Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Шар айргийн түүх, соёл, орц найрлага бидний төсөөлж байснаас хавь илүү гүн гүнзгий гэвэл итгэх үү? Вино тэргүүтэй бусад алкоголь ундааг хэрхэн амтлах, хадгалах, хэрэглэх тухай мэдээлэл илүү нээлттэй, олон байдаг хэр нь хамгийн өргөн хэрэглээнд нэвтэрсэн ундаа болох шар айргийн тухай бид хангалттай мэдлэггүй нь нууц биш. 

Тиймээс энэ удаа бид шар айргийг бүрэн утгаар нь танин мэдэх зорилгоор мэргэжлийн шар айргийн мастер трэйнертэй уулзсан юм. М.Мөнхжин 13 жил шар айргийн салбарт ажиллаж буй нэгэн. Түүний хуваалцах мэдээлэл, баримтууд урьд өмнө сонсоогүй сонирхолтой, зарим талаараа бүр итгэл үнэмшлийг тань эвдэхүйц байж ч мэднэ. 

Ингээд түүний мэдлэг арвижуулах нийтлэлийг хүлээн авна уу. 

Эхлэхийн өмнө: Цаг хугацааны товьёг

Исгэлтийн ид шид

Шар айргийн үйлдвэрлэлд хамгийн чухал шат дамжлага бол исгэлт. Бидний хамгийн түгээмэл буруу ойлгодог нэг зүйл бол шар айргийг үйлдвэрлэхдээ спирт нэмдэг гэх ойлголт. Начиртаа этанол буюу спирт нь исгэлтийн явцад жамаараа бий болдог. Энэ нь хүний оролцоогүйгээр явагддаг биохимийн процесс бөгөөд арвайн соёолж дахь сахар буюу мальтозыг бидний хэлж заншсанаар хөрөнгө (Saccharomyces cerevisiae) буюу нэг эст бактери задалж идсэнээр өөрөөсөө этанол (C₂H₅OH) ба нүүрсхүчлийн хий (CO₂) ялгаруулдаг хэрэг. Үйлдвэрүүд спирт нэмдэг гэх ташаа ойлголт магадгүй зах зээл дээрх хямд түүхий эдтэй холбоотой үүссэн байж магадгүй. Гэхдээ чанартай түүхий эд, бүрэн гүйцэд исгэлтийн горимоор үйлдвэрлэгдсэн шар айрагт ямар ч нэмэлт спирт шаардлагагүй гэдгийг дурдууштай.

Шар айргийн үйлдвэрлэлийг маш энгийнээр тайлбарлавал эхлээд арвайн соёолжоо буталж устай хольж чанаад шүүлтүүр хийж холтос, үртсийг нь шүүж тунгааж авна. Дараа нь зөрөг цэцгээ нэмж, замд нь хүйтэн хөргүүрээр дамжуулж хүйтэн болгоно. Ингээд хөрөнгийг нь дээрээс нь юм уу доороос нь хийж 21-30 хоног исгэснээр шар айраг бэлэн болдог. Исгэлтийн технологийг дотор нь хоёр ангилдаг. Доороосоо дээш, дээрээсээ доош гэж хоёр хуваагдана. Доод исгэлтийн төрлийн шар айраг нь пилснер, лагер, хэллес, данкел төрлийн шар айргууд ордог. Дээд исгэлтээр үйлдвэрлэдэг шар айргууд нь эйл, стаут төрлийнх байна.

Доод исгэлт: доод талд нь хөрөнгө нь байрлаж дээш чиглэлд исгэнэ гэсэн үг. Ингэхдээ +2-оос +6 градустай орчинд, 21-24 хоног исдэг. Исгэх хугацаа нь зүгээр нэг гаргаж ирсэн тоо мэдээж биш яг энэ хугацаанд исгэхгүй бол шар айргийн амт илүү хатуу амттай болдог.

Дээд исгэлт: энэ төрлийн үйлдвэрлэлийн шат дамжлага дамжсан шар айраг нь илүү бага хоногт буюу ойролцоогоор 3-10 хоногт исдэг онцлогтой.

Төдийлөн анзаардаггүй тоо

Шар айргийг худалдаж авахдаа бид алкоголийн хэмжээг нь хардаг. Харин нөгөө талд нь ба нэг хувь хэмжээ байдгийг төдийлөн анзаардаггүй нь түүхий эдийн агууламжийг нь илтгэх тоо байдаг. Шар айргийн амт, бүтэц, үнэр нь шууд утгаараа түүхий эдийн агууламжаас хамаардаг. Үүнийг “wort extract” буюу “эх шингэний нягт” хэмээн нэрлэдэг. Жишээ нь: “12%” хэмээх тоо нь тухайн шар айргийн шингэний 12 хувь нь түүхий эд нь гэдгийг илэрхийлнэ. Энэ бол шар айргийн "бодит" агууламжийг илтгэх үзүүлэлт бөгөөд стандартын дагуу хамгийн түгээмэл түвшин 11-13 хувь бол Chinggis драфтын хувьд эх шингэний нягт нь 12% байдаг. Чанартай түүхий эд бүхий шар айраг өтгөн, зөөлөн, баялаг амттай байдаг бол хямд орцтой шар айраг усархаг, амтгүй санагддаг нь үүнтэй холбоотой.


Амьд шар айргийн анхаарууштай талууд

Амьд шар айраг нь нь шүүлт, пастеризаци зэрэг шат дамжлагад ороогүйгээрээ онцлог. Энэ төрлийн шар айраг хэрэглэгчдийн дунд хамгийн таашаагдаж, мэргэжилтнүүд ч хамгийн их санал болгодог. Монголд жинхэнэ амьд шар айргийг үйлдвэрлэл, хадгалалт, хэрэглэгчид хүргэх бүхий л шатанд технологийн өндөр хяналт дор үйлдвэрлэдэг итгэмжлэгдсэн бүтээгдэхүүн бол Chinggis драфт бөгөөд дотоодын драфт шар айргийн соёлын жинхэнэ төлөөлөл гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд 2023 оны байдлаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ресторан 1150, баар 958 байгаа юм. Үүний дийлэнхи хувьд нь Chinggis драфтыг төхөөрөмжтэй нь хамт аваачин байрлуулсан байгаа юм. Ингэхдээ тэнд ажиллаж буй бармен, зөөгч нарыг өөрсдийн сургалтдаа хамруулж, мэргэжлийн өндөр түвшинд хяналт тавьж ажилладаг билээ.


Үйлчилгээ, ариун цэвэр муудах тусам амт, чанарт өөрчлөлт ордог бүр шар айргийг яаж хадгалах, аягалах, стаканыг яаж угаахаас хүртэл хамаарч амт нь өөр болно. Монголд Европ шиг шар айргийн он удаан түүх, соёл байхгүй шүү дээ. Тиймээс шар айргийн хэрэглээний соёлоос гадна шар айргаар үйлчлэх соёл нэн шинэ. Иймээс Chinggis шар айраг нь “Чингис норм стандарт” буюу харилцагч нартаа тодорхой шаардлагыг тавьж ажилладаг. Жишээ нь өнгөрсөн жилээс бид Chinggis-ийн бар, ресторануудад худалдаалдаг амьд шар айргийг 2 литрийн саванд хийж худалдаалж эхэлсэн. Энэ төрлийн шар айрагт тогтворжуулагч ороогүй учраас температур, хадгалалтын горим алдагдаад 30 минут л болоход тодорхой хэмжээний амт, чанар нь өөрчлөгдөж эхэлдэг. Хүн өдөр өдрөөр хөгширч байдаг шиг шар айраг ч бас өөрийн гэсэн насжилттай. Энэ шаардлагад нийцэх тохирсон хөргүүрийн системтэй газруудад эхлээд бид уг шар айргийг байршуулж эхэлсэн хэрэг л дээ.

Chinggis premium Pilsner


2025 онд хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээг харгалзан Chinggis брэнд шинэ 0.5 литрийн лаазтай пилснер төрлийн шар айраг гаргасан нь “шар айргаа хаана ч, хэзээ ч, шинэхнээр” уух боломжийг бүрдүүлсэн том алхам байлаа. Хамгийн эрэлттэй драфт төрлийн амтыг лаазанд багтаасан энэхүү бүтээгдэхүүн нь Chinggis брэндийн он удаан жилийн хугацаанд тогтоосон стандартын илэрхийлэл гэдгээрээ онцлог. Chinggis брэнд түүхий эдээ тогтмол Германы Бавари, Мюнхенээс татаж Герман технологиор, Герман мэргэжилтнүүдийн хараан дор үйлдвэрлэл явуулдаг тул үйлдвэрлэлийн стандарт тогтмол бөгөөд нэг амт, чанараа хадгалж чаддаг.

Хоолтой хослуулах урлаг 

Шар айргийг түүнтэй хослох зуушгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл зөвхөн амт, орцоор нь нарийвчилж хуваахаас гадна ямар хоол, зууштай зохицдогоор ангилж болно.

Пилснер төрлийн буюу зөрөг цэцгийн амттай шар айргийг шарсан загас, шарсан зайдас, салаттай хослуулбал тохиромжтой байдаг. Энэ төрлийн шар айраг сэнгэнэсэн амттай учраас шорвог төрлийн хоолны амтыг зөөлрүүлдэг.

Лагер төрлийн шар айргийг шарсан төмс, хот дог, хөнгөн зууштай тохирно.

Индиан пэйл але - халуун ногоотой ази хоол, BBQ зэрэг хоолтой хослуулбал тохирно. Энэ төрлийн шар айраг өөрөө зөөлөн амттай тул хоолны халуун ногоог зөөлрүүлж өгдөг хэрэг.

Улаан буудайгаар хийсэн шар айргийг гахайн мах, байцайны салат, зөөлөн жигнэж болгосон хоолтой хослуулбал тохирдог.

Стаут буюу хар шар айрагтай үхрийн махан стэйк, шоколадтай дессерттэй тохирно.

Хүсэмжит амт өөрчлөгдсөн нь

Дэлхийн шар айргийн зах зээлд пилснер төрлийн шар айраг дахин тренд болж буй нь шинэ үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж буйтай нягт холбоотой. Сүүлийн 10 гаруй жил лагер, стаут зэрэг зөөлөн амттай шар айргийг уух хандлагатай байсан бол ялангуяа Gen Z болон залуу миллениал үе одоо энгийн, чанартай амтыг эрэлхийлж эхэлжээ. Euromonitor International-ийн 2023 оны "Global Beer Trends" тайланд дурдсанаар, 18–34 насныхны дунд пилснер төрлийн шар айргийн хэрэглээ 2020-2023 оны хооронд дэлхий даяар 7.2 хувиар өсжээ.

Үүнийг хэрэглэгчдийн “олон янзын орц найрлагатай амт, үнэрийн туйлд хүрч эргээд энгийн амтыг хүсэх” хандлага буюу “palate fatigue”-тай холбож тайлбарлаж болно. NielsenIQ-ийн 2022 оны ундааны зах зээлийн анализад дурдсанаар, Gen Z үеийн хэрэглэгчид гашуун амт багатай, алкоголийн хэмжээ бага, энгийн, уухад тааламжтай сонголтыг илүүд үзэж байна гэжээ. Пилснер төрлийн шар айраг энэ бүх шаардлагад таарч дахин тренд болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Таны мэдээгүй тэмдэглэхүйц зөвлөмжүүд

Амтлах арга

Пилснер төрлийн шар айргийг хэлний үзүүрээр амталж шимж уухыг зөвлөдөггүй. Энэ төрлийн шар айргийг балгаад хоёр завж хооронд зайлахгүйгээр, тагнайн доод хэсэг хэлний уг хэсэгт хоёр секунд орчим байлгаж уух нь зүйтэй.

“Нас бие гүйцсэн” шар айраг

Нэг түгээмэл эндүүрэл байдаг нь шив шинээр исгэсэн шар айраг хамгийн чанартай, амттай байдаг гэж боддог явдал. Хүн 18-21 нас хүрч нас бие гүйцдэг шиг шар айрагт боловсрох тодорхой цаг хугацаа гэж бий. Исгэснээс хойш 4-5 хоног болсон шар айраг хамгийн оптимал үедээ буюу жинхэнэ “нас бие гүйцсэн шар айраг” болсон байдаг. Энэ амтны ялгааг шар айргийн экспертүүд л ялгаж амталж чаддаг.

Аягалалт

Шар айргийн хөөсийг хүмүүс их ад үздэг шүү дээ. Гэхдээ хөөс нь шар айрагт буй СО2-ийг агаарт алдахаас хамгаалах “таглаа” болж өгдөг гэж ойлгож болно. Тиймээс шар айргийг аяглана гэдэг их учиртай. Жишээ нь шил, лаазтай шар айргийг аягалахдаа ямар ч хөөсгүй аягалчихвал ууж байх явцад хурдан хугацаанд шар айргийн шинэлэг чанар нь алдагддаг. Мөн ямар шар айраг ууснаа хөөсөөр нь таньж болно. Хөөс нь жигд, жижигхэн байвал чанартай шар айраг байна хэмээн ойлгож болох нь. Харин эсрэгээрээ маш том, нягт бус сийрэг хөөстэй байвал тэр шар айраг тийм ч чанартай бус.

