Мэдээллийн эрин зуунд хүмүүсийн анхаарал, сонирхол урьд өмнөхөөсөө илүү хурдтай өөрчлөгдөж байгаа нь гарцаагүй. Өчигдөр үр дүн өгсөн контент өнөөдөр хэрэглэгчийн анхаарлыг татахгүй байх ч юм уу, эсвэл нэг сувгаар амжилттай байсан санаа нөгөө сувгаар огт өөр үр дүн үзүүлэх нь энгийн үзэгдэл болжээ. Тиймээс орчин үед маркетингийн салбарт зөвхөн сайн борлуулалтын санаа гаргахаас илүүтэй, өөрчлөлтийг хурдан мэдэрч, шинэ технологи, хэрэгслүүдэд дасан зохицож ажиллах шаардлага үүсэж байна. Энэ хэрээр маркетеруудын хийдэг ажил улам л олон талтай, хурд шаардсан болж буй.
Асуудал бүрд шийдэл байдаг шиг өмнө нь хэдэн цаг зарцуулдаг байсан зарим ажлыг хиймэл оюуны тусламжтайгаар богино хугацаанд гүйцэтгэх боломжтой болоод байна. Тэгвэл маркетерийн өдөр тутамд тулгардаг эдгээр ажлыг нэг дороос хөнгөвчлөх монгол хиймэл оюуны хэрэгслүүдийн тухай сонссон уу?
Чимэгэ уншигч
Мэдээллийг зөвхөн текстээр бус, дуу хоолойгоор хүргэх хэрэгцээ нэмэгдэж байна. Видео контент, сурталчилгаа, нийтлэл болон сошиал медиад зориулсан материалд дуу оруулахад цаг, нөөц ихээхэн шаарддаг.
Энэ ажлыг хялбарчлах нэг шийдэл нь Чимэгэ Уншигч юм. Тус программ нь бичвэрийг дуу хоолой болгон хувиргаж, төрөл бүрийн контентод ашиглах боломжийг олгоно. Ингэснээр маркетерүүд дуу оруулгын ажлыг тусад нь зохион байгуулах шаардлагагүйгээр текстэн мэдээллээ сонсох хэлбэрийн контент болгон хувиргаарай. Ингэхдээ дуу хоолойг нь тухайн контентын агуулга, өнгө аястай нийцүүлж, хамгийн монголжуу байдлаар хөрвүүлж болдог Чимэгэ Уншигчийн хамгийн том давуу тал.
Яг одоо туршаад үз: https://reader.chimege.com/
Чимэгэ саб
Аливаа бичлэгт хадмал зайлшгүй байх ёстой нэмэлт болжээ. Чимэгэ Саб нь хадмал хадах гэх төвөгтэй, цаг их авдаг үйл явцыг монгол хэлний хиймэл оюуны тусламжтайгаар автоматжуулах боломжийг олгоно. Хадмалыг 10 хүртэлх хэлээр гаргах боломжтой тул нэг контентыг зөвхөн нэг хэл, нэг зах зээлээр хязгаарлахгүйгээр илүү өргөн хүрээнд түгээгээрэй.
Яг одоо туршаад үз: https://sub.chimege.com/landing
Болор баннер
Болор Баннер нь бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг Монголын хамгийн олон хандалттай сайт болон апп дээр байршуулж, брэндийн харагдцыг нэмэгдүүлдэг сурталчилгааны суваг юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн сайн контент бүтээхээс гадна түүнийг хүртээмжтэй орчинд байршуулж, илүү олон хэрэглэгчид хүргэх дараагийн алхмыг нэг дороос шийдэх боломжтой.
Яг одоо туршаад үз: https://bolor-toli.com
KUDOS
Брэндийг хаана, ямар агуулгаар дурдсан, ямар мэдээлэл аль хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зэргийг тогтмол анзаарах нь маркетеруудад зах зээл болон хэрэглэгчдийн хандлагыг ойлгоход чухал ач холбогдолтой.
Товчхондоо, KUDOS нь брэнд, байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг медиа орчноос хянахад зориулсан AI агент бөгөөд олон эх сурвалжаар тус тусад нь хайлт хийхийн оронд брэндтэй холбоотой мэдээллийн орчноо нэг дороос хянах боломж бүрдүүлдэг.
Яг одоо туршаад үз: https://www.kudos.mn/login
За, тэгээд энэ бүгд хэд вэ гэвэл:
Багц 1

Дээр дурдсан хиймэл оюун ухааны программууд яаж ажилладгийг мөн маркетингийн ажилдаа хэрхэн ашиглаж болохыг сонирхож байгаа бол Багц 1-ээс эхэлж туршихад тохиромжтой. Энэхүү багц нь хамгийн их цаг ордог ажлууд болох дуу оруулах, хадмал хийх, хүмүүст хүргэхийг давхар давхар шийджээ.
Багц 2

Хиймэл оюуны хэрэгслүүдийг туршиж үзэхээс гадна маркетингийнхаа өдөр тутмын ажилд илүү өргөн хүрээнд ашиглаж эхлэхийг хүсэж байгаа бол Багц 2 тохирно. Багц 1-ийн боломжууд дээр KUDOS нэмэгдсэнээр танай брэндийн тухай медиа орчинд юу яригдаж байгааг хянах боломжтой.
Багц 3

AI хэрэгслүүдийг маркетингийнхаа тогтмол ажлын урсгалд нэвтрүүлэхийг хүсэж байгаа бол Багц 3-ыг сонгохыг санал болгож байна. Контент бүтээх, видеондоо хадмал болон орчуулга хийх, сурталчилгаагаа хүргэхээс гадна KUDOS-оор брэндийнхээ талаарх мэдээллийг медиа орчноос бүтэн 1 жилийн турш хянах боломжтой.
Хэрвээ та яг одоо гэрээ байгуулахыг хүсэж байвал 77401140 дугаар луу холбогдоорой.
https://www.facebook.com/chimegesystems
https://www.instagram.com/chimege.systems/

