Дэлхийд цахилгаан автомашинаар тэргүүлэгч BYD брэндийн автомашинтай монголчууд 2019 онд танилцаж байсан бол энэ удаад дахин шинээр танилцах нь ээ. Учир нь өчигдөрхөн Сайн моторс компани BYD брэндийн 4S шоурүүмыг Монголд анх удаа нээж, төмөр хүлэг сонирхогчдын нүдийг хужирлалаа. Ингээд тус шоурүүмийн нээлтийн арга хэмжээг тоймлон хүргэе. 

Тэгвэл 4S ШОУРҮҮМ ГЭЖ ЮУ ВЭ?

1. Sales/Борлуулалт: Товчхондоо BYD брэндийн шинэ загваруудыг албан ёсоор борлуулах эрхтэй шоурүүм. Эндээс цоо шинэ автомашин худалдан авахаас гадна хуучин автомашинаа техникийн олон цэгт шалгалтаар баталгаажуулж, сертификат олгосны дараа дахин борлуулах эрхтэй борлуулалтын цэг. Энэхүү шоурүүмд ирснээр сонирхсон автомашинаа унаж, давхиж үзээд сонголтоо хийх боломжтой.

2. Spare Parts/Сэлбэг: Сэлбэгийн агуулах мөн худалдаа. BYD брэндийн үйлдвэрийн баталгаат, оригинал сэлбэгүүд энд хангалттай нөөцлөгдсөн бөгөөд шинээр захиалах ч боломжтой.

3. Service/Засвар үйлчилгээ: BYD брэндийн автомашиныг засварлах мэргэжлийн сертификаттай инженер, механикчид албан ёсны дилерээс худалдан авсан бүх автомашинд засвар үйлчилгээ хийж, баталгаа гаргана.

4. Survey/Судалгаа: Монгол дахь BYD хэрэглэгчдийн сэтгэл ханамж, автомашинд гарч буй гэмтэл зэргийг судлан цаашид Монголд нийлүүлэгдэх автомашинуудад шаардлагатай өөрчлөлтийг хийх зорилготой судалгааны нэгж.


Товчхондоо, BYD брэндийн автомашиныг албан ёсны эрхтэй, баталгаатай газраас нь худалдан авч, түүнийхээ засвар үйлчилгээг мөн баталгаат засварчдаар, баталгаат, оригинал бүтээгдэхүүн, сэлбэгээр хийлгэх боломж Монголд анх удаа бүрдэж буй нь энэ юм.

Сайн Моторсын борлуулах BYD брэндийн автомашинууд

Одоогоор Сайн Моторс PHEV төрлийн хоёр, BEV төрлийн нэг загварыг албан ёсоор борлуулж байна.

Sealion 6 – Urban SUV ангиллын машин

Бензин хөдөлгүүр: 1.5 литрийн хөдөлгүүр
Хүчин чадал: 105 морины хүч
Цахилгаан мотор: 195 морины хүч
Нийт хүчин чадал: 300 морины хүч
Шатахууны сав: 60л
Нийт мушгилтын хүч буюу зүтгэх хүч: 460 ньютон метр
FWD буюу урдаа хөтлөгчтэй
Blade батарейн багтаамж: 18.3 кВт-ц
Хосолсон горимоор туулах зай: 1100 км
Өөрөөсөө 220 Вольт гаргана

Хэрэв та Sealion 6 автомашиныг сонирхож байвал энд дарж худалдан авах боломжуудтай танилцана уу.


Shark 6: Pickup ангиллын машин

Бензин хөдөлгүүр: 1.5 литрийн турбо хөдөлгүүр
Хүчин чадал: 181 морины хүч
Хос цахилгаан мотор: 429 морины хүч
Нийт мушгилтын хүч буюу зүтгэх хүч: 650 ньютон метр
Шатахууны сав – 60 л
AWD буюу ухаалаг 4 дугуйн хөтлөгчтэй
0-100 км/ц хурдлах хугацаа: 5,7 секунд
Blade батарейн багтаамж: 29.58 кВт-ц
Батарейн цэнэгээр туулах зай: 100 км
Хосолсон горимоор туулах зай: 670 км
Өөрөөсөө 220 Вольт гаргана

Shark 6 автомашиныг сонирхож байвал энд дарж худалдан авах боломжуудтай танилцаарай.



Atto 3: BEV буюу 100 хувь цахилгаан SUV

Цахилгаан мотор: 201 морины хүч
Мушгилтын хүч буюу зүтгэх хүч: 310 ньютон метр
FWD буюу урдаа хөтлөгчтэй
0-100 км/ц хурдлах хугацаа: 7,3 секунд
Blade батарейн багтаамж: 60.48 кВт-ц
Бүтэн цэнэгээр туулах зай: 480 км
Өөрөөсөө 220 Вольт гаргана

Хэрэв та Atto 3 автомашиныг сонирхож байвал энд дарж худалдан авах боломжуудтай танилцана уу.


ЯАГААД BYD ГЭЖ?

Хүн төрөлхтөн дотоод шаталтын хөдөлгүүр буюу шатахуунаар ажилладаг автомашинаас цахилгаан автомашин рүү шилжиж байна. Энэ шилжилтийг хялбар туулахад хамгийн тохиромжтой автомашинуудыг BYD үйлдвэрлэдэг.

