүж ирээд дөрвөн сар болж байна. Тав тухтай, цэвэр агаартай байранд орох гэж нэлээдгүй судалж байж, энэхүү байрандаа орсон. Юун түрүүнд эхлээд борлуулалтын албатай холбогдсон юм. Ингээд урьдчилгаагаа төлөн, ипотекийн зээлдээ хамрагдсан.
Уултай ойрхон байрлалтай учир хүссэн үедээ ууланд алхах, нохойгоо салхилуулах, гэр бүлийнхэнтэйгээ агаарлах боломжтой. Хотхон доторх цэцэрлэгжилт сайтай, ногоон орчин бүрдүүлсэн байдал нь амьдрах орчныг илүү таатай болгож өгсөн санагддаг. Мөн цэцэрлэг, сургууль ойрхон.
Манай гэрийн цонхоор байрны дунд байдаг усан цөөрөмтэй ногоон хэсэг харагдаг. Том шилэн цонхтой учир гадаах орчныг бүхэлд нь тольдон харах боломжтой. Зураг дардаг болохоор ч тэр үү энэ цонхны хэсэг маань их таалагддаг юм. Манай байр төв замаасаа жаахан зайтай. Гэхдээ би үүнийг сул тал гэж боддоггүй. Харин ч замын дуу чимээнээс хол, тайван, амгалан орчинд амьдрах боломж олгож байна гэж хардаг.
9. Л.Мөнхцэцэг, Хүний нөөцийн менежер

Би хүүхдэдээ зориулан ирэх онд ашиглалтад орох шинэ орон сууцанд захиалгаа өгсөн. Шинэ байр сонгохдоо барилгын чанар, мөн тухайн компани товлосон хугацаандаа байраа ашиглалтад оруулж чаддаг эсэхийг хамгийн чухал шалгуур болгодог. Тиймээс энэхүү стандартад нийцэж буй Монкон Констракшн ХХК-ийн “Elysium Residence” хотхоноос сонголтоо хийсэн.
Одоо үед орон сууц сонгохдоо зөвхөн дотоод тохижилт, байршлаас гадна амьдрах орчны чанарыг илүүтэй харгалзан үздэг болсон. Цэвэр агаартай, гадна талбай нь салхилахад тохиромжтой, хүүхдүүд аюулгүй тоглох хэсэгтэй байх нь байршлын хувьд чухал. Миний худалдан авсан хотхон нь нэг давхартаа үйлчилгээний талбайтай, 400 айлын орон сууц бөгөөд 500 гаруй автомашины зогсоолтой. Зогсоолын тоо хангалттай шийдэгдсэн нь онцлох давуу тал.
Үүнээс гадна надад хамгийн их таалагдсан зүйл нь төлбөрийн уян хатан нөхцөл. Байраа худалдан авахдаа борлуулалтын албатай ярилцан тодорхой хувийг төлсөн. Үлдсэн хэсгийг ашиглалтад орсны дараа төлөх боломжтой нь санхүүгийн дарамтгүй санагдсан. Мөн хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн олон төрлийн төлбөрийн нөхцөл санал болгож буй нь таалагдсан шүү.

Төсөлтэй танилцах бол энд дараарай.
10. Г.Үүрцайх, Эмч

Би Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг борлуулах, сургалт зохион байгуулах чиглэлээр ажилладаг юм. Бизнесээ эхлүүлсэн цагаас эхлэн 10 гаруй жилийн хугацаанд багийнхантайгаа хамт оффис түрээслэн ажиллаж байна. Тиймээс өөрийн гэсэн оффистой болох юм сан хэмээн боддог байлаа.
Хамгийн анхны оффис маань 9 м.кв ч хүрэхгүй жижигхэн байсан юм. Өрөөндөө би ганцаараа сууна. Хааяа уулзалт хийх үед гурван хүн ч багтдаггүй, хөгжилтэй ч гэмээр, дурсамжтай үе олон тохиолддог байлаа. Жил бүр бага багаар томруулаад 150 м.кв хэмжээтэй газар түрээсэлдэг байсан бол энэ жил өөрсдийн анхны оффистой боллоо. Ирэх сард оффистоо нүүн орох төлөвлөгөөтэй байна.
Бизнес эрхлэгчдийн хувьд байршил маш чухал байдаг. Сонгосон байр маань автобусны буудалтай ойр, төв зам дагуу байрлалтай, мөн автомашины зогсоолын хүрэлцээ сайн юм билээ.
Уншигч таныг ч гэсэн тун удахгүй мөрөөдлийн байрандаа орохыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл бичих

