Урин хавар айлчлан ирж, эргэн тойрон дахь бүхий л зүйлс өнтэй давсан өвлийн тоосоо хаяж, өөрчлөгдөн сэргэж байна. Энэ л үеэр бид гэр орноо цэгцэлж, зузаан хувцсаа далд хийн, хэрэгцээгүй зүйлсээс салж "хөнгөрдөг" шиг өдөр тутмын алхам бүрийг маань хөнгөвчилдөг ухаалаг утсандаа ч мөн адил хаврын оношилгоо хийж, цэгцлэх цаг болжээ.

Иймд гар утасныхаа эмх цэгцийг сайжруулж, хэрэглээгээ илүү ухаалаг, хэмнэлттэй болгох дараах таван алхмыг санал болгож байна.


АШИГЛАДАГГҮЙ АППУУДАА ЯГ ОДОО УСТГААРАЙ

2026 оны байдлаар бидний гар утсанд дунджаар 80 орчим апп бий бөгөөд үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Хамгийн сонирхолтой нь бидний өдөр тутмын бодит хэрэглээ ердөө 9-өөс 10 апп дотор л эргэлддэг аж. Өөрөөр хэлбэл, таны гар утсан дээрх 10 апп тутмын 6 нь бүтэн сарын турш нэг ч удаа нээгддэггүй бөгөөд зөвхөн санах ой бөглөх төдий байна гэсэн үг.

Бид нийт цагийнхаа 90 гаруй хувийг сошиал медиа, харилцаа холбоо, энтертайнмент гэсэн ердөө гуравхан төрлийн цөөн аппад зарцуулдаг учраас ашигладаггүй аппуудаасаа зоригтойхон салах нь утасныхаа багтаамжийг нэмэгдүүлээд зогсохгүй дижитал амьдралаа илүү цэгцтэй болгох эхний бөгөөд чухал алхам юм.

Миний хувьд гэхэд л 130 орчим аппыг (iPhone-ийн үндсэн аппуудаас гадна) гар утсандаа татсан байгаа ч үүнээс ердөө 20 орчмыг нь л сүүлийн үед тогтмол ашигласан байх жишээтэй. Тиймээс та ч бас аппуудаа нэгбүрчлэн шалгаж үзээд, ойрд ашиглаагүйгээ устгалд оруулаарай.



BACK-UP ХИЙХЭЭ БҮҮ МАРТААРАЙ

Зургийн цомогт байгаа ижилхэн 10 селфи, хэрэгцээгүй скрийншотууд таны утасны багтаамжийг чимээгүй дүүргэсээр байдаг. 128GB санах ойтой миний утас гэхэд л 28.4GB нь зөвхөн зурагт зарцуулагдсан байх жишээний. Судалгаагаар дундаж хэрэглэгч 1,500-аас 2,800 зураг хадгалдаг бол миллениал үеийнхний хувьд энэ тоо 2,500-аас хол давдаг гэнэ. Гэтэл миний гар утсанд яг одоо 2022 оноос хойших 13,544 зураг байна. Сонирхолтой нь, эдгээр зургуудын 22 хувь буюу тавны нэгээс илүү нь давхардсан эсвэл чанар муутай байдаг гэж Avast-ийн судалгаанд дурджээ.

Гэхдээ зөвхөн устгах нь хангалтгүй. Бидний утсанд устгаж боломгүй нандин дурсамж, чухал баримтууд бий шүү дээ. Тиймээс Back-up хийж хэвшээрэй. iCloud, Google Photos зэрэг клауд үйлчилгээ нэмэлтээр ашиглан зургуудаа найдвартай хадгалснаар та утасны багтаамждаа санаа зовохгүйгээр устгах боломжтой болно.

Нэг зургийн хэмжээг 5-10MB гэж үзвэл ердөө 1,000 хэрэгцээгүй зураг устгахад л 10GB хүртэл зай чөлөөлөгдөнө гэсэн үг. Би л лав энэ нийтлэлээ даруйхан бичиж дуусгаад, чухлыг нь клауд руу нөөцлөөд, хэрэггүйгщ зургуудаа цэгцлэх минь...

УХААЛАГ ХЭРЭГЛЭЭГЭЭ УРАМШУУЛАЛТАЙ ХОСЛУУЛААРАЙ


Дижитал орон зайгаа цэгцлэх үйл явц зөвхөн файл устгахаар хязгаарлагдахгүй. Хаврын шинэчлэлийн нэг чухал хэсэг бол өөрийн хэрэглээндээ таарсан хамгийн ашигтай, хэмнэлттэй багцыг сонгох явдал юм. Миний хувьд дата дуусна гэх айдасгүйгээр, хаанаас ч ажлаа хийх боломжийг эрэлхийлдэг учраас Жимобайлын "Өнгөлөг хавар" урамшуулал яг одоо нүдээ олсон сонголт болж байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх энэхүү урамшуулал нь таны халаасанд хэмнэлт, утсанд тань хязгааргүй боломжийг авчирна.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд: Дижитал картаар дансаа цэнэглэхэд дата болон ашиглах хугацаа нь шууд хоёр дахин үржигдэж орно. Жишээ нь, Багц 3-ыг сонгоход 55GB дата 110GB болон нэмэгдэж, бүтэн 60 хоногийн турш датанд санаа зовохгүй байж болно гэсэн үг. 110GB гэдэг бол бараг л хаврын турш хязгааргүй ашиглах дата шүү дээ.

Дараа төлбөрт хэрэглэгчдэд: Хэрэв та шинэ хэрэглэгч болох эсвэл багцаа ахиулан Enjoy 40,000 багц руу шилжвэл сарын хураамжаа 50% хөнгөлүүлж, ердөө 20,000₮-өөр бүх сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй дата ашиглах эрхтэй болно.

Хамгийн гоё нь урамшуулалд хамрагдсан хэрэглэгчдээс 3 азтанд iPhone 17, мөн 16 азтанд Мөнгөн болон Хүрэл дугаар бэлэглэх гэнэ.



Худалдан авах сувгууд:

- My gmobile апп
- www.gmobile.mn веб
- Үйлчилгээний салбар
- CU-ийн бүх салбараас Easy SIM авч, дугаараа идэвхжүүлэх боломжтой.


ЧУХАЛ БИШ СОНОРДУУЛГАА БҮРМӨСӨН УНТРААГААРАЙ

Notification буюу сонордуулгууд бидний анхаарал төвлөрөлтийг дээд зэргээр сарниулдгийг мэдэх үү? Эхэндээ би өөрөө ч үүнийг анзааралгүй, ямар нэг аппын соноруулга ирэх бүрд утсаа шалгадаг дадалтай байлаа. Ажлын найз маань хэлэх хүртэл би гар утсаа бараг л минут тутам шалгадаг байснаа анзаараагүй бөгөөд ажлын бүтээмжийг эрс бууруулж байсан юм билээ.

Бид өдөрт 65-80 мэдэгдэл хүлээн авдаг ба үүний 70 гаруй хувь нь нэн даруй хариулах шаардлагагүй байдаг гэнэ. Таны утас дуугарах эсвэл дэлгэц асах бүрд тархи тухайн зүйлд анхаарлаа хандуулж, буцаад хийж байсан ажилдаа бүрэн төвлөрөх гэж дунджаар 23 минутыг зарцуулдаг аж.

Ингээд миний хэрэгжүүлж буй арга нь нэн чухал харилцаа холбоо явуулдаг аппуудаасаа бусдынх нь сонордуулгыг унтрааж, цаг хугацаагаа илүү бүтээмжтэй ашиглаж байна. Тэгэхээр та ч бас яг одоо тохиргоо руугаа ороод, танд хэрэггүй зар сурталчилгаа, сошиал медиагийн чухал биш сонордуулгыг унтраагаарай.



ШУУД УТГААРАА ГАР УТСАА ЦЭВЭРЛЭЭРЭЙ

Бид гар утсаа хаа сайгүй авч явж, өдөрт хэдэн зуун удаа хүрдэг атлаа гадаргууг нь тэр бүр цэвэрлэдэггүй. Гэтэл ухаалаг утасны дэлгэцэн дээр нэг квадрат инч тутамд 17,000 орчим бактери байдаг ба энэ нь ариун цэврийн өрөөний суултуураас 10 дахин их үзүүлэлт гэж Аризонагийн Их сургуулийн судлаачид тогтоожээ. Миний хувьд өмнө нь утсаа цэвэрлэх тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан ч энэ баримтыг хараад 7 хоногт ядаж нэг удаа зориулалтын шингэнээр арчихыг хичээж байна. Зориулалтын шингэн байхгүй үед ядаж л бактери устгагчтай нойтон салфеткаар арчиж байгаа.

Мөн дээрээс нь гар утасныхаа гадна үзэмжид ч бас анхаарахаа бүү мартаарай. Утасныхаа гэрийг (Case) шинэчлэх, эсвэл ердөө дэлгэцийн зургаа (Wallpaper) солих төдий жижигхэн өөрчлөлт ч хүний сэтгэл зүйд томоохон эерэг нөлөө үзүүлдэг байна. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар бидний нүдэнд байнга харагддаг орчин шинэчлэгдэх үед тархинд допамин буюу баяр баяслын даавар ялгарч, шинэ эхлэлийн эрч хүчийг мэдрүүлдэг аж.


Төгсгөлд нь хэлэхэд, бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон ухаалаг утсаа цэгцлэх нь ердөө багтаамжаа чөлөөлөх төдий ажил биш. Энэ бол өөрийнхөө дижитал орчинд хяналт тогтоож, анхаарал сарниулах илүүдэл зүйлсээс ангижран, хаврыг эрч хүчтэйгээр эхлүүлэх боломж билээ.