BYD-г сонгох таван шалтгаан 

1. Батерей

BYD корпораци нь шинэ үеийн цахилгаан автомашин (NEV)-ы амин чухал хэсэг болох батарейны технологийг хөгжүүлэхэд асар их хүчин чармайлт гаргаж, Blade батарейг бүтээсэн. Энэ нь дэлхийн батарейн технологийг цоо шинэ түвшинд гаргасан бөгөөд багтаамж, үзүүлэлт, гүйцэтгэл сайтайгаас гадна дэлхийн хамгийн аюулгүй батарейгаар шалгарч байсныг онцлууштай. Өнөөг хүртэл Blade батарей шатаж, дэлбэрсэн тохиолдол гарч байгаагүй. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхээсээ өмнө батарейг 50 тн ачаатай хүнд даацын машинаар дайруулах, мөн батарейн хамгийн хүнд тест болох хадаасаар нэвт хатгаж туршихад туйлын найдвартай гэдэг нь нотлогдсон.


2. Цахилгаан Гибрид Систем (EHS)

BYD брэндийн хамгийн чухал технологи бол EHS хосолмол хурдны хайрцаг. Энэ системийн ачаар автомашиныг бензин хөдөлгүүрээр ч, цахилгаан мотороор ч, эсвэл бүр хоёуланг нь зэрэг ажиллуулж, батарейгаа цэнэглэх үүргийг ч давхар гүйцэтгүүлэх боломжтой. Энэ системийн тусламжтайгаар огцом хурд авах, гүйцэж түрүүлэх үед бензин хөдөлгүүр, цахилгаан мотор хоёр хавсран ажиллаж, хамгийн өндөр хүчийг гаргадаг. Харин хурдны зам дээр тогтмол хурдаар явж байгаа үед батарейгаа хэмнэж, бензин хөдөлгүүр дангаараа ажилладаг. Хот доторх хөдөлгөөнд дан цахилгаан мотороор явах боломжтой. Энэ үед батарейн цэнэг 20 хувиас доошилсон үед бензин хөдөлгүүр ажиллаж батарейгаа цэнэглэнэ. Шаардлагатай үед цахилгаан моторт цахилгаан өгнө.


3. Борлуулалт

BYD брэндийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Ванг “Бид 2022 оноос хойш дэлхий дээр хамгийн олон цахилгаан автомашин борлуулсан брэнд болж, 2024 онд 1.6 сая гаруй автомашин хэрэглэгчдэд хүргээд байна. Бүрэн цахилгаан автомашины борлуулалт 2020 онд уналттай байсан ч 2021 оноос хойш хурдацтай өсөж, 2024 онд 2.18 саяд хүрлээ. Залгаж цэнэглэдэг гибрид автомашины хувьд 2021 оноос хойш борлуулалт маань огцом өсч, 2024 онд 2.09 саяд хүрэв. NEV буюу нийт шинэ төрлийн цахилгааны автомашины борлуулалт 2024 онд 4.27 сая болж, дэлхийн номер нэг байр сууриа улам бэхжүүллээ.” хэмээн Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Батарейн технологи хөгжүүлэлтээр гараагаа эхэлсэн тус компани цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт бишрэгдэж асан Tesla-г хоёр жилийн өмнө борлуулалтаараа гүйцэж, энэ оны байдлаар 110 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортлодог болжээ. Мөн BYD компани өнгөрөгч долоодугаар сард “Fortune Global 500” жагсаалтын 91-р байр луу дэвшсэн нь тус компани дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч болсны хамгийн тод жишээ юм.


4. Дизайн

BYD-н автомашиныг гаднаас нь харвал Германых гэж андуурмаар. Энэ нь BYD-н Дизайн хариуцсан ерөнхий захирал Вольфганг Эггер нь Европийн тансаг зэрэглэлийн Альфа Ромео, Ауди, Ламборгини зэрэг автомашины брэндүүдтэй ажиллаж байсан арвин туршлагатай дизайнер гэдэгтэй холбоотой. Харин Интерьер хариуцсан ерөнхий захирал нь Мишель Жауч-Паганетти хэмээх итали хүн бий. Иймийн учир BYD-н гаднах болон доторх дизайн Мерседес Бензтэй харьцуулагдахаас аргагүй биз ээ.


5. Инновацлаг

BYD компанийн Янван брэндийн U9 Xtreme загварын автомашин өнгөрөгч есдүгээр сард Германы Папенбургийн туршилтын зам дээр гарахдаа дэлхийн хамгийн хурдан гэгдэж байсан 340 км/ц-ийн хурдтай Бугатти Чирон автомашины амжилтыг эвдэж, 496.22 км/ц хурдалснаар дэлхийн хамгийн хурдан автомашин хэмээх тодотголтой болсон билээ.


Түүнчлэн, BYD таван минутад 100 хувь хүртэл цэнэглэх чадамжтай Megawatt Flash цэнэглэгчийг танилцуулав.


BYD брэндийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Ванг Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлагадаа “Монголын хэрэглэгчдэд шинэ технологи, илүү олон загваруудыг танилцуулах, цахилгаан автомашин цэнэглэх экосистемийг хамтран өргөжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон тээвэр, ногоон технологийн хөтөлбөрүүдийг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн юм.

BYD-Г ЯАЖ ӨӨРИЙН БОЛГОХ ВЭ?

Зээлээр авах

Та энд дарж зээлээ цахимаар судлуулаарай.

Урамшуулал 

1. Худалдан авагч бүрд нээлтийн эхний долоо хоногт 10 сая төгрөгийн хямдралтай.
2. Албан ёсны 4S төвд баталгаат засварын үйлчилгээг найман жилийн хугацаанд эсвэл 150,000 км туултлаа авах боломжтой.


Хаяг: Сайн Моторс компанийн BYD 4S шоурүүм нь Цамбагаравын баруун урд талд байрлаж байна.