Цахим товхимолд бүртгүүлэх: 2030

Дижитал шилжилт, цахим үсгийн боловсрол гээд XXI зууны нэр томъёо, өөрчлөлт, шинэчлэлтийг арай гэж гүйцэж яваа бидэнд дахин нэг шинэ нэр томъёо гарч ирсэн нь “ногоон ур чадвар”. Тогтвортой хөгжил одоо зөвхөн байгаль орчны салбарынханд хамаатай сэдэв байхаа хэдийнээ больж хүн бүрийн хошуу дүрэх хэрэгтэй асуудал болсныг энэ нэр томъёоноос харж болно.
Учир юу вэ гэвэл ажил олгогчид өдгөө ногоон ур чадвартай мэргэжилтнүүдийг эрэлхийлж, компаниудад тогтвортой хөгжил өмнөхөөсөө ч илүү хамаатай болж эхэлсэн хэрэг. 2030 он руу ойртох тусам тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхээр улс орнууд дор бүрнээ хичээсээр нэг л мэдэх нь ээ, шинэ ажлын байрууд, шинэ ур чадварууд салбар бүрд шаардагдах болов. Тэгвэл ногоон ур чадвар гэж чухам юу вэ?
Учир юу вэ гэвэл ажил олгогчид өдгөө ногоон ур чадвартай мэргэжилтнүүдийг эрэлхийлж, компаниудад тогтвортой хөгжил өмнөхөөсөө ч илүү хамаатай болж эхэлсэн хэрэг. 2030 он руу ойртох тусам тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхээр улс орнууд дор бүрнээ хичээсээр нэг л мэдэх нь ээ, шинэ ажлын байрууд, шинэ ур чадварууд салбар бүрд шаардагдах болов. Тэгвэл ногоон ур чадвар гэж чухам юу вэ?
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Ногоон ур чадварын эрэлт чухам яагаад нэмэгдэв?
Сүүлийн гурван жилийн дотор ногоон ур чадвар эрэлттэй болсон нь санамсаргүй үзэгдэл биш. Бодлогын шийдвэр, уур амьсгалын олон улсын амлалт, хөрөнгө оруулалтын чиг хандлагаас шууд хамаарч буй.
Тойрог эдийн засаг руу шилжиж буй энэ үед ногоон ур чадвартай ажилтны хэрэгцээ шаардлага өсөж байгаа бөгөөд энэ нь зөвхөн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогоос гадна, дэлхий даяар шинэ технологиуд болон тогтвортой бизнесийн загваруудыг нэвтрүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой юм. Дэлхий даяар 71 сая ажлын байр устах эрсдэлтэй байгаа бөгөөд үүний оронд уламжлалт салбаруудыг орлуулах шинэ ногоон ажлын байрнууд гарч ирж байна. Жишээ нь, эрчим хүчний салбар л гэхэд ногоон шилжилтэд тулгуурлан 18 сая шинэ ажлын байр бий болгох боломжтой гэж тооцогдож байна.

Үүн дээр нэмээд дэлхий дахинд хэрэгжиж буй тогтвортой хөгжилтэй холбоотой гэрээ, хэлэлцээрүүд ч нөлөөлж буй. Тухайлбал, Парисын гэрээ болон COP-ын хурлууд зэрэг олон улсын уур амьсгалын гэрээ, хэлэлцээрүүд нь дэлхийн улс орнуудад нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тодорхойлж өгдөг. 2030 он гэхэд дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний салбарт 18 сая шинэ ажил бий болох боломжтой гэж Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-ын үеэр мэдэгдсэн. Энэ нь зөвхөн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд биш, харин эдийн засгийн өсөлт, шинэ ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх алсын хараатай.
Түүнтэй холбоотойгоор улс орнууд ногоон эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулалт хийж, шинэ тогтвортой технологиуд, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг салбарууд нь мэргэжилтнүүдийг татаж, нэг ёсондоо зах зээлд шинэ ажлын байрууд нэмэгдэхээс өөр аргагүй болж байгаа юм. Европын холбооны Green Deal болон АНУ-ын Inflation Reduction Act зэрэг бодлогууд нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах зорилгоор компаниудад байгууллагын үйл ажиллагааны бүх үе шатыг ногоон байхыг шаардаж, татварын бодлогоор үүнийг зохицуулж байх жишээтэй.
SDG dictionary

Ногоон ур чадвар байгаль орчны салбарынханд илүү хамаатай биш үү?
Ногоон ур чадвар байгаль орчны салбарынханд илүү хамаатай биш үү?
Ногоон ур чадвар зөвхөн байгаль орчны инженер эсвэл экологийн мэргэжилтнүүдэд л байх ёстой гэх ойлголт хэдийнэ хуучирчээ. Тэр ч бүү хэл хөдөлмөрийн зах зээлд эрэлт нь хамгийн хурдан өсөж буй нь санхүүгийн салбар байна. Fortune (2024)-ийн онцолсноор тогтвортой хөрөнгө оруулалт, ESG тайлан гаргалт, ногоон бонд, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ зэрэг чадварууд нь банк, хөрөнгө оруулалтын сан, даатгалын компаниудын шинэ стандарт болжээ. 2023 онд ногоон бондын зах зээл дэлхий даяар анх удаа 500 тэрбум доллар давсан нь энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт хурдацтай өсөж буйг илтгэнэ.

Гэвч зөвхөн санхүү бус, олон улсын худалдаанд оролцогчид хүртэл CBAM (Европын холбооны Carbon Border Adjustment Mechanism), SDR (Их Британийн Sustainability Disclosure Requirements) зэрэг шинэ бодлогын шаардлагуудтай нүүр тулж байна. Үүнээс гадна барилга, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбарууд ч ногоон ур чадваргүйгээр цааш хөгжинө гэдэг бараг боломжгүй болжээ.
Хөдөө аж ахуйд тогтвортой ус ашиглалт, хүнсний үйлдвэрлэлд органик стандартын мөрдөлт, мэдээллийн технологид нүүрстөрөгчийн ул мөр тооцох программ хангамж, хууль эрх зүйд ESG зохицуулалтын compliance зэрэг ур чадварууд адилхан эрэлттэй болж байна. Иймд ногоон ур чадвар бол зөвхөн байгаль орчны мэргэжилтнүүдийн хэрэгсэл бус, харин XXI зууны бүх салбарын өрсөлдөх чадвар, инновацын түлхүүр болж байна.
Gen Z нарын дунд хамгийн эрэлттэй салбар тогтвортой хөгжил үү?
LinkedIn-ийн мэдээлснээр, Gen Z-ийн ажил горилогчдын 61% нь ирэх таван жилийн дотор тогтвортой хөгжилтэй холбоотой ажил эрхлэхийг хүсэж байгаа ч, 16-24 насны энэ үеийнхний маш бага хувь нь ногоон ур чадвартай эсэхдээ итгэлтэй байна.
Тодорхой статистикаар, дэлхий дахинд Gen Z-ийн ажиллах хүчний дөнгөж 1/20 нь буюу 5 орчим хувь нь “ногоон ур чадвар” шаардаж буй ажлын заруудад шаардлагатай ур чадваруудтай байна. LinkedIn-ийн судалгаагаар Gen Z ажилтны 78% нь сургалт олговол ногоон ур чадвар эзэмшиж чадна гэж үздэг.

