Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш CEO болон үүсгэн байгуулагчдыг алдаршуулж, тэдний хийж байгаа үйл хэргийг таниулж, нийгэмд эзлэх байр суурийг нь баталгаажуулах чиглэлд хамгийн их хувь нэмэр оруулсан медиа компаниудын нэг гэдгээрээ бахархдаг.
Энэ ташрамд тэдний хүсэл тэмүүлэл, алсын хараа, шантаршгүй тууштай чанараас бид урам зориг авч, ирээдүйд итгэх итгэлээ бадраадгаа онцлон дурдъя.
Гэхдээ ганц хүн гайхамшигт компанийг бүтээдэггүй. Аливаа амжилттай түүхийн ард найдвартай баг, мэргэжлийн боловсон хүчин, шилдэг мэргэжилтнүүд байснаараа дэвшилтэт технологи нэвтэрч, сайн засаглал бүрдэж, хамгийн шилдэг бүтээгдэхүүн үүсдэг.
Тиймээс бид арван жилийн ой дээрээ тэдгээр мэргэжилтнүүд, экспертүүдийг таниулж, алдаршуулах зорилгоор шинэ цувралаа танилцуулж байна. “Хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтэн” бол энэ цагийн Монголын хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг илрүүлж, салбараа өөрчилж, донсолгож буй амжилтыг нь тодотгох жагсаалт юм.
“Хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтэн” жагсаалт CMO, CTO, CFO зэргээр үргэлжлэх бөгөөд бид хамгийн түрүүнд бүтээлч санаа гаргаж, оновчтой маркетинг хийдэг 21 маркетерыг онцлохоор боллоо.
Бид хэнийг хайж байна вэ?
Трэнд үүсгэгч: “Орчин үе” хэмээх ойлголтод үнэтэй хувь нэмрээ оруулсан, хамгийн шинэлэг, хамгийн трэнди бүхний ард ажилласан маркетерууд
Шилдэг мэргэжилтэн: Гаргасан санаа, хэрэгжүүлсэн төслөөрөө салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, энэ цагийн тэргүүлэх мэргэжилтнүүд
Бүтээлч манлайлагч: Бүтээлч салбарын мэргэжилтнүүдийг нэгэн баг болгож, нэгдсэн зорилгын төлөө гал цогтой ажилладаг удирдагчид
Та 21.unread.today хуудсаар зочлон өөрийгөө эсвэл бусдыг нэр дэвшүүлээрэй.