Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 200 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн франчайз сүлжээний нэг болох Keller Williams юм.

Keller Williams нь 1983 онд АНУ-ын Техас мужид үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 50 гаруй улсад, 200,000 гаруй агент, ажилтнуудыг нэгтгэсэн салбартаа тэргүүлэгч байгууллага болоод байна. Түүнчлэн тус компани нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд агентын тоо, борлуулалтын хэмжээ, зах зээлийн төвийн тоогоороо олон жил дараалан тэргүүн байр эзэлжээ.
 

шинэхэн оффис

Keller Williams зөвхөн борлуулалтаас гадна байгууллагын соёл, хүний нөөцийн бодлогоороо дэлхийд үнэлэгддэгийг нь дэлхийн олон хэвлэл мэдээллийн жагсаалт, шагналуудаас харах боломжтой. Тухайлбал, Forbes сэтгүүлээс “Дэлхийн шилдэг ажил олгогч”, “Эмэгтэйчүүдэд ээлтэй шилдэг компани”, “Олон талт байдлыг дэмжигч шилдэг ажил олгогч”-оор шалгарч байсан бол Glassdoor платформын ажилчдын үнэлгээгээр “Ажиллахад хамгийн таатай компани”-ийн жагсаалтад тогтмол багтсаар ирсэн. Эдгээр үнэлгээ нь бодит ажилчдын санал асуулга, дата дээр тулгуурладаг гэдгээрээ онцлог.

Ийнхүү олон улсын түвшинд өндөр үнэлгээ авдгийн гол шалтгаан нь Keller Williams брокер эзэмшигч, хөрөнгө оруулагч, агентуудын ашиг сонирхлыг харилцан тэнцвэртэй хангах зарчмыг баримталж ажилладагтай холбоотой. Мөн агентууддаа ашгийн 70-100 хувийг хуваах уян хатан загвар, урт хугацааны карьер төлөвлөлтийг санал болгодог нь салбартаа цөөнд тооцогддог.


Харин Монгол Улсад Keller Williams Mongolia нь дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй агент, 12 агентын удирдлагын зөвлөлийн гишүүн, 8 мэргэжлийн көүч, мөн 50 гаруй 100 хувийн шимтгэлтэй каппер агентуудыг нэгтгэн ажиллуулж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дархан, Эрдэнэт хотуудад салбараа нээж, үйл ажиллагааныхаа цар хүрээг бүс нутгуудад тэлсний зэрэгцээ нийт 700 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хийж, салбарынхаа томоохон тоглогчдын нэг болж чаджээ.

Тэд өчигдөрхөн Богд уул, Төв цэнгэлдэх хүрээлэнг дээрээс нь тольдох NM Tower-т шинэхэн оффисын нээлтээ хийлээ. Орчин үеийн дэвшилтэт технологи, олон улсын сургалтын систем, туршлагатай көүч нараар дамжуулан мэргэжлийн үл хөдлөх хөрөнгө зуучлагчдыг тасралтгүй бэлтгэсээр буй тус компани ажилчдынхаа тав тухыг хангах нэгэн шийдлийг нэмлээ.


"Keller Williams" франчайз эзэмшигч Л.Одсүрэн 


Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес нь тэрбумаар хэмжигдэх эд хөрөнгөтэй шууд харьцаж ажилладаг өндөр хариуцлагатай салбар. Ийм ч учраас ёс зүй, мэргэжлийн мэдлэг, ур чадвар маш чухал. Агентууд сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн, холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөлтэй, тодорхой компанид харьяалагдан ажиллах нь зүйтэй. Гэсэн ч Монголд энэ салбар шинэ болохоор ч тэр үү мэргэжлийн ёс зүйгүй эсвэл тодорхой систем тогтоогүйгээс болж хүмүүсийн эд хөрөнгийг шамшигдуулах, хохирох асуудал хэвээр байсаар байна.

Тиймээс Keller Williams брэндийг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэн 2021 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Keller Williams нь дэлхийд сургалтын тогтолцоогоороо тэргүүлэгч компани бөгөөд удирдлагаас эхлээд агент хүртэл бүх түвшиндээ системтэй, чанартай сургалт явуулдгаараа онцлог.


Түүнчлэн ажиллах орчноороо дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Тухайлбал, 2018 онд АНУ-ын бүх салбарын компаниудтай өрсөлдөж ажиллахад хамгийн таатай компаниар шалгарч, Google, Meta зэрэг технологийн аваргуудыг ч ардаа үлдээж байсан нь үүний тод жишээ юм. Мөн агентуудад ашиг хуваарилдаг систем нь салбартаа хамгийн шударга, уян хатан шийдэлтэйд тооцогддог. Агент нь өөрийн олсон ашгийн 70-100 хувийг шууд авах боломжтой байдаг нь Keller Williams-ийн давуу талуудын нэг билээ.

Бид өнөөдрийн байдлаар Монголд нийт дөрвөн салбар оффистойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид өнөөдөр дахин нэг шинэ салбараа нээж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн үндсэн удирдлагын багийн хамт көүчүүдийн багийг хоёр жилийн турш бэлтгэж одоогоор албан ёсоор найман көүчийг амжилттай бэлтгээд байна. Шинэхэн оффисоо нээсэн нь бидний цаашдын үйл ажиллагааг дэмжиж, ажилчдыг урам зоригоор тэтгэж илүү бүтээмжтэй ажиллахад туслах болов уу.

Олон залуусын хүсэл мөрөөдлийг бодит болгож, карьерын амжилттай шилжилтийг дэмжин амьдралд нь бодит өөрчлөлт авчирсан "Keller Williams Mongolia"-ийн шинэ салбараа нээсэнд нь баяр хүргэе.