Шар айргийн зах зээлд тэргүүлэгч "Heineken" шар айргийг АПУ Компани Монголд үйлдвэрлэж эхэллээ!
Шар айргийн зах зээлд тэргүүлэгч 150 жилийн түүхтэй, дэлхийд хамгийн их борлуулалттай Нидерландын Хайнекен шар айргийг Монголдоо АПУ компани үйлдвэрлэдэг болсон аж. Энэ үйл явц тийм ч амархан биш бөгөөд дотооддоо үйлдвэрлэх эрх авахын тулд маш өндөр шалгуурыг хангахын сацуу хэд хэдэн удаагийн нарийн шинжилгээ өгдөг. Дэлхийд 190 гаруй оронд Хайнекен шар айраг импортолдгоос 70-хан улс одоогоор дотооддоо үйлдвэрлэх эрхийг авсан бөгөөд Монгол улс ийнхүү 71 дэх улс болж байгаа юм.
Шар айргийн зах зээлд тэргүүлэгч 150 жилийн түүхтэй, дэлхийд хамгийн их борлуулалттай Нидерландын Хайнекен шар айргийг Монголдоо АПУ компани үйлдвэрлэдэг болсон аж. Энэ үйл явц тийм ч амархан биш бөгөөд дотооддоо үйлдвэрлэх эрх авахын тулд маш өндөр шалгуурыг хангахын сацуу хэд хэдэн удаагийн нарийн шинжилгээ өгдөг. Дэлхийд 190 гаруй оронд Хайнекен шар айраг импортолдгоос 70-хан улс одоогоор дотооддоо үйлдвэрлэх эрхийг авсан бөгөөд Монгол улс ийнхүү 71 дэх улс болж байгаа юм.
1. Амт, чанар
Урт өдрийн дараах амралт эсвэл хөгжилдөж зугаацах хэрэгсэл болох шар айргийг яг л талхтай адил хөрөнгөөр исгэж үйлдвэрлэдэг болохыг та мэдэх үү? Шинэхэн хөрөнгөөр исгэсэн жигнэсэн талхны гадна тал нь шаржигнасан, доторх нь зөөлөн байдаг шиг шар айраг шинэ байх тусмаа сэргээх мэт шинэлэг бөгөөд зөөлөн амттай байдаг.
Харин хадгалалт удах тусам хоёул амтаа алддаг буюу хөөлгөсөн талх хатдаг шиг шар айргийн амт, газ, зөөлөн амт нь буурдаг. Тэгвэл хэрэглэгчдийн дунд олон жил таашаагдсан, баталгаатай шар айргийг импортоор биш, шинээр нь Монголдоо хэрэглэх боломж бидэнд бий.
Шар айрагны амт, чанарт ус, арвай, зөрөг цэцэг, хөрөнгө зэрэг бүгд холилдон бүрэлдэж нөлөөлдөг. Харин шар айргийг тээвэрлэх явцад ихэвчлэн температурын хэлбэлзэл, дулаан, гэрэл зэргээс шалтгаалан амт чанар нь тодорхой хэмжээнд алдагдаж байдаг. Жишээлбэл, шар айргийг хүйтэн орчинд тээвэрлээгүйгээс үүдэн исэлдэх үйл явц явагдаж, амтаа алдах нь бий.
Түүнчлэн судалгаагаар шар айргийг гэрэлд хэдхэн минут л байлгахад фотодеградаци буюу доторхи нэгдлүүд нь задарч, хачирхалтай амт бий болдог. Нэмж дурдахад, шар айргийг үйлдвэрлэснээс хойш хэдэн сарын дотор хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг ч импортын шар айраг ихэвчлэн энэ хугацаанаас давж байж хэрэглэгчдийн гарт очдог болохыг мөн л худалдан авалт хийхээсээ өмнө бодууштай.
