2024 он дэлхий дахины уран бүтээлчид үзэгч бидэнд төрөл бүрийн гайхалтай бүтээлүүдийг толиулсан жил болж өнгөрлөө. Тиймээс ч Эмми, Оскар зэрэг нэр хүндтэй шагналын төлөөх өрсөлдөөн энэ жил үнэхээр үзүүштэй, сонирхолтой байв. Тэгвэл ирэх жил ямар ямар уран бүтээлүүд шил дараалан биднийг хүлээж буйг танд хүргэхээр энэ удаагийнхаа нийтлэлийг бэлтгэлээ. Киноны хорхойтнууд анхаарлаа хандуулаарай. 

1. Thunderbolts 

Paper Towns бүтээлээрээ үзэгчдийн танил болсон найруулагч Жэйк Шрайерын удаах бүтээл. Энэхүү бүтээлд Марвелын супер чадвартай эсрэг талын дүрүүд засгийн газрын нэгэн даалгаврыг гүйцэлдүүлэхээр нэгдэх аж. Киноны нээлт ирэх тавдугаар сарын 2-нд товлогджээ.

Киноны нээлт: Тавдугаар сарын 2, 2025

Эх сурвалж: Marvel.com

Албан ёсны трэйлэр:

2. Jurassic world rebirth 

Бидний эчнээ танил Jurassic world цувралын гайхамшиг ахин бидэнд нэгэн сонирхолтой адал явдлыг хүргэхээр бэлэн болоод байна. Энэ удаад биднийг өмнөх галавын цоо шинэ ан амьтадтай танилцуулах гэнэ.

Киноны нээлт: Долоодугаар сарын 2, 2025

Эх сурвалж: Deadline.com

Албан бус трэйлэр:

3. Mission: Impossible - Dead Reckoning Part Two 

Хүн бүхний танил “Биелэгдэшгүй даалгавар” найм дахь удаагаа бидний өмнө хөшгөө нээхээр бэлдээд буй.

Киноны нээлт: Тавдугаар сарын 23, 2025

Эх сурвалж: The Hollywood Reporter

Албан бус трэйлэр:

Кино хорхойтон танд нэгэн сонирхолтой мэдээ дуулгая. Албан ёсны эрхтэй, дуу дүрсний өндөр чанартай кино, контентууд үзээд бэлэг авах уу?

Үзэгч та 9/27-10/31-нийг хүртэл LookTV-ээс Basic, Premium багц идэвхжүүлэх, BOX цэсээс кино, контент түрээслэх гэх мэт хүссэн үйлчилгээгээ аваад Toki апп дээрх тоглоомын эрхтэй болоорой. Таныг Disneyland-ийн аялал, iPhone 14, Apple Watch, AirPods Max, PlayStation 5 тэргүүтэй олон бэлэг хүлээж байгаа шүү. Мөн энэхүү урамшуулал дуусахад ердөө 9-хөн өдөр үлджээ.


4. The Fantastic Four 

Марвелын фенүүдэд сайхан мэдээтэй. Марвелын бас нэгэн мартагдашгүй баатрууд болох “Fantastic four” ахин амилах нь.

Киноны нээлт: Долоодугаар сарын 25, 2025

Эх сурвалж: Marvel.com

Албан бус трэйлэр:

5. Superman: Legacy 

Бидний хүүхэд насны баатар Суперман ахин бидэнтэй учрахаар болжээ. Сонирхолтой нь, энэ кино ирэх оны яг Наадмын баяраар буюу долоо дугаарсарын 11-нд нээлтээ хийх гэнэ.

Киноны нээлт: Долоодугаар сарын 11, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан бус трэйлэр:

6. Michael 

Попын хаан хэмээн алдаршсан Майкл Жексоныг мэдэхгүй хүн үгүй билээ. Түүний адармаатай амьдралыг дүрслэн үзүүлэх нэгэн сонирхолтой намтарчилсан кино мөн л ирэх онд нээлтээ хийнэ.

Киноны нээлт: Дөрөвдүгээр сарын 18. 2025

Эх сурвалж: Variety.com

Албан бус трэйлэр:

7. Captain America: Brave New World 

Captain America хэмээх нэр хүндэт алдрыг албан ёсоор өв залгамжлан хүртсэн Сэм Уилсон энэ удаа олон улсын адармаатай хэрэгт хутгалдах бололтой.

