Хиймэл оюун өдөр ирэх тусам бизнес, үйлдвэрлэл, дэд бүтцийн араа шүд нь болж буй энэ үед MN Dahua технологийн компани дэвшилтэт технологи, ухаалаг шийдэл, шинэ хамтын ажиллагаа байгуулахаар өдөрлөг зохион байгууллаа. Монгол дахь Dahua брэндийн албан ёсны дистрибьютер уг компани байгуулагдсан цагаасаа хойш тавхан жилийн дотор салбарынхаа хөгжлийг чиглүүлэх чухал тоглогч болжээ. Тэдний өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан үйл ажиллагааг энэ нийтлэлээр тоймольё.   

Galaxy технологийн нээлт 

Өдөрлөгийн сонирхол татсан нэг хэсэг нь Galaxy нэртэй, Dahua технологийн шинэ хөгжүүлэлт байв. Энэ систем нь уламжлалт хиймэл оюуны шийдлүүдээс ялгаатай хийгдсэн сайжруулалт нь өртгийг бууруулж, үр дүнг сайжруулсан байна. Ингэснээр барилга, уул уурхай, дэд бүтэц, аюулгүй байдлын салбаруудад хэрхэн нөлөөлж, ашиглагдаж болхыг практик жишээнүүдээр танилцуулсан нь үзүүштэй байв.

Гурван түншлэл

Төрийн байгууллагууд, уул уурхай, барилгын салбарын тэргүүлэх бизнесүүдийн төлөөллүүд оролцсон энэ өдөр нийгмийн хөгжил, ухаалаг хотын экосистемийг хамтран хөгжүүлэх гурван чухал санамж бичиг байгуулагдсан юм.

Тэдгээрийн нэг нь технологи болон боловсролын салбарыг холбосон, ирээдүйн инженерүүдийг дэмжих томоохон түншлэл байв.

1. Хиймэл оюуны судалгааг шинэ түвшинд

PD Solution болон ШУТИС-МХТС-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагаа нь практик хэрэглээ, судалгаа, технологийн боловсон хүчнийг бэлтгэх чухал хамтын ажиллагаа боллоо.

PD Solution судлаачдад Corsair Vengeance A7400 гэсэн хоёр ширхэг өндөр үзүүлэлттэй десктоп хандивласан нь дүрс танилт, объект илрүүлэлт болон хиймэл оюуны алгоритмын хөгжүүлэлтийг илүү хурдтай, илүү гүнзгий түвшинд хийх боломж нээв.

2. Шинэ үеийн инженерүүдийг төрүүлэх хакатон

Жил бүр зохион байгуулагддаг оюутны Hackathon тэмцээн одоо “Dahua AI Vision Hackathon” нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэй, инновац шингэсэн өрсөлдөөнөөр үргэлжлэхээр боллоо. Энэ нь залуу инженерүүдийн бүтээлч сэтгэлгээ, практик ур чадварыг хөгжүүлэх нь гарцаагүй биз ээ.
Монголын орчинд нийцсэн хиймэл оюуны шийдлийг хамтран хөгжүүлнэ

Монголын өвөрмөц цаг агаар, гэрэлтүүлэг, хэрэглэгчийн зан үйлд тохирсон нутагшуулсан хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжиж ажиллахаар боллоо. Уг ажлын хүрээнд хөдөө орон нутгийн нөхцөлд тохирсон дүрс боловсруулалтын алгоритм, Монгол хэл дээр суурилсан интерфейс ба хиймэл оюунд суурилсан тайлбарлагч систем зэрэг бодит ажлууд хийгдэх нь ээ.

“Сэлбэ-20 минутын хот” төсөл

Улаанбаатар хотын түгжрэл, нягтаршил, агаарын бохирдлын асуудлыг бууруулах зорилготой “Сэлбэ-20 минутын хот” төсөл 2025-2027 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн билээ. Хотын амьдралыг илүү хүртээмжтэй, илүү ухаалаг болгох энэхүү төсөлд Професионалстрой ХХК болон MN Dahua Tech ХХК хамтран оролцох санамж бичгээ байгуулав.

“20 минутын хот” гэдэг нь иргэн бүрт сургууль, эмнэлэг, үйлчилгээний төв, ажлын байр гээд өдөр тутмын хэрэгцээт бүхнээ ердөө 20 минутын дотор авах боломжтой орчин бүрдүүлэхийг хэлдэг. Уг зорилгыг хэрэгжүүлэхэд технологи маш чухал, иймээс хоёр талын хамтын ажиллагаа нь ухаалаг, эрүүл, аюулгүй амьдрах орчныг технологийн шийдлээр бий болгоход чиглэж байна.

Төсөлд зориулж ухаалаг домофон систем, гадна хяналтын камер, ухаалаг хонх
зэрэг ухаалаг шийдлүүдийг тусгай үнээр, зориулалтын дагуу нийлүүлэхээр тохиролцсон юм. Эдгээр технологи нь оршин суугчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хотын амьдралыг илүү эмх цэгцтэй, дижитал хяналттай болгох юм.

3. Ухаалаг зогсоол ба замын удирдлагын систем

Улаанбаатар хотын замын ачаалал, зогсоол, паркийн хүртээмжийн асуудлыг шийдэхийн тулд Axxon Software болон Гөү Смарт ТМ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Хотын зогсоолын системийг Dahua брэндийн дугаар таних технологи дээр суурилсан, нэгдсэн програм хангамжийн экосистемтэй болгосноор зогсоолын систем илүү автоматжсан, найдвартай, илүү хэрэглэгч төвтэй болох аж.

Үйл ажиллагааны үеэр инженер, мэргэжилтнүүдийг мэргэжлийн үнэмлэх, сертификатаар шагнаж өдөрлөгийн турш таних мэдэхүй тэмцээнүүдийг зохиосон юм. Ийнхүү зочдод олон сонирхолтой бэлэг, урамшуулал гардуулж, оролцогчдыг идэвхтэй, хөгжилтэй уур амьсгалаар нэгтгэж байлаа.