Хуримтлалаа нэмэх, өдөр тутмын худалдан авалтаасаа буцаан олголт авах, дуртай багийнхаа амжилтаас урамшуулал хүртэх гээд бүхнийг багтаасан “WIN FOR ALL” аянд оролцох хэд хэдэн шалтгаан бий. Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойдоо зориулан Өмнөговийн Хүлэгүүд багийн ялалтыг харилцагчдынхаа урамшуулалтай холбосон “WIN FOR ALL” аяныг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хадгаламж болон өдөр тутмын худалдан авалтаараа тохирлын эрх цуглуулж, Ford Bronco автомашин болон iPhone Duo, аяллын болон хадгаламжийн эрх зэрэг шагналын эзэн болох боломжийг ч олгожээ.

Аян 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
CASHBACK: ЗАРЦУУЛСАН МӨНГӨНӨӨСӨӨ ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ НЬ

Өдрийн хоол, хүнсний дэлгүүр, ахуйн хэрэглээ гээд бидний өдөр тутмын зардал багагүй. Тэгвэл эдгээр худалдан авалтынхаа тодорхой хувийг хадгаламжиндаа буцаан олголтоор авна гэвэл ямар вэ? Капитрон банкны “WIN FOR ALL” аяны хүрээнд нэг саяаас дээш хадгаламжтай харилцагчид cashback авах боломжтой болжээ. Ингэснээр VISA карт болон дижитал банкаараа хийсэн худалдан авалт, төлбөрийн гүйлгээнээс буцаан олголт авч, хадгаламждаа хуримтлуулах юм.
ХҮЛЭГҮҮД ХОЖИХ ТУСАМ CASHBACK ӨСНӨ

Капитрон банк спортын хөгжил, тамирчдын амжилтыг дэмжих зорилгынхоо хүрээнд Өмнөговийн Хүлэгүүд багтай урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлсэн юм. Өмнөговийн Хүлэгүүд бол Монголын Үндэсний дээд лигт сүүлийн гурван улирал дараалан аваргалж, 10 дахь түрүүгээ хүртсэн Монголын хамгийн өндөр амжилттай баг билээ. Капитрон банк болон Хүлэгүүд багийн хамтралын хүрээнд тус баг Үндэсний дээд лигт ялалт байгуулах бүрд Cashback-ийн хувь 0.5 хувиар нэмэгдэх гэнэ.
Гурван улирал дараалан аваргалсан багийн хувьд энэ жил ч олон хожил байгуулах хүлээлт бий. Тэгэхээр Хүлэгүүдийн тоглолт бүр харилцагчдын хувьд анхаарал татах нь. Талбай дээр юу болохыг урьдчилан таах аргагүй ч баг нь хожих тусам худалдан авалтын буцаан олголт өсөх боломжтой болж байна.
ХУРИМТЛАЛАА НЭМЭЭД, FORD BRONCO-ГИЙН ЭЗЭН БОЛОХ УУ?

Шинэ автомашин, гадаад аялал, гар утас гээд хэн бүхний сонирхлыг татах бэлэг энэ удаагийн аяныг чимж байна. Хамгийн сонирхолтой нь, эдгээр шагналын тохиролд оролцох эрхийг заавал нэмэлт мөнгө зарцуулахгүйгээр, өдөр тутмын санхүүгийн хэрэглээгээрээ цуглуулах боломжтой. Тодруулбал, харилцагчид дараах хоёр аргаар тохирлын эрх авна.
Хадгаламжаараа: 250,000 төгрөг ба түүнээс дээш дүнтэй хадгаламж шинээр нээх, дижитал банкаар хадгаламжаа сунгах болон орлого нэмэхэд 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрх авна.
- Хадгаламжаараа: 250,000 төгрөг ба түүнээс дээш дүнтэй хадгаламж шинээр нээх, дижитал банкаар хадгаламжаа сунгах болон орлого нэмэхэд 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрх авна.
- Худалдан авалтаараа: 250,000 төгрөг ба түүнээс дээш үлдэгдэлтэй хадгаламжтай харилцагч VISA карт болон дижитал банкны QPay үйлчилгээгээр 10,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийх бүрдээ нэг тохирлын эрх цуглуулна.
Шагналын Талаар
Аян дуусахад нийт 12 азтан тодорч, дараах шагналын эзэд болох юм. Үүнд:
Ford Bronco автомашин (1), iPhone Duo гар утас (3), Балид хосоороо аялах эрх (3), 5 сая төгрөгийн хадгаламжийн эрх (5) тус тус багтаж буй юм.
Аянд Капитрон банкны энгийн хугацаатай, урьдчилсан хүүт, 52 долоо хоногийн, зорилготой, Мөнгөний гахай хадгаламж болон цалингийн хуримтлалын бүтээгдэхүүнүүд хамрагдана. Төгрөгийн хадгаламжийн данс 12 сар болон түүнээс дээш хугацаатай байх шаардлагатайг анхаарна уу. Энэ ташрамд сануулахад, нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ сард 100,000 төгрөг, аяны нийт хугацаанд 300,000 төгрөг байна. Мөн нэг харилцагчийн цуглуулах тохирлын эрхийн дээд хэмжээ 1,000 байна.
Мөн тохирлын эрх цуглуулсан эсэх, хэр хэмжээний буцаан олголт авснаа Capitron Digital Bank аппликэйшний “Win For All урамшуулалт аян” цэсээс шалгах боломжтой. Харин тус банкны харилцагч хараахан болоогүй бол аппликэйшний “Бүртгүүлэх” цэсээр дамжуулан зайнаас бүртгүүлэх боломжтой юм.
Аппликэйшн татах: https://qrfy.io/p/-xV4cxsLeR
Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаар, албан ёсны цахим хуудас болон сошиал сувгуудаас авах боломжтой.
Өнөд дэвжих өсөлтийн түүчээ 25 жил.
Сэтгэгдэл бичих