Киноны нээлт: Хоёрдугаар сарын 14, 2025

Эх сурвалж: Marvel.com

Албан бус трэйлэр:

8. Blade 

Марвелын бас нэгэн дүр болох цус сорогчдын ангууч Blade-ийн цоо шинэ адал явдал оршвой

Киноны нээлт: Арваннэгдүгээр сарын 7, 2025

Эх сурвалж: The Hollywood Reporter

Албан бус трэйлэр:

9. Elio

Disney ирэх онд бидэнд ахин нэгэн бүтээл бэлэглэх нь. Кино Өмнө нь Coco, Toy Story 4, Luca зэрэг бүтээл дээр ажиллаж байсан Adrian Molina-гийн анхны найруулагчаар ажиллаж буй бүтээл болж байгаа юм байна.

Киноны нээлт: Нэгдүгээр сарын 13, 2025

Эх сурвалж: Letterboxd.com

Албан ёсны трэйлэр:

10. 28 Years Later 

“28 days later” киногоороо зомби жанрын хамгийн алдартай кинонуудын нэгийг бүтээж, үргэлжлэл болох “28 weeks later” киногоо Хуан Карлос Фреснадильод хариуцуулан бүтээлгэснийхээ дараа найруулагч Дэнни Бойл өөрөө цувралын гурав дахь ангиа найруулахаар эргэн ирлээ.

Киноны нээлт: Зургаадугаар сарын 20, 2025

Эх сурвалж: The Economic Times

11. Tron 3 

Диснейн бидэнд толиулах дараагийн сонирхолтой бүтээл. Tron цувралын энэ ангид Арес хэмээх өндөр түвшний нарийн програмыг аюултай даалгавраар дижитал ертөнцөөс бодит ертөнц рүү илгээнэ.

Киноны нээлт: Аравдугаар сарын 10, 2025

Эх сурвалж: Letterboxd.com

Албан бус трэйлэр:

12. The SpongeBob Movie: Search for SquarePants 

Бидний хүүхэд насны хань нөхөр болох SpongeBob ахин нэгэн бүрэн хэмжээний киногоороо фенүүдтэйгээ учрахаар болоод байна. Энэ бүтээл ирэх оны арван хоёр дугаар сарын 19-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Киноны нээлт: Арванхоёрдугаар сарын 19, 2025

Эх сурвалж: Letterboxd.com

Албан бус трэйлэр:

13. The Smurfs Movie 

Алдарт The Smurfs цувралын шинэ анги ирэх оны долоо дугаар сарын 18-наас кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ. 2015 онд бүтээгдсэн The Little Prince хүүхэлдэйн киногоороо үзэгчдийн танил болсон найруулагч Матт Ландон дээр бүтээлийг найруулахаар болсон байна.

Киноны нээлт: Долоодугаар сарын 18, 2025

Эх сурвалж: Letterboxd.com

Албан бус трэйлэр:

14. M3GAN 2.0 

“M3GAN” киноны найруулагч Жерард Жонстоун шинжлэх ухааны уран зөгнөлт аймшгийн киноныхоо үргэлжлэлд дахин найруулагчаар ажиллахаар болоод буй.

Киноны нээлт: Тавдугаар сарын 16, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан ёсны трэйлэр:

15. A Minecraft Movie 

Мөн л бидний хүүхэд насны нэгэн томоохон хэсгийг эзэлсэн Minecraft тоглоомын бүрэн хэмжээний кино ирэх оны дөрөвдүгээр сарын 4-нд нээлтээ хийх товтой байна. Дуу оруулагч жүжигчдийн багт олон алдартай инээдмийн жүжигчид сонгогдсоны дунд бидэнд Кунг-Фу Панда киноны Погийн дүрээрээ хоногшсон Жак Блак ч багтжээ.

Киноны нээлт: Дөрөвдүгээр сарын 4, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан ёсны трэйлэр:

16. The Bad Guys 2

The Bad Guys (2022) бүтээл өндөр ашиг орлого олсон тул удаах ангийг нь хийж буйд гайхах зүйл үгүй биз ээ.

