Хойч ирээдүйдээ хөрөнгө оруулах хамгийн үнэ цэнтэй бөгөөд үр дүнтэй арга бол яахын аргагүй боловсролыг дэмжих явдал. Тэгвэл энэ зарчмыг эрхэмлэгч үндэсний үйлдвэрлэгч ТЭСО Групп 2024 онд боловсрол, шинэ санаачилга, залуу үеийн хөгжилд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийжээ.
Тэд зөвхөн бизнесийн амжилтаар хязгаарлагдах бус нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр нь тэднийг эл зорилгодоо хэр тууштай буйг илтгэн харуулах биз ээ.
1. Spark Day: Бүтээлч залуусын санаачилгыг дэмжих аялал
Оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, төсөл хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой Spark Day хөтөлбөрийг ТЭСО Групп 2022 оноос эхлэн зохион байгуулж буй. Шинийг сэдэгч, эрэлхийлэгч залуусыг дэмжих уг хөтөлбөр 2024 онд улам өргөжиж, 400 гаруй оюутныг нэг сарын турш төслийн удирдлагын сургалт, хувь хүний хөгжлийн семинар, менторшип хөтөлбөрөөр дамжуулан чадавхжуулжээ.
Уг хөтөлбөрт оролцогчид зөвлөх багш нарын туслалцаатайгаар төслөө боловсруулж, тогтвортой хөгжилд чиглэсэн шинэлэг санал, санаачилга дэвшүүлсэн нь өмнөх онуудтай харьцуулахад онцлох амжилт байсныг дурдах нь зүй. Төсөл боловсруулах явцад залуус зөвхөн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна багаар ажиллах чадвар, манлайлах ур чадвараа ч ахиулж чадсан юм.
Spark Day-ийн төгсгөлд шилдэг 15 багийг шалгаруулж, төслийн санаа, гүйцэтгэлээр манлайлсан оролцогчдод ТЭСО Групп ажлын байрны санал тавьсан төдийгүй олон улсын нэр хүндтэй технологийн болон төрөл бүрийн салбарын арга хэмжээнд оролцох боломж олгож, бизнесийн санааг нь бодитоор үргэлжлүүлэн дэмжиж байна.
2. Empowering Girls in STEM: Охидыг шинжлэх ухаан, технологийн ирээдүйд уриалах хөтөлбөр
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас шинжлэх ухааны салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, энэ салбарт ажиллах сонирхолтой охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад уриалан 2016 оноос “Шинжлэх ухааны салбарын охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсад ч сүүлийн жилүүдэд STEM салбарт охид, эмэгтэйчүүд ажиллаж, суралцаж чадна, амжилтад ч хүрнэ гэдэг чухал санал, санаачилгыг дэвшүүлж буй олон амжилттай төсөл хэрэгжиж буй. Эдгээрийн нэг нь "EMPOWERING GIRLS in STEM" хөтөлбөр.
Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) салбар дахь охидын оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг ТЭСО Групп Women in Tech Mongolia болон UNICEF Mongolia байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрт Улаанбаатар хотын, тэр дундаа алслагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн охидыг хамруулсан бөгөөд нийт 310 охин бүртгүүлснээс 30-ийг нь сонгож, 141 цагийн хичээл орсон аж.
Хоёр сарын турш үргэлжилсэн хөтөлбөрийн үеэр оролцогчид:
1. Физикийн сонирхолтой туршилтууд хийх
2. Робот угсарч, код бичих
3. Мэдээллийн аюулгүй байдал болон цахим орчны талаар суралцах
4. Дижитал бүтээгдэхүүн хамтран бүтээж, бүтээлээрээ өрсөлдөх зэрэг хичээл, сургалтад хамрагджээ.
