Санхүүгийн зохицуулах хороо санхүү, технологийн салбарын мэргэжилтнүүд, залууст зориулан анх удаа текспринт уралдааныг 
Unread Media-тай хамтран зохион байгуулах гэж байна. 

текспринт гэж юу вэ? 

Текспринт нь салбарын тодорхой асуудалд тулгуурлан, түүнийг шийдвэрлэх инновац шингэсэн технологийн арга замыг эрэн хайх, боловсруулах зорилгоор санхүүгийн болон бусад салбарын оролцогч талуудыг нэгтгэн оролцуулдаг хамтын ажиллагааны нэгэн төрлийн арга ажиллагаа юм. Текспринтийг зохион байгуулснаар оролцогч талууд асуудлаа том зургаар ойлгох, сонголт бүрд боломжит хувилбаруудыг боловсруулах, олон талыг хамруулсан мэдлэг мэдээллийн солилцоог өгөгдсөн хугацаанд өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэх боломж олгодог байна.

Санхүүгийн инновац текспринтийг танилцуулах нь

Санхүүгийн инновац текспринт нь санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, олон нийтэд технологид суурилсан санхүүгийн зах зээл болон сэндбокс (Sandbox) зохицуулалтын үйл ажиллагааг таниулах, санхүүгийн зах зээл дэх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цахим технологид суурилсан ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд технологийн дэвшлийг ухаалгаар ашиглах шинэ санаа, инновацлаг шийдлийг тодруулах зорилготой.



текспринтээр Ямар асуудалд төвлөрөх вэ? 

Текспринтийн оролцогчид ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд технологийн дэвшил, инновацыг ашиглахад чиглэх бөгөөд уралдаанд дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд инновац шийдлүүдийг хөгжүүлэн оролцох юм.

1. e-KYC буюу харилцагчийг зайнаас таньж мэдэх үйл ажиллагааг хялбарчлах технологийн шийдэл;

2. Санхүүгийн салбарын үр ашигт байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ шийдэл;

3. Олон нийтийн сүлжээ болон нийтэд нээлттэй өгөгдлийг ашиглан санхүүгийн зах зээлийн хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн залилан болон бусад төрлийн зохицуулалтгүй үйл ажиллагааг илрүүлэх технологийн шийдэл;

4. Санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээг бодит цагийн горимоор цуглуулах, цуглуулсан өгөгдөлд аналитик шинжилгээг автоматаар хийх технологийн шийдэл;

5. Хэрэглэгчийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, санхүүгийн ухаалаг шийдвэр гаргалтад туслах технологийн шийдэл.

Хэрхэн оролцох вэ? 

  • Багууд дээр дурдсан сэдвүүдийн хүрээнд шийдэл, санаагаа боловсруулна.
  • Текспринтэд багаар оролцох бөгөөд баг бүр 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Багийн гишүүд нь програм хөгжүүлэгч, график дизайнер, бизнес хөгжүүлэгч, судлаач, дата аналист, байгаль орчин, технологийн салбарын мэргэжилтэн, оюутнууд, сонирхогчид байж болох бөгөөд уралдаанд оролцоход нас, туршлага харгалзахгүй.


 
Текспринтийн үе шатууд

1. Бүртгэл: Багаар бүртгүүлэх бол “Багаар бүртгүүлэх”, ганцаараа бүртгүүлэх бол “Ганцаарчилсан бүртгэл” формд тус тус хандана.
2. Урьдчилсан шалгаруулалт: Бүртгүүлсэн оролцогчдын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нийт 10 багийг сүүлийн шатанд сонгон шалгаруулна.
3. Техникийн хурал: Эхний шатанд тэнцсэн багуудын дунд техникийн хурал болон уралдааны талаарх дэлгэрэнгүй заавар, зөвлөмж бүхий сургалтыг зохион байгуулна.
4. Хөгжүүлэлтийн шат: Багууд 72 цагийн хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд “Moffice” хамтын оффисд байрлан өөрсдийн санаа, шийдлийг хөгжүүлнэ. Энэ үеэр салбарын туршлагатай мэргэжилтэн, менторууд багуудад зөвлөн ажиллах болно.
5. Сүүлийн шалгаруулалт: Уралдааны сүүлийн өдөр багууд төслийнхөө танилцуулга, хөгжүүлсэн демогийн хамт шүүгчдэд танилцуулснаар шилдэг 3 багийг тодруулна.


шилдэг багууд ямар шалгуураар тодрох вэ? 

Шүүгчдийн бүрэлдэхүүн багуудыг доорх шалгуураар үнэлэн шилдэг 3 багийг тодруулах аж.

  • Инновацлаг байдал: Дэвшүүлсэн санаа, хөгжүүлсэн шийдэл шинэлэг бөгөөд бүтээлч эсэх
  • Үр нөлөөтэй байдал: Хөгжүүлсэн шийдэл тань санхүүгийн зах зээлд ямар эерэг өөрчлөлтийг үзүүлэх вэ?
  • Хэрэглэхэд хялбар байдал: Хөгжүүлсэн шийдлийг ашиглахад хэрэглэгчдэд амар хялбар, ойлгомжтой эсэх
  • Илтгэх ур чадвар: Багууд өөрсдийн санаа, хөгжүүлсэн шийдлээ шүүгчид болон бусад оролцогчдын өмнө үр дүнтэй, ойлгомжтойгоор хүргэж, таниулж чадсан эсэх



хэрэгцээт болон бусад мэдээллүүд

- Бүртгэл 11 сарын 21 хүртэл үргэлжилнэ.
- Текспринт-д өрсөлдөх 10 багийг 11 сарын 22-24-ний өдрүүдэд сонгон шалгаруулна.
- Техникийн хурал 11 сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороон дээр зохион байгуулагдана.
- Хөгжүүлэлтийн шат 12 сарын 1-3-ны өдрүүдэд Moffice хамтын оффист үргэлжилнэ.
- Сүүлийн шат 12 сарын 3-нд эхлэх бөгөөд оролцогчид өөрсдийн хөгжүүлсэн шийдлийг танилцуулна.
- Оролцогч багуудаас шилдэг гурван шийдлийг шалгаруулан, шагналыг гардуулна.

Дэмжигчид

Хамтрагч:
"Unread Media"

Сэндбоксын оролцогч байгууллагууд:
Монимаркет фанд” ХХК
Мобифинанс ББСБ” ХХК
"Laika"
Зээл Эм Эн Платформ ББСБ” ХХК
Финберри” ХХК
M Office
"Lemon Press"


Дэлгэрэнгүй мэдээллийг: Санхүүгийн инновац текспринт

Бүртгэл 11 сарын 21-ний өдөр хаагдах ба асуух тодруулах зүйл гарвал доорх хаягуудаар холбогдоорой.
(976) 51-261106, 8060-3045, 8822-7515, 88916446