Нийгмийн бүхий л цаг үед, аль ч салбарт хамтын ажиллагаа, дэмжлэг, тусламжийн ачаар гайхалтай үр дүн бий болсоор ирсэн. Үнэхээр л хамт олны хүсэл эрмэлзэл, эв нэгдлийн хүчинд өнөөгийн нийгмийн сайн сайхан бүхэн, хөгжил дэвшил бүр бүрэлдэн тогтсон билээ. Мэдээж энэ амжилтад хүрэх хамгийн эхний бөгөөд энгийн алхам нь итгэлцэл. Бид бие биедээ итгэсэн учраас л энэ хүртэл хөгжсөн цорын ганц соёл иргэншил болж чадсан.
Итгэлцлийн хүчийг харуулж буй нэгэн жишээ нь “Алтан Сарнай наадам юм. Монгол хүний үнэ цэнийг өргөж, ажиллаж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан оны онцлох хүмүүсийг тодруулсаар ирсэн уг наадмын гол утга учир нь итгэлцэл дээр тулгуурлан, тэдний үйл бүтээлийг үнэлж, улмаар хамтын нийгмээ илүү сайхнаар бүтээхэд оршдог. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ 20 жилийн түүхт “Алтан Сарнай” наадмын тухай таны мэдэх ёстой бүх зүйлийг багцаллаа.
20 ЖИЛИЙН ТҮҮХТ “АЛТАН САРНАЙ”
1997 оноос “Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо” нэрэн дор Монголынхоо өнцөг булан бүрээс залуучуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг зохих газарт нь хүргэх, оролцоог нь хангах зорилгоор нэгдсэн залуус өдгөө “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо” болж, 48 мянга гаруй залуучуудыг эгнээндээ нэгтгэжээ.
Тэд 2001 онд хамгийн анхны “Алтан Сарнай” наадмыг зохион байгуулсан бөгөөд 2020 он хүртэлх 19 удаагийн наадмыг нийгэм-эрүүл мэнд, соёл урлаг, спорт, эдийн засаг-бизнес, бүтээн байгуулалт-инновац, үйлчилгээний салбарын онцлох хүн болон Дэлхийн Монгол Хүн гэсэн долоон номинацаар шалгаруулдаг байв.

“Өнгөрсөн хугацаанд тэд 105 гаруй хувь хүн, хамт олон, 4 байгууллага, 7 төсөлд “Алтан Сарнай” цомыг нийгэмдээ үнэ цэн бүтээж байгааг нь үнэлэн гардуулсан аж.”
АГУУЛГЫН ХУВЬД ШИНЭЧЛЭГДСЭН “АЛТАН САРНАЙ”
19 жилийн турш монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монголын шилдэг төлөөллүүдийг шалгаруулдаг байсан “Алтан Сарнай” наадам 20 дахь жилийнхээ ойн босгон дээр агуулгаа дахин нэг удаа шинэчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төслүүдийг онцлох болов. Тодруулбал, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын “Алсын хараа-2050” зорилтуудыг дэмжихэд хувь нэмрээ оруулсан, нийгмийн хамтын үнэ цэнийг бүтээлцсэн төслүүдийг шалгаруулж эхэлсэн юм. Ингээд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмж гэсэн таван төрлөөр дараах төсөл, хөтөлбөрүүдийг алдаршуулав.





ӨНГӨ ТӨРХИЙН ХУВЬД ШИНЭЧЛЭГДСЭН “АЛТАН САРНАЙ”
Агуулга, цар хүрээгээ дахин тодорхойлсон “Алтан Сарнай” наадам 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй. Уг наадам гурван жилийн дараа эргэн ирж байгаа бөгөөд “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо”-ноос өнгө төрхөө өөрчилж, шинэчилсэн агуулгаа шинэ хэв маягаар хүргэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Ингэхдээ боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмж хэмээн таван чиглэл тус бүрд өөрийн гэсэн элемент бүтээж, үндсэн логонд тэдгээрийг нэгтгэн нийлүүлснээр сарнайн дүрс бүтэж буйгаар шинэчилжээ. Тэд энэхүү утга бэлгэдэлд 20 жилийн турш үргэлжилсэн наадмын үнэ цэнийг орчин үеийн хэв шинжтэй илүү минимал байдлаар нэгтгэсэн гэдгийг онцолсон юм.

“АЛТАН САРНАЙ 2024” НААДАМД НЭР ДЭВШИХИЙГ УРЬЖ БАЙНА
21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй “Алтан Сарнай” наадамд өөрийн төсөл болон өрөөлийн төслийг нэр дэвшүүлэхийг хүсвэл www.altansarnai.mn вэбсайтаар орж хүсэлтээ илгээнэ үү. Арванхоёрдугаар сарын 13-ны 23:59 хүртэл үргэлжлэх уг асуулгад таны санал бүхэн үнэ цэнтэй байх болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл бичих

