Хиймэл оюунд итгэдэггүй үе өнгөрч, хиймэл оюунаар хамгаалуулах үе иржээ. Дэлхий дахинд хиймэл оюун бүхий царай, дүрс таних технологи асар хурдтай хөгжиж замын хөдөлгөөнд зөрчил илрүүлээд зогсохгүй айл өрхийн аюулгүй байдлыг хамгаалдаг болсны нэг тод жишээ бол Hikvision компанийн AI платформ “Guanlan” юм. Энэхүү шийдэл нь дүрс бичлэгийг ердөө хэдхэн секундийн дотор нарийвчлан боловсруулж, царай, объект, үйл явдал бүрийг ялган таних онцлогтой. 

Монголд Hikvision-ийн албан ёсны дистрибьютерээр 15 дахь жилдээ ажиллаж буй Би Си Ти ХХК нь зөвхөн камер бус, галын дохиолол, хандалтын удирдлага, ухаалаг дохиоллын иж бүрэн шийдлүүдийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсээр ирсэн. Тэгвэл тэд хэрэглэгчидтэйгээ илүү ойртох, хиймэл оюунд суурилсан сүүлийн үеийн дэвшлүүдийг газар дээр нь мэдрүүлэх зорилгоор "шөүрүүм"-ээ Мишээл Экспо төвд албан ёсоор нээжээ. 

Guanlan

Guanlan технологи нь хүн, автомашин, эд зүйлсийг янз бүрийн нөхцөлд буюу бүдэг гэрэл, олон хүнтэй орчин, хурдан хөдөлгөөнтэй үед ч өндөр нарийвчлалтай таньж чаддаг.

Энгийн пикселийн хөдөлгөөн илрүүлэгчидтэй харьцуулахад Guanlan нь камерын дүрс бүрийг мета өгөгдөл болгон хувиргаж, хувцасны өнгө, тээврийн хэрэгслийн төрөл, дугаарын тэмдэгт гэх мэт дэлгэрэнгүйг шошголох чадвартай. Түүнчлэн, зан үйлийн шинжилгээ хийх чадвартай буюу удаан саатах, орхигдсон эд зүйлийг илрүүлэх, буруу чиглэлд явж буй тээврийн хэрэгслийг олж тогтоох зэрэг олон үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай.


Нээлтийн үеэр онцолсон ухаалаг шийдлүүд

AI хайлт “AcuSeek” – Олон цагийн бичлэгийг нэг товшилтоор шүүж, зөвхөн шаардлагатай дүрс, объект, үйл явдлыг хурдан бөгөөд өндөр нарийвчлалтайгаар илрүүлэх шийдэл.

Видео хяналтын нэгдсэн систем – Камер, NVR, удирдлагын төвийг нэгтгэснээр илүү найдвартай ажиллагаа, хэрэглэгчид хялбар интерфэйс.

ColorVu камер ба ухаалаг танилт – Бүдэг гэрэл, харанхуй шөнө ч тод өнгөт дүрслэл буулгах ColorVu технологи болон царай, тээврийн хэрэгслийн дугаар таних дэвшилтэт систем. Мөн зөвшөөрөгдсөн ажилтан, хэрэглэгчийг таних ухаалаг нэвтрэх хяналтын шийдэл.

Галын дохиоллын систем – Аюулын үед хурдан, найдвартай илрүүлэлт хийх, хүний амь нас, хөрөнгийг хамгаалах технологи.

AxPro утасгүй дохиолол – Хувийн болон байгууллагын хэрэгцээнд тохиромжтой, өргөтгөх боломжтой, ухаалаг бөгөөд ашиглахад энгийн шийдэл.

Hik-Connect ба Hik-PartnerPro – Hikvision-ийн бүх шийдлийг нэг дор нэгтгэн, байгууллага болон айл гэрийн аюулгүй байдлыг гар утас, компьютероос шууд удирдах боломж.

Шоурүүм: Хан-Уул дүүрэг, Мишээл Экспо, А блок, II-р давхар