Эх оронд үйлдвэрлэсэн дэлхийн амт
Хайнекены савалгаан дээрх таван хошуу нь шар айргийн чухал дөрвөн орц дээр нэмээд исгэлтийн технологи нь Хайнекеныг онцгой болгодог хэмээх санааг илтгэдэг. Тэдний 1886 оноос хойш хэрэглэж ирсэн өвөрмөц төрлийн A-хөрөнгө нь жимслэг, зөөлөн хэр нь сэргээхүйц, сэнгэнэсэн амтыг бий болгодог. Түүнчлэн Хайнекен брэндийн исгэх үйл явц нь харьцангуй урт буюу 28 хоног үргэлжилдэг бөгөөд энэ нь 7-21 хоногийн дундажтай харьцуулахад илүү зөөлөн, тунгалаг, цэвэрхэн амтыг бий болгодог гэсэн үг.
Статистик үзүүлэлтээр, 2023 оны байдлаар Хайнекен нь дэлхийн шар айрагны зах зээлийн 12 хувийг эзэлж, дэлхийд тэргүүлсээр байгаа бөгөөд ийнхүү дэлхийд таашаагдсан амт чанар, технологи, стандартаар алдартай брэндийн бүтээгдэхүүнийг дэргэдээсээ, шинээр нь хэрэглэх боломжийг АПУ компани бий болгосон нь тээвэрт удаж, амт, чанараа алдсан шар айргийн хэрэглээг танаж, шар айргаа шинээр нь уух боломжийг бидэнд бүрдүүлж буй.
2. Тээвэрлэлт бодсоноос ч чухал
Дээр дурдсанчлан шар айраг нь температур, гэрэлд маш мэдрэмтгий байдаг бөгөөд эдгээр үйл явц нь шар айргийн чанарыг доройтуулах химийн урвалыг хурдасгадаг. Судалгаагаар 25°C-ээс дээш температурт нэг өдөр ч гэсэн шар айргийг хадгалахад амт нь өөрчлөгддөг аж.
Гэрэл, ялангуяа хэт ягаан туяа нь шар айргийг хүхэрлэг үнэртэй болгодог учраас шар айргийн брэндүүд сав баглаадаа гэрэл нэвтрүүлэхгүй өнгөтэй шилийг сонгодог. Гэхдээ ямар ч шил сонгож үйлдвэрлэсэн бай импортын шар айраг хэцүүхэн зам туулж ирдгийг бид мэднэ. Тэр бүх хэцүүхэн үеүдэд амт, чанар өөрчлөгдсөөр байдгийг санаж байхад илүүдэхгүй болов уу?
3. Далайцтайгаар байгалиа хайрлах нь
Шар айргийн үйлдвэрлэл хүртэл байгаль орчны асуудал хамаатай юу? Хэт явцуу мэт санагдаж болох ч бяцхан тооцоолол, хар ухаан ашиглахад хогоо хаяхгүй байхаас ч илүү далайцтайгаар байгаль орчноо хамгаалах нэг үйл эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэх.
Импортын шар айргийн нүүрстөрөгчийн ул мөр нь тээвэрлэх, хадгалахад эрчим хүчийг ихээр үрж байдаг учраас нүүрстөрөгчийн ул мөр маш өндөр байдаг. Тухайлбал Калифорнийн Их сургуулийн судалгаагаар Европоос АНУ руу шар айраг тээвэрлэхэд нэг литрт 100 грамм нүүрс хүчлийн хий ялгардаг бол дотооддоо исгэсэн шар айраг ердөө 30 граммыг ялгаруулдаг байна.
Дэлхийд танигдсан, олон жилийн түүхт брэндийн бүтээгдэхүүнийг дэргэдээсээ сонгох боломжтой болсон нь дээр дурдсан тээвэрлэлт, амт, чанарын өөрчлөлт зэрэг асуудлуудаас биднийг хамгаалж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс шар айргаа сонгохдоо аль болох шинэ бөгөөд баталгаат брэнд бүтээгдэхүүнийг сонгож хэвшээрэй!
Сэтгэгдэл бичих