Үндэсний үйлдвэрлэл бол улс орны хөгжлийг хэмжих хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг. Дотоодын үйлдвэрлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг хангаад зогсохгүй, тусгаар тогтнолоо баталгаажуулах стратегийн өндөр ач холбогдолтой юм.
Манай улсад шингэн хүнсний үйлдвэрлэл үүсэж хөгжөөд өнөөдөр 100 гаруй жилийн түүх, туршлагыг бүтээжээ. Өнөөдөр шингэн хүнсний үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулсаар буйг бид бэлхнээ харж буй билээ. Мөн дотоодын түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талын үр өгөөжийг бий болгож байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.
Дотоодын үйлдвэрлэл дэлхийн стандарттай өрсөлдөж байна
Дээр дурдсанчлан, шингэн хүнсний салбар нь Монгол Улсад дотооддоо тогтвортой хөгжиж буй цөөхөн үндэсний үйлдвэрлэлийн нэг Өнгөрсөн зууны туршид олон олон үйлдвэрийн газрууд байгуулагдсан хэдий ч нийгмийн шилжилт, зах зээлийн шуурганаар хэдхэн үйлдвэр л өнөөдөр шалгаран үлджээ.
Хэрэглэгчдийн дунд өнөөг хүртэл "импортын бүтээгдэхүүн л сайн" гэх ташаа ойлголт амь бөхтэй хэвээр байсаар л буй. Гэвч өнөөдөр манай үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн чанар, стандартыг мөрдөн ажиллаж, хэрэглэгчдэдээ дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг эх оронд нь үйлдвэрлэн хүргэж байгаа билээ.
Тухайлбал, Сэнгүр, Алтан Говь, Нийслэл, Боргио зэрэг брэндүүдийг дэлхийд алдартай HEINEKEN компанийн өндөр стандартын дагуу, 100 жилийн түүхтэй АПУ компани үйлдвэрлэж байгаа нь үүний тод жишээ юм.
хүнсний бүтээгдэхүүнийг шинэхнээр нь хэрэглэх хамгийн чухал
Бид өдөр бүр шинэхэн талх, сүү хэрэглэдэг заншилтай. Учир нь хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа уртсах тусам амт, чанараа алдаж байдгийг бид сайтар мэднэ. Энэ зарчим зөвхөн талх, сүүнд бус, шар айрагт ч адилхан хамаатай юм. Импортын шар айраг хил гааль, тээвэрлэлт, агуулах, цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээр дамжин ирэх явцдаа анхны амт, чанараа алдах нь тодорхой. Харин үндэсний үйлдвэрлэгчдийн шар айраг үйлдвэрээсээ шууд хэрэглэгчдэд хүрдэг тул амт, чанараа хамгийн сайнаар хадгалсан, үргэлж шинэхэнээрээ байдаг давуу талтай.
Шар айрагны дундаж хадгалах хугацаа 6-12 сар болов үйлдвэрлэснээс хойш аль болох хурдан хугацаанд хэрэглэгчдэд хүрэх нь амт, чанарын баталгаа болдог аж.
Эх орны шимт хөрсөнд ургаж, дэлхийн стандартаар бүтсэн шар айраг
Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол зүгээр нэг бүтээгдэхүүн гаргах төдий үйл явц биш. Энэ бол эх орны баялаг, хөдөлмөр, ур чадвар, мэдлэгийг шингээсэн үнэ цэнтэй бүтээл юм. Монгол орны шимт хөрсөнд ургасан арвай, буудай, байгалийн цэвэр усаар үйлдвэрлэсэн шар айраг нь эх орныхоо байгальд ээлтэй, найдвартай бүтээгдэхүүн билээ.
Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дотооддоо тэргүүлэгч АПУ компани нь эх орныхоо хөрсөнд ургасан түүхий эдийн хэрэглээг дэмжихийн сацуу олон улсын стандартыг үндэсний онцлогтой хослуулан нутагшуулж чадсан цөөн үйлдвэрлэгчийн нэг юм.
Тэд үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад дэлхийд алдартай Heineken компанийн 150 жилийн туршлагад суурилсан технологи, стандартыг бүрэн нэвтрүүлж, түүхий эдээ хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн болгох хүртэл нийт 110 төрлийн нарийн шалгуураар чанарын хяналтыг хийдэг. Үүний үр дүнд хэрэглэгчдийн гарт очих шар айраг бүр олон улсын түвшний чанартай, найдвартай бүтээгдэхүүн болон хүрдэг аж.
эдийн засгийн бодит дэмжлэг
Та үндэсний брэндээ сонгох бүрдээ дотоодын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулдаг болохоо мэддэг үү?
100 жилийн баялаг түүхтэй АПУ ХК өнөөдөр 2503 үндсэн ажилтантай бөгөөд 15,000 гаруй түнш, ханган нийлүүлэгч, харилцагч, мөн 28,000 хувьцаа эзэмшигчтэй хамтран улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байгаа юм. 2024 оны эхний хагас жилийн байдлаар АПУ компани 211 тэрбум төгрөгийн татварыг улсдаа төвлөрүүлсэн нь үндэсний үйлдвэрлэл эдийн засагт ямар томоохон, бодит үр нөлөө үзүүлдэг болохыг илтгэн харуулж буй бодит жишээ билээ.
сайн шар айраг сонгох зөвлөмж
Шар айрагны амт, чанарыг бүрэн мэдрэхийн тулд бүтээгдэхүүнээ зөв сонгох нь хамгийн чухал. Тэгвэл сонголтоо хийхдээ юунд анхаарах вэ?
1. Савлагааны огноог заавал шалгах – Үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг сайтар шалгаж, хамгийн шинэ бүтээгдэхүүнийг сонгоорой.
2. Найдвартай газраас худалдан авах – Шар айрагны хадгалалтын горимыг зөв мөрддөг, нэр хүндтэй, тогтмол шинэ нөөцтэй дэлгүүрээс сонголтоо хийгээрэй.
3. Зөв хадгалах – Шар айрагийг хүйтэн сэрүүн, харанхуй орчинд хадгалах хэрэгтэй. Халуун, гэрлийн шууд тусгалд удаан байлгахаас зайлсхий.
4. Шинэхэн байдлыг эрхэмлэх – Аль болох олон сар тээвэрлэгдэж хадгалагдаагүй, амт чанараа хадгалсан, дотоодод үйлдвэрлэсэн шинэхэн бүтээгдэхүүнийг сонгоорой.