Шил, лаазтай шар айргийг аягалахдаа юун түрүүнд стаканаа тэгшхэн барьж маш бага хэмжээний шар айргийг хийж хөөсрүүлнэ, үүний дараа стаканаа 45 градуст налуу барьж шар айргаар дүүргэнэ.

Харин амьд буюу драфт шар айргийг дээрх аргын урвуу хамаарлаар аягална. Эхлээд стаканаа 45 градуст налуу барьж шар айргаа аягалсны дараа дээр нь хөөс нэмж өгдөг.

Шар айргийн төрлүүд

7000 жилийн түүхтэй өнө эртний ундааг хэдхэн ангилалд багтаана гэдэг учир дутагдалтай. Ангилал бүр нь тухайн бүс нутгийн байгаль, хүнс, технологийн түвшинтэй салшгүй холбоотойн дээр исгэх арга, орц найрлага, амт, үнэр, алкоголийн хэмжээ зэргээс хамаарч янз бүрээр салбарлана. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг ангиллын аргуудын нэг нь амьд ба амьд бус (хадгалагч бодис хийсэн эсэх), мөн лагер болон эйл төрлийн гэж хоёр том бүлэгт хуваах арга юм.

Ерөнхийд нь:

Эх сурвалж: Wine Enthusiast

1. Лагер (Lager)

Шар айргийн хамгийн түгээмэл төрөл. “Lager” нь герман хэлээр “хадгалах” гэсэн утгатай. Энэ төрөл нь хүйтэн нөхцөлд удаан хугацаанд (2-3 долоо хоногоос хэдэн сар хүртэл) исгэж боловсруулдаг онцлогтой.

Амт: зөөлөн, тунгалаг, бага зэргийн гашуун
Бүтэц: цэвэрхэн, сэнгэнэсэн, хөнгөн

2. Пилснер (Pilsner)

Лагерын дэд төрөл. 1842 онд Чехийн Пилсен тосгоны хүмүүс үйлдвэрлэж бий болсон. Дэлхийд анхны удаа шүүлтүүртэй, алтан шаргал өнгөтэй, хурц амттай, зөрөг цэцгийн амт давамгайлсан онцлогтой. Энэ үед мөн шар айргийн өнгийг харуулахын тулд шар айраг уудаг байсан аягаа өөрчилж шилэн болгосон гэх нь бий. Эл төрлийн шар айргийг Чехүүд анх гаргаж ирээд, Германчууд дэлхийд таниулсан гэдэг.

Амт: хурц, зөрөг цэцгийн амттай

3. Эйл (Ale)

Эйл төрлийн шар айраг нь дээд хөрөнгөөр (top-fermenting yeast) дулаан нөхцөлд (18-22°C) богино хугацаанд исгэж боловсруулдаг. Энэ төрөл нь Indian Pale Ale (IPA)-ээс эхтэй бөгөөд анх шар айргийг Англиас Энэтхэг рүү усан онгоцоор тээвэрлэхэд амтыг нь илүү удаан хадгалахын тулд илүү их зөрөг цэцэг нэмсэн ба энэ нь замдаа торхон дотроо исэж илүү бор шаргал өнгөтэй шар айраг болсон гэдэг. Амтны ялгарал өндөртэй, өөр нэмэлт орцын тусламжтай илүү олон төрлийн хослол гаргаж болдог онцлогтой.

Амт: жимслэг, цитрус жимсний мэт, танихад амархан

4. Стаут (Stout)

Хар бараан өнгөтэй, өтгөн бүтэцтэй шар айраг. Ихэнхдээ хуурсан арвай ашигладаг бөгөөд кофены, шоколадны, карамелийн амтыг санагдуулам. Стаут төрлийн шар айраг нь хоолны дараа уух “дессерт” маягийн шар айрагт тооцогддог. Алкоголийн хувь бага ч, бүтэц нь хүнд.

Амт: өтгөн, чихэрлэг амттантай төстэй, хөөс сайтай

5. Улаан буудайн шар айраг (Wheat beer)

Энэхүү төрөл нь арвай соёолжийн оронд 30-60 хувьд нь улаан буудай ашигладаг, Герман болон Бельги гаралтай. Улаан буудайн пиво нь зөөлөн амт, хөнгөн бүтэцтэй тул хоолны хажуугаар уухад тохиромжтой мөн зуны халуунд сэргэх зорилгоор хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг.

Амт: зөөлөн, зөгийн бал, гадил, жүрж жимс шиг амттай
Өнгө: бүдэг шаргал, тунгалаг биш