Амьдралын амин чухал үе бол хүүхэд нас. Үүнтэй санал нийлэхгүй хүн бараг үгүй биз. Учир нь бид таван нас хүртлээ насан туршийн дадал, төлөвшлийнхөө 90 хувийг олж авдаг. Харин эдгээрийн дийлэнх хувийг цэцэрлэгт сурч, эзэмшдэг гэхээр сургуулийн өмнөх боловсрол таны хүүхдийн ирээдүйн амьдралд хамгийн чухал үүрэгтэй болж таарна.
Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ 0-5 насны хүүхдийн суралцахуйн арга барил, хөгжил болон манай улсын боловсролын салбарт шинэ жишиг тогтоож буй “Life Tree” сургалтын цогц шийдлийн тухай танилцуулахаар бэлтгэлээ.
ХҮҮХЭД 0-5 НАСАНДАА ХЭРХЭН ХӨГЖДӨГ ВЭ?
Өмнө нь дурдсанчлан эхний таван жилд амьдралын бусад цаг үеүдээс илүү хурдан хүний тархинд холбоос үүсдэг ба энэ хугацаанд хэр олон эерэг туршлага, халуун дулаан мэдрэмж авна төдий чинээ хөгжлийг нь дэмждэг аж. Тэгвэл хүүхэд 0-5 нас хүртлээ хэрхэн хөгжиж, яаж суралцдаг юм бол?
Харилцаа: Хүүхэд эерэг харилцаагаар дамжуулан өөрийн болон ертөнцийн талаарх чухал мэдээллийг олж авдаг. Тэд гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд эргэн тойрон дахь томчуудын харилцааг үргэлж харж, ажиглаж, мөн суралцаж байдаг билээ. Мэдээж эдгээр нь таны хүүхдийн зан байдал, нийгмийн болон бусад чадварыг хөгжүүлэх үндэс суурь болдог төдийгүй хүүхдийн тань өөртөө итгэх итгэл зөвхөн таниар үл хязгаарлагдахыг санууштай. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн орчинд багш, найз нөхөдтэйгөө өнгөрүүлж буй тэдгээр хором мөчүүд ч таны хүүхдийн ирээдүйд шууд нөлөөлөх хүчтэй.
Тоглоом: Тэдэнтэй ойлголцож, тэднийг хөгжүүлэх амархан бөгөөд үр дүнтэй арга бол тоглоом. Та хүүхдэдээ ямар чадвар эзэмшүүлэхийг хүснэ, түүнтэй холбоотой тоглоомыг эрэлхийлэх хэрэгтэй. Хэрэв зөв тоглоомоо сонгож чадвал тэднийг аливаа зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, ямар шийдвэр, сонголт хийж байгааг ажиглах боломжтой болно. Хамгийн чухал нь тэд тоглож байх явцдаа өөрийгөө үнэлэх, сониуч зангаа өдөөх, сорилт бэрхшээлийг даван туулах, ялалт ялагдлын мэдрэмж авах зэрэг нийгмийн хэрэгцээт чадваруудад суралцах юм.
Хүрээлэл: Эхийн хэвлийд байх үеэсээ хүүхэд ээжийнхээ зүрхний цохилт, дуу хоолойгоор дамжуулан ертөнцийг танин мэддэг бол өсөж томрохын хэрээр гадаад орчныг өөрийн өнцгөөс, олон янзаар хүлээн авч эхэлдэг. Ялангуяа нийгмийн харилцаанд орж, хүрээллээ тэлэхийн хэрээр буруу зөвийг ялгаж, үнэт зүйлээ тодорхойлон үзэл бодол хүсэл тэмүүллээ олж авдаг билээ. Гагцхүү хүрээллээ бий болгох хамгийн анхны зогсоол бол цэцэрлэг. Анхны багш, анхны найз, анхны хамт олонтойгоо тэнд л учирч, нийгмийн харилцааг тэр үеэс л ойлгож эхэлдэг. Иймийн учир таны хүүхэд хайраар дүүрэн хүрээлэл дунд, эерэг уур амьсгалыг бий болгох зорилго дор хөгжих учиртай.