Ногоон ур чадварын дутагдал нь 2030/2050 онд ажлын байрны зах зээлд ямар эрсдэл дагуулах вэ?
LinkedIn-ийн “Global Green Skills Report 2024”-т дурдсанаар, ногоон ур чадварын эрэлт 2023-2024 онд 11.6% өссөн бол нийлүүлэлт ердөө 5.6% нэмэгдсэн байна. Энэ хандлага цааш үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн ажлын байрны тавны нэг нь буюу 20% нь ногоон ур чадварын дутагдалтай үлдэнэ. 2050 онд энэ зөрүү бүр ихсэж, ажлын байрны тал хувь нь шаардлагатай ногоон мэдлэг, ур чадваргүй ажилтнаар дутна гэсэн тооцоолол бий. Үүний цаана гурван том эрсдэл байна.
Нэгдүгээрт, эдийн засгийн бүтээмж буурах эрсдэл. Хэрэв ажилтнууд шинэ стандарт, ногоон технологийг ашиглаж чадахгүй бол үйлдвэрлэлийн өртөг өндөр хэвээр үлдэж, эрчим хүчний үр ашиг муу, хөрөнгө оруулалт багасна. Жишээ нь, Европын холбооны CBAM татварын системийг хангах чадваргүй компаниуд тэрбум тэрбумын нэмэлт зардал хүлээж болзошгүй.
Хоёрдугаарт, ажлын байрны тэгш бус байдал нэмэгдэх эрсдэл. Ногоон ур чадвар эзэмшсэн ажилтнууд өндөр цалинтай, эрэлттэй хэвээр байх бол бусад нь ажлын зах зээлээс шахагдах магадлалтай.
Гуравдугаарт, уур амьсгалын зорилтоо биелүүлж чадахгүй эрсдэл. Парисын гэрээ, COP28 зэрэг олон улсын зорилтууд 2050 он гэхэд дэлхий нийтийн хүлэмжийн хийн ялгарлыг “net zero” түвшинд хүргэх зорилготой билээ. Хэрэв ажиллах хүчний хагас нь тодорхой чадамжгүй байвал эдгээр зорилтыг биелүүлэх бараг боломжгүй.

ШИНЭ НЭР ТОМЪЁОГ ШИНЖИЛЬЕ
ШИНЭ НЭР ТОМЪЁОГ ШИНЖИЛЬЕ
"Climate Quitting" үзэгдэл
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр шинэ, урьд өмнө байгаагүй үзэгдэл гарч ирсэн нь Climate Quitting. Энэ нь ялангуяа залуу үеийнхэн, тэр дундаа Gen Z болон Millennial ажилчид ажил олгогчоо уур амьсгалын амлалтаа биелүүлээгүй, ESG бодлогоо хэрэгжүүлээгүй тохиолдолд шууд орхиж буй үзэгдэл. Өөрөөр хэлбэл, цалин, карьерийн боломж сайтай байсан ч байгууллага уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлагагүй ханддаг бол тэд ажлаа орхихоос буцахгүй байгаа юм.
LinkedIn болон Microsoft-ийн хамтарсан судалгаагаар, Gen Z ажилтны 2 хүн тутмын 1 нь ажил олгогч уур амьсгалын амлалтаа биелүүлээгүй тохиолдолд ажлаасаа гарахад бэлэн хэмээн хариулжээ. PwC-ийн 2023 оны Workforce Hopes and Fears Survey ч мөн адил залуусын 35% нь ажил сонгохдоо тогтвортой хөгжлийн хүчин зүйлсийг нэн тэргүүнд тооцдог болохыг харуулсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд асар том дарамт болж байгаа юм.
Climate Quitting үзэгдлийн ард хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, ёс зүйн асуудал: залуус өөрсдийгөө уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөгч үе гэж үздэг тул байгууллагын үл тоомсорлолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг. Дээрээс нь уур амьсгалын зохицуулалт чангарч буй үед ESG амлалтаа биелүүлээгүй байгууллагад ажиллаж буй ажилтнууд өөрсдөө ч карьерийн хувьд эрсдэлтэй гэж үзэх нь бий.

"ногоон" санхүүгийн ур чадвар
Ногоон ур чадварын дундаас хамгийн хурдан өсөж буй, хамгийн өндөр үнэлгээтэй нь бол Green Finance Skills буюу тогтвортой санхүүгийн ур чадвар юм. Fortune (2024)-ийн судалгаанд дурдсанаар, ногоон ур чадвар хамгийн хурдан нэмэгдэж буй салбар бол байгаль орчны инженерчлэл бус, харин санхүүгийн салбар гэжээ.
Green Finance Skills нь хэд хэдэн тодорхой чадвараас бүрдэнэ. Юуны өмнө, ESG үнэлгээ хийх чадвар. Өнөөдөр хөрөнгө оруулагчдын ихэнх нь компанийн санхүүгийн үзүүлэлтээс гадна уур амьсгалын эрсдэл, нийгмийн нөлөө, засаглалын чанарыг харгалзан үздэг болсон. Иймээс хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа ESG оноо заавал тооцдог бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх мэргэжилтнүүд эрэлттэй байна.
Хоёрдугаарт, ногоон бонд болон тогтвортой хөрөнгө оруулалт удирдах чадвар. 2023 онд дэлхийн хэмжээнд ногоон бондын гаргалт 500 тэрбум доллар давж, нийт бондын зах зээлийн 20%-ийг бүрдүүлсэн. Энэ нь зөвхөн санхүүгийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдсэн төдий бус, харин ногоон бондын бүтэц, эрсдэлийн үнэлгээ, хөрөнгө оруулагч татах ур чадвар асар ихээр хэрэгцээтэй болсон гэсэн үг.

Гуравдугаарт, уур амьсгалын эрсдэлийг тооцох чадвар. Санхүүгийн байгууллагууд хөрөнгийн үнэлгээнд зөвхөн инфляц, зах зээлийн эрсдэлийг бус, харин байгалийн гамшиг, нүүрстөрөгчийн татвар, нийлүүлэлтийн сүлжээний саатал зэрэг уур амьсгалын хүчин зүйлсийг ч тооцох шаардлагатай болсон. Энэ чиглэлээр ажиллаж чаддаг эдийн засагч, санхүүчид өндөр цалинтай бөгөөд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүдийн нэг болж байна.
Green Finance Skills-ийн эрэлт өсөж буйг олон улсын жишээнээс харж болно. Европт ESG үнэлгээ хийдэг мэргэжилтнүүдийн дундаж цалин энгийн санхүүгийн зөвлөхөөс 30%-иар өндөр, АНУ-д тогтвортой хөрөнгө оруулалт удирддаг санхүүгийн менежерүүдийн эрэлт сүүлийн хоёр жилд 40% өссөн байх жишээтэй. Азийн зах зээлд, ялангуяа Сингапур, Хонконгод ногоон бондын зөвлөх үйлчилгээ хамгийн хурдан өсөж буй бизнесийн нэг болсон байгаа юм.
САЙН ТУРШЛАГА
САЙН ТУРШЛАГА
ХААН Банк

ХААН Банк нь 2020 онд тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүж эхэлсэн бөгөөд энэ нь байгууллагын бүх үйл ажиллагааг байгальд ээлтэй болгож, ногоон эдийн засгийн чиглэлд хийж буй чухал алхамуудын нэг юм.
ХААН Банк нь зээл олгох үйл ажиллагаандаа БОНЗ-ын эрсдэлийн үнэлгээ хийх шинэ аргачлалыг нэвтрүүлсэн. Ингэхдээ зээл авах хүсэлтэй бизнесүүдийн үйл ажиллагаа байгальд ээлтэй, эрчим хүч хэмнэх, тогтвортой байдалд нийцсэн эсэхийг үнэлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлдэг. Энэ нь ногоон ур чадварыг чухалчилж байгаа байгууллагын сайн туршлага болохоос гадна, Монголын бизнесийн орчны тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам.
Мөн, "Partnership for Carbon Accounting Financials (PCAF)" санаачилгад нэгдэн, хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих аргачлал ашиглан зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаагаа илүү ногоон болгохоор ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд, ХААН Банк нь 2025 онд арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 52.6 хувийг дангаараа бүрдүүлэх зорилтдоо хүрч, ногоон эдийн засагт хувь нэмэр оруулж байна.
САНАЛ БОЛГОХ НЬ
САНАЛ БОЛГОХ НЬ


Сэтгэгдэл бичих (1)


Т Түвшинбаяр 2025.09.23 66.181.191.52
Ер нь сүүлийн үед ногоон гэсэн зүйлс анхаарал ихээхэн татаад байгаа шүү. Эрүүл, аюулгүй, зөв гэх ойлголт төрүүлдэг болоод байна.