3. Engineers of the Future: Ирээдүйн инженерүүдийг бэлтгэх сургалт
ТЭСО Пропертис Группийн жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг, барилга болон инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд өндөр эрэлттэй хөтөлбөр бол Engineers of the Future. Ирээдүйн инженерүүдийн ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн мэдлэг, туршлагыг нь гүнзгийрүүлэх зорилготой энэхүү цалинтай хөтөлбөр нь оюутнуудад хичээл дээр эзэмшсэн мэдлэгээ бодит төсөл дээр хэрэгжүүлэх ховор боломжийг олгодгоороо онцлогтой.
Өнгөрөгч жилийн тухайд хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг ажлын шаардлага хангасан хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, нэг сарын хугацаанд "Pro Training" нэртэй дасан зохицох тусгай хөтөлбөрт хамрагдсан юм. Хөтөлбөрийн турш тэд зөвхөн нэг газар дадлага хийхээс гадна байгууллагын өөр өөр нэгжүүд дээр ажилласан нь олон талт туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Энэ хугацаанд тэд ажлын орчинд бие даан ажиллах чадвар эзэмшиж, хувь хүний хөгжил болон мэргэжлийн ур чадвараа ахиулах сургалт, семинаруудад оролцсон байна. Түүнчлэн оюутан бүрд мэргэжлийн зөвлөгөө өгөх туршлагатай ментор хуваарилсан нь тэдний цаашдын карьерын замыг илүү тодорхой болгоход ихээхэн дэмжлэг үзүүлснийг дурдууштай.
4. Ice Scholars 2024: Мөрөөдлөө тодорхойлох аялал
Айсмарк компанийн хэрэгжүүлсэн “Ice Scholars 2024” тэтгэлэгт хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйн амжилтынхаа суурийг тавих үнэтэй боломжийг олгожээ.
Хөтөлбөрт 320 гаруй сурагч оролцож, "Миний мөрөөдөл" сэдвийн хүрээнд бүтээл туурвих хоёр шатны шалгаруулалтад хүч сорьсон бөгөөд тэдний дундаас шилдэг 10 сурагч шалгарсан юм. Шилдэг оролцогчид БНХАУ-д зохион байгуулагдсан дэлхийн хамгийн том зайрмагийн үзэсгэлэнд зочлон оролцож, олон улсын хэмжээний зах зээл, инновац, бизнесийн орчныг өөрийн биеэр мэдэрч, мэдлэг туршлага хуримтлуулсан нь тэдний амьдралд мартагдашгүй урам зориг, шинэ боломжийн үүдийг нээсэн нь лавтай.
5. эмпасофт тэтгэлэгт хөтөлбөр: ирээдүйд чиглэсэн бодит дэмжлэг
ТЭСО Групп ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг бүх талаар дэмжихийг эрхэм зорилгоо болгон, амьдралын чанарт шууд нөлөөлөх бүхий л чиглэлд үр дүнтэй, оновчтой арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлдэг. Энэ бодлогын хүрээнд Тэсо Групп Эмпасофт технологийн сургуультай хамтран ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан их сургуульд элсэн суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг өнгөрөгч онд амжилттай хэрэгжүүлжээ.
Тэтгэлэг нь Монгол Улсын ирээдүйд онцгой ач холбогдолтой салбарууд болох хиймэл оюун, кибер аюулгүй байдал, программ хангамжийн чиглэлийн мэргэжлүүдийг сонгон суралцах оюутнуудад зориулагдсан бөгөөд өндөр эрэлттэй, ирээдүйтэй эдгээр салбарт чадварлаг боловсон хүчин төлөвшүүлэх үндсэн зорилготой ажээ.
Тэтгэлэгт хамрагдсан залуус орчин үеийн технологийн зах зээлд үнэлэгдэх мэдлэг, ур чадварыг эзэмшихээс гадна Монголын хөгжлийн шинэ үеийн хөдөлгүүр болж, улс орны инновац, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах боломжтой болж байна.
Та ТЭСО Группийн 2024 оны “Тогтвортой байдлын тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу.