Хиймэл оюун ухаан гэдэг зүгээр нэг тренд биш бидний амьдралыг хөнгөвчлөх хэрэгсэл гэдгийг сүүлийн жилүүдэд дэлхий даяараа ойлгож, эрт орой хамаагүй зогсошгүй урагшлах энэхүү галт тэргэнд хүн бүр үсрэн суусаар байна. 

Монголдоо үйл ажиллагаагаа амжилттай, тогтвортой явуулж байгаа ч дараагийн шат руу шилжиж хараахан чадаагүй байгаа компани, аж ахуй нэгжүүдэд хөшүүрэг болох зүйл бол маргаангүй хиймэл оюун ухаан. Тэгвэл энэ боломжийг өргөн цар хүрээнд, хүртээмжтэй хүргэхээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Google хамтран нэгэн шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болсныг уншигчдадаа дуулгая. 


ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙД

Монголын гарааны бизнес, технологийн компаниуд, цаашлаад хиймэл оюун ухаан ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж ахуй нэгж, компаниудад зориулсан "Google CxO AI Leaders Fellowship Mongolia" хөтөлбөр нь энэ есдүгээр сард зохион байгуулагдах гэж байна.

Хэнд зориулсан хөтөлбөр вэ?

Технологид суурилсан аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудад зориулсан бөгөөд тэр дундаа суурь чадамж сайтай технологийн компани, хиймэл оюун ухааны шилжилт хийхийг зорьж байгаа корпорацуудын удирдлага, удирдлагын түвшний менежерүүдийг уг хөтөлбөрт урьж байгаа юм.

Хөтөлбөрийн талаарх төсөөлөл

Хиймэл оюун ухааны чиглэлээр байгууллагуудыг чадавхжуулах гурван сарын хөтөлбөр бөгөөд Google for Startups, Google Cloud Partners, Google for Education хамтарсан танхимын сургалтаар эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чадамжтай 15-20 компанийг сонгон шалгаруулж, доорх агуулгын хүрээнд гурван сарын хугацаатай бойжуулах юм.

Үүнд:

1. Path to Profitability: Building new revenue streams with your data
2. Generative AI: Deep Dive
3. AI-enabled Security
4. Google Maps

Бүртгүүлэх холбоос: Google AI Fellowship

Дэлгэрэнгүй мэдээлэл: hello@growwithgoogle.mn