Киноны нээлт: Наймдугаар сарын 1, 2025

Эх сурвалж: The Hollywood Reporter

Албан ёсны трэйлэр:

17. Snow White 

Тэртээ 1937 онд нээлтээ хийж байсан, түүхт Цасан гоо ба долоон одой хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн уран сайхны кино ирэх онд театруудын дэлгэцнээ гарахаар болоод буй. Цасан гоо хүүхэлдэйн кино нь тухайн үедээ шуугиан тарьж байсан бөгөөд нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд, хүүхэлдэйн киноны хүртсэн оскарын шагнал долоон одойг илэрхийлэх долоон жижигхэн оскарыг араасаа эгнүүлсэн байдаг онцлогтой, цорын ганц оскар юм. Харин уран сайхны кино нь юу дуулгах бол.

Киноны нээлт: Гуравдугаар сарын 21, 2025

Эх сурвалж: Letterboxd.com

Албан ёсны трэйлэр:

18. Mickey 17

Оскарын шагналт, алдарт Parasite киноны найруулагч Bong Joon-ho-гийн шинэ бүтээл ирэх жил олны хүртээл болох нь.

Киноны нээлт: Нэгдүгээр сарын 31, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан ёсны трэйлэр:

19. Five Nights at Freddy’s 2 

Алдартай видео тоглоомоос сэдэвлэсэн Five Nights at Freddy киноны үргэлжлэл ирэх онд кино театруудын дэлгэцнээ.

Киноны нээлт: Арванхоёрдугаар сарын 5, 2025

Эх сурвалж: Variety.com

Албан бус трэйлэр:

20. Mortal Kombat 2 

Та бидний хүүхэд насны анд нөхөр Mortal Kombat тоглоомоос сэдэвлэсэн Mortal Kombat (2021) бүтээл шүүмжлэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй ч чамлахааргүй ашиг орлого олсон билээ. Энэхүү бүтээлийн үргэлжлэл ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Киноны нээлт: Арваннэгдүгээр сарын 24, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан бус трэйлэр:

21. Zootopia 2 

Өмнөх ангидаа сайн найз, хамтран ажиллагсад болцгоосон офирцер үнэг, туулай нар ахин шинэ хэрэг дээр ажиллах гэнэ. Zootopia 1.024 тэрбум ам.долларын ашиг орлог олж түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой хүүхэлдэйн киноны жагсаалтын 12-т багтдаг байдаг.

Киноны нээлт: Арваннэгдүгээр сарын 26, 2025

Эх сурвалж: Letterboxd.com

Албан бус трэйлэр:

22. Avatar: Fire and Ash 

Найруулагч Жеймс Камеронын алдарт Аватар цувралын удаах анги. Цувралын өмнөх анги нийт 2.320 тэрбум ам.долларын ашиг орлог олж цар тахлаас хойших хамгийн өндөр ашиг орлого олсон бүтээл болсон юм.

Киноны нээлт: Арванхоёрдугаар сарын 19, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан бус трэйлэр:

23. The Conjuring: Last Rites 

Аймшгийн киноны хорхойтнуудад дуулгахад The Conjuring цувралын шинэ анги тун удахгүй танд хүрэх гэж байна. Энэ удаа Паранормаль судлаачид болох Эд ба Лорейн Уоррен сэрдхийлгэм үл мэдэгдэх далдын зүйлстэй холбоотой хамгийн сүүлчийн аймшигт хэрэгт оролцохоор явах ажээ.

Киноны нээлт: Есдүгээр сарын 5, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан бус трэйлэр:

24. How to Train Your Dragon 

Бидний сэтгэлд хоногшсон How to Train Your Dragon цувралын уран сайхны кино ирэх онд нээлтээ хийх аж. Сайн хүүхэлдэйн киноны уран сайхны кино болгосон хувилбар үргэлж муу болдог гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгвэл хүн болгоны хайртай энэхүү гурамсан бүтээлийн уран сайны кино хувилбар үзэгчдийг гонсойлгох болов уу, баярлуулах болов уу гэдгийг бид ирэх онд харах нь.

Киноны нээлт: Зургаадугаар сарын 13, 2025

Эх сурвалж: The Economic Times

Албан бус трэйлэр:

25. Karate Kid: Legends

Хүн болгоны сайн мэдэх Karate Kid кино арван таван жилийн дараа үргэлжлэхээр боллоо. Гэхдээ чухам ямар үйл явдал хэрхэн өрнөх талаар ямар ч мэдэгдэл хийгдээгүй байна. Киноны нээлт АНУ-д ирэх оны тав дугаар сард болох товтой байгаа юм байна.

Киноны нээлт: Тавдугаар сарын 30, 2025

Эх сурвалж: Rotten Tomatoes

Албан бус трэйлэр: