Дорнын гүн ухаанд ертөнцийн оршихуйн тухай асуудлыг "арга билиг" хэмээх үгээр тайлбарлах нь олонтоо. Монголчууд эртнээс арга билгийн ухааныг хослуулан амьдарсаар ирсэн хэмээдэг. Тиймээс бид дорно дахины гүн ухааны олон бэлгэдлийг шингээсэн арга билгийг эдүгээ цагт хэрхэн хослуулан цогцлоож буй талаар энгийнээр тайлбарлая.
Арга билгийг хайх нь
Бид ертөнцийг үзэх үзэл, амьдралын утга учрыг арга билиг хослуулан тайлбарладаг ард түмэн. Тиймдээ ч Монгол Улсын төрийн далбаан дээр Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбын голд бие биеэ эргэсэн хоёр загасны дүрс байдаг. Загасыг эртний Монголчууд нүдээ аньдаггүй амьтан хэмээн сонор соргогийг бэлгэддэг байв. Хоёр загас зурсан нь арга билиг буюу эр, эм хэмээсэн утгатай аж.
Монголчууд үр хүүхдээ хүний зэрэгт хүргэж, аж амьдралын болон шашин, соёлын баялаг уламжлалыг өвлүүлэхдээ арга билиг, авах гээхийн ухаанаар ханддаг. Энэ нь уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах ухаан билээ. Бидний амьдарч буй нийгэм хурдтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бидний боломжгүй гэгддэг байсан зүйлс ердийн үзэгдэл болж байгаа нь технологийн эрин үед амьдарч буйтай холбоотой. Ийм эрин үед бид уламжлал, ёс заншлаа технологийн шийдлүүдтэй хослуулан хадгалан өвлүүлэх арга ухааныг эрэлхийлэх нь зүй. Түүхийн үнэт ховор, музейн үзмэрүүдийг залуу хойч үедээ таниулахын тулд VR ашиглан бодит мэт мэдрүүлж, тайлбарлан үзүүлэх нь үүний нэгэн жишээ. Монгол бичгийн хэл соёлоо түгээхийн тулд теле хичээлээр дамжуулан заах, үг зөв бичсэн эсэхийг тодорхойлдог аппликэйшн бүтээх зэрэг нь шинэчлэлийн ололт дэвшлээр дамжуулан уламжлалаа хадгалахыг зорьж буй хэлбэр юм.
Арга билиг эдүгээ
Өвлийг өнтэй давж, урин цагийг угтаж буйгаа тэмдэглэдэг, Монгол үндэстний уламжлалт Сар шинийн баяр тун удахгүй болох гэж байгаа билээ. Ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, түүх соёл, зан заншлын илэрхийлэл болсон Цагаан сарын баяраа бид уламжлал ёсоор тэмдэглэж чадахгүй болсон учир нөхцөл байдалд уялдуулан технологийн дэвшлээ ашиглаж, ахмад буурлуудтайгаа мэндлэн золгох боломж буй. Монголчууд бид аливаа баяр наадмыг хийхдээ хэлбэрээс илүү агуулгад ач холбогдол өгдөг. Тиймээс хөл хорио тогтоосон энэ үед ахмадуудтайгаа утсаар холбогдон амар мэндийг нь асууж, дижиталаар шинэлээрэй.
Энэхүү дорнын гүн ухааны бэлгэдлийг орчин цагийнханд түгээж, залууст өв соёлоо хайрлан хүндлэх сэдлийг өгөх зорилгоор "Юнител" группээс эртний уламжлалыг төлөөлүүлэн “БИЛИГ”, эдүгээ цагийн шинэчлэлийг төлөөлүүлэн “АРГА” буюу энх цагийн бэлгэдэл болгон “АРГА БИЛИГ” цэнэглэгч картыг монгол түмэндээ зориулан бүтээжээ.
80’000 Бонус нэгжтэй АРГА БИЛИГ цэнэглэгч картаар бүх төрлийн дижитал сувгуудаар дамжуулан цэнэглэх боломжтой. ЭНД дарж цэнэглэнэ үү.
Уг контентийг бэлтгэхдээ Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дуламын "Монгол бэлгэдэл зүй" номоос эх сурвалж болголоо.
Сэтгэгдэл бичих