Ихэнх тэтгэлэг, хөтөлбөрүүд оюутан болон ажил эрхэлж буй залууст зориулсан байдаг шүү дээ? Тэгвэл энэ удаа онцолж буй хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад зориулсан бүтэн нэг жилийн тэтгэлэгт FLEX Global хөтөлбөр юм. АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгждэг FLEX хөтөлбөрийн анхны ээлжид миний бие 2016 онд хамрагдаж байсан тул уг хөтөлбөрийн олгодог мэдлэг чадвар, боломж бололцоо, танилын хүрээ, соёлын ойлголт нь тун өндөр гэдгийг баттай хэлэх байна.
FLEX Global хөтөлбөрийн 2027-2028 оны сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд эхний шатны бүртгэл 10-р сарын 22 хүртэл цахимаар явагдана.
FLEX Global хөтөлбөрийн 2027-2028 оны сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд эхний шатны бүртгэл 10-р сарын 22 хүртэл цахимаар явагдана.
Хөтөлбөрт хүсэлтээ илгээх холбоос ais.americancouncils.org/flexglobal
FLEX Global гэж юу вэ?
FLEX Global бол АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны бүрэн санхүүжилттэй, ахлах ангийн сурагчдын солилцооны хөтөлбөр. Шалгарсан сурагч нэг хичээлийн жилийн турш Америк гэр бүлд амьдарч, АНУ-ын ахлах сургуульд суралцдаг билээ. Хөтөлбөрийг American Councils for International Education байгууллага AFS, Amideast, iEARN байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.
Хичээлийн бус цагаараа сурагчид бизнес эрхлэлт, технологи, супер оюун ухаан (super intelligence), манлайллын чиглэлийн нэмэлт үйл ажиллагаанаас гадна амьдарч буй хотынхоо олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог.
Дэлхий дахинаа хэрэгждэг FLEX Global хөтөлбөр нь 1993 оноос эхлэлтэй FLEX хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд энэ удаа л гэхэд 31 орны нийт 1,200 хүртэлх сурагч АНУ-д нэг жил суралцах аж. Харин Монголд FLEX хөтөлбөр 2017 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл улсын болон хувийн сургууль, хот болон хөдөө орон нутагт сурдаг 9-11-р ангийн нийт 150 монгол сурагч хамрагджээ.

Тэтгэлэгт юу багтдаг вэ?
• Монгол, АНУ хоёрын хооронд нисэх хоёр талын тийз
• Хувийн хэрэгцээ, нийгмийн үйл ажиллагаанд зориулсан сар бүрийн тэтгэмж
• Шалгаруулалтаар сонгогдсон Америк гэр бүлд нэг жил амьдрах боломж
• АНУ-ын ахлах сургуульд суралцах төлбөр
• Явахын өмнөх болон эх орондоо буцахад бэлдэх сургалт
• Амьдарч буй хотод нь зохиогдох хөтөлбөрийн арга хэмжээний зардал
• Эрүүл мэндийн даатгал
Гадаад паспорт авах зардал, тэтгэмжээс давсан хувийн зардал, илүү ачаа тээш, интернэт болон утасны дата тэтгэлэгт багтахгүй.
Хэн хамрагдах боломжтой вэ?
1. 2010 оны 1-р сарын 1-ээс 2012 оны 7-р сарын 15-ны хооронд төрсөн Монгол Улсын иргэн байх
2. 2026 оны 9-р сарын байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11-р ангид суралцаж байх
3. Хичээлийн дундаж дүн 80 ба түүнээс дээш байх
4. Англи хэлний дунд (Intermediate) түвшний мэдлэгтэй байх. Өөрөөр хэлбэл англиар эсээ бичиж, ярьж, сонсож, уншиж чаддаг байх
5. АНУ-ын визийн шаардлага хангах
6. Гадаад паспорт авах боломжтой байх. Сурагч болон гэр бүлийн гишүүд нь АНУ руу цагаачлах хүсэлт гаргаж байгаагүй байх
Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
Сонгон шалгаруулалт гурван шаттай. Эхний хоёр нь цахимаар явагдана.
1-р шат (10-р сарын 5-22): Цахим өргөдөл бөглөж, гурван эсээ асуултад хариулна. Бүртгүүлснээс хойш 5 хоногийн дотор илгээх ёстой.
2-р шат: Өргөдлөө бүрэн илгээсэн бүх сурагч 24 цагийн дотор имэйлээр урилга авна. Урилгын холбоосоор орж 18 асуулттай англи хэлний тестийг 20 минутад бөглөнө.
3-р шат (2026 оны 11-12-р сар): Бүрэн өргөдөл, эсээ, ярилцлага. Тэнцсэн сурагчидтай American Councils-ийн төв оффис имэйлээр холбогдоно.
Эцсийн шатанд тэнцсэн сурагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хаврын улиралд хариугаа авна. Шалгарсан сурагчид 2027 оны 6, 7-р сард АНУ явахын өмнөх сургалтад сууж, 8-р сард АНУ руу нисээд 2028 оны 5, 6-р сард эх орондоо буцна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Эхний хоёр шат 10-р сарын 22 хүртэл цахимаар явагдана. Дээр дурдсан шаардлагуудыг хангаж байвал ais.americancouncils.org/flexglobal холбоосоор орж бүртгүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 93130647 дугаараас, мөн FLEXGlobalMongolia фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.
Сэтгэгдэл бичих

