Хүн өдөрт дунджаар 7,500 алхам хийдэг гэж тооцвол амьдралынхаа туршид 216 сая алхам хийдэг гэсэн үг. Алхана гэдэг хамгийн энгийн боловч сөөм сөөмөөр хүний ясны бүтцээс эхлээд биеийн эрүүл мэндэд бүхэлд нь нөлөөлөхүйц чухал хөдөлгөөн.
Харин энэ үйлдэлд чухал нөлөө үзүүлдэг зүйл бол гутал. Учир нь буруу гутал сонгосноос болж хөл, нуруу, нугасны асуудал үүсэх тохиолдол ч бишгүй олон. Тиймээс энэ нийтлэлээрээ гутлаа сонгохдоо юунд анхаарах ёстойг багцлан бичлээ.
Гутлын 3 чухал хэсэг
Гутлын нум
Хөлийн нум биеийн жинг жигд хуваарилах, тэнцвэр хадгалах, хөлийн булчин болон шөрмөсөнд ирэх ачааллыг бууруулахад онцгой чухал үүрэгтэй. Хүний хөл дунд, хажуугийн, хөндлөнгийн гэсэн гурван нумтай байдаг бөгөөд эдгээр нь хөлийн хэвийн хэлбэрийг хадгалах, хөдөлгөөний явцад ачааллыг бууруулах гол үүрэгтэй байдаг.
Харин хөлийн нумд тохироогүй эсвэл бүр нумгүй гутал өмсөх нь булчинд хэт их ачаалал өгч бүр цаашилбал plantar fasciitis буюу улны шөрмөсний үрэвсэл хүртэл үүсгэх аюултай. Тэрчлэн хөлийн нум хөлийн дээш өргөгдөх хөдөлгөөн буюу дорнофлексийн үйл ажиллагаанд шууд бус нөлөө үзүүлдэг. Хэрэв хөлийн нумыг дэмжсэн гутал өмсөхгүй бол энэ хөдөлгөөнд оролцдог булчин, тухайлбал урд шилбэний булчин (tibialis anterior) илүү ачаалалтай ажиллаж улмаар алхах, гүйх үед урт хугацаандаа хүндрэлтэй болдог аж.

Гутлын ул
Гутлын улны уян хатан байдал бидний төсөөлж байгаагаас илүү чухал. Учир нь хүнийг алхах болон гүйх үед нь байгалийн хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй байх нь гутлын улны үндсэн үүрэг юм. Алхалтын явцад бидний хөл гурав шат дамждаг: өсгий газар хүрэх, хөлийн ул бүтэн дарах, улнаас цааш хөлийн хуруугаар түлхэх.
Судалгаагаар хэт хатуу ултай гутал нь хөлийн урд хэсэг болон өсгийд хэт их даралт өгдөг нь батлагдсан бөгөөд энэ нь хөл янгинаж өвдөх, үений үрэвсэл үүсэхэд хүртэл нөлөөлдөг. Харин эсрэгээрээ уян хатан ул нь хөлөнд ирэх даралтыг жигд тарааж өгдөг. Нөгөөтээгүүр хэтэрхий зөөлөн ул ялангуяа өндөр нуруутай эсвэл хөлийн нумтай хүмүүст яс, булчингийн асуудал үүсгэдэг байх жишээтэй.

Гутлын арьс
Амьтны арьс нь гутлын материалд зориулсан хамгийн сонгодог сонголт бөгөөд урт удаан эдэлгээ, уян хатан чанар, агаар нэвтрүүлэх чадвараараа алдартай. Гэхдээ бүх төрлийн арьс ижил чанартай байдаггүй. Тухайлбал, бүтэн ширхэгтэй арьс (full-grain leather) нь байгалийн сүвэрхэг бүтэцтэй тул агаар сайн нэвтрүүлдэг бөгөөд цаг хугацааны явцад хөлийн хэлбэрт тохирон хэвшиж, улам тав тухтай болдог.
Түүнчлэн судалгаагаар сайн чанарын арьсаар хийсэн гутал нь нийлэг буюу синтетик материалаар хийсэн гутлаас 50 хувь илүү эдэлгээ удаан байдаг нь тогтоогдсон юм. Мөн арьсан материал нь хүйтний улиралд хөлийг дулаан, халуунд сэрүүн байлгадаг учраас бүх улиралд тохирсон, гутлын сонгодог материал гэхэд болно.
Högl брэндийн гутлын онцлог


Högl брэнд нь ихэнх гутлаа үйлдвэрлэхдээ зөөлөн, уян хатан, дээд зэргийн чанартай хурганы арьсыг ашигладгаараа онцлог. Бусад зузаан, хүнд арьснаас ялгаатай нь хурганы арьс маш сайн агаар нэвтрүүлж, уян хатан чанартай гэдгээрээ алдартай. Högl брэнд нь махны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох хонины, ямааны, үхрийн болон тугалын арьсыг ашиглан гутлаа үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн арьсыг нь ашиглахын тулд тусгайлан малыг өсгөдөггүй гэсэн үг юм.
Högl-ийн ашигладаг бүх арьс нь химийн хорт бодисгүй болохыг баталгаажуулсан REACH журмыг дагаж мөрддөгийг дурдах нь зүй. Түүнчлэн гутлын үйлдвэрлэлд орох бүхий л түүхий эдийг аль болох байгальд ээлтэй байлгах зорилгоор TENCEL хэмээх модны байгалийн эх үүсвэрээс гаргаж авсан, био задралд ордог түүхий эдээр ихэнх гутлын үдээсийг үйлдвэрлэдэг. Дулаалгатай гуталд ашигладаг хонины арьсаа тэд Монгол малчдаас худалдан авдаг бөгөөд арьс боловсруулах явцад хром хэмээх арьсыг хатуу болгоход ашигладаг химийн бодисыг ашигладаггүйг онцлууштай.
Högl дэлгүүрийн шинэ салбарын нээлт
Австри улсын HÖGL брэнд нь анх 1930 онд байгуулагдаж байсан ба 1935 онд анхныхаа гутлыг үйлдвэрлэж байсан юм. 90 жилийн туршлагатай энэхүү гутлын брэнд нь өнөөдрийн байдлаар Европ, Ази, Хойд Америкийн 30 гаруй оронд бүтээгдэхүүнүүдээ албан ёсоор худалдаалж байна. Харин Монгол Улсад анх 2020 онд орж ирсэн түүхтэй.
"Тулга энд Түшиг" ХХК албан ёсны эрхийг авч, анхны салбараа Улаанбаатар их дэлгүүрийн V давхарт нээж байсан бол удаах салбараа 2021 онд Улсын их дэлгүүрийн II давхарт, харин энэ онд Зайсан Skywing Center-ийн II давхарт албан ёсны гурав дахь салбараа нээн, хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртож байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрөөр шинэхэн салбарын нээлтийн үйл ажиллагаа болсноос онцлох үйл ажиллагаа нь хүрэлцэн ирсэн бүх хүмүүст 100,000₮-ийн эрхийн бичиг өгсөн ба дэлгүүр дотроос Högl гэсэн тэмдэг олсон эхний гурван хүнд 300,000₮-ийн эрхийн бичиг өгсөн явдал байлаа.







Сэтгэгдэл бичих