СУРГАЛТЫН ЦОГЦ ШИЙДЭЛ “LIFE TREE” ГЭЖ ЮУ ВЭ?
Товчхондоо “Life Tree” хөтөлбөр нь таны хүүхдийг насан туршдаа өөртөө итгэлтэй, хүссэн бүхнээ хийж бүтээсэн, олонд хүндлэгдсэн, аз жаргалтай, эрүүл амьдралын хэв маягтай болон өсөхөд шаардлагатай бүхий л суурь дадал хэвшил, сэтгэлгээ, хандлагыг бүрэлдэн бий болоход бэлтгэн өгдөг үнэ цэнтэй цогц шийдэл юм. Ялангуяа бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах, сонирхолтой байдлаар яаж аливаа агуулгыг хүргэх тал дээр асуудалтай байгаа эцэг эх, багш, цэцэрлэгүүдэд хамгийн тохиромжтой сургалтын цогц шийдэл гэж ойлгож болно.
Уг хөтөлбөрийн хүрээнд нэг хичээлийн жилд хүүхдийн бие бялдар, сэтгэлзүйд чиглэсэн арван модуль бүхий дадалжуулах хичээлтэй бөгөөд монгол хүүхдийн суралцахуйн онцлогт тохируулан 2017 оноос хөгжүүлжээ.
Нэг хичээлийн жилд хэрэгжүүлдэг 10 модуль:
- Итгэл модуль - Өөртөө итгэлтэй болох, бусдад урам зориг бэлэглэх
- Нямм Нямм модуль - Хүнсний зөв хэрэглээг ойлгох, хэрэгжүүлэх
- Гохх Гохх модуль - Нойрны зөв хэмнэлийг ойлгох, хэрэгжүүлэх
- Өдөр бүр гайхамшиг модуль - Сэтгэлзүйн боловсрол
- Би шилдэг нь модуль - Тасралтгүй суралцагч хандлага бий болгох
- Цэв цэвэрхэн модуль - Эрүүл ахуй бие физиологио удирдах
- Цаг хугацаагаар аялагч модуль - Цахим хэрэглээг өөрт хэрэгтэй байдлаар ашиглах болон зохистойгоор хэрэглэж сурах
- Ёо Ёо баяртай модуль - Өвчин нян бактери гэж юу вэ, хэрхэн өөрийгөө хамгаалах вэ гэдгийг ойлгох, хэрэгжүүлдэг болох
- Яг адилхан модуль - Хүйсийн эрх тэгш байдал, бүх хүн яг адилхан гэдгийг ойлгох
- Асуу Асуу модуль - Аюулгүй байдлын менежмент
ХӨТӨЛБӨРИЙН БОДИТ ҮР ДҮН ЮУ БАЙВ?
Уг хөтөлбөр нь зөвхөн хүүхэд, эцэг эхэд төвлөрөхөөс гадна цэцэрлэгийн менежментэд онцгой анхаардаг аж. Үүний нэг жишээ нь “Life Tree” хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд СӨБ-ын сонгогдсон найман цэцэрлэгт хэрэгжүүлсэн ба энэхүү төслийн хүрээнд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүн болон арга зүйн сургалт, зөвлөн туслах үйлчилгээг БЕГ, БШУЯ, БСҮХ-тэй хамтран хэрэгжүүлжээ. Онцлох үр дүнгээс хуваалцвал,
- Хүүхдийн анхаарал төвлөрөлт 30 секундээс 1 минут хүртэлх хугацаагаар нэмэгдсэн;
- Багш нарын илүү цагаар ажиллах байдал долоо хоногт 77.5 хувь нь 2-5 цагаар, 17.6 хувь нь 6-11 цагаар буурав. Энэ нь багш нарыг гэр бүл, өөрийн хувийн хөгжил болон эрүүл мэнддээ зарцуулах цагийг нэмэгдүүлж ажлаа илүү сэтгэл хангалуун хийх боломж, үнэ цэнийг өгсөн;
- 97.5 хувь нь эцэг эхийн оролцоо, дэмжлэг сайжирсан гэж үзсэн ба сургалтын хөтөлбөрийн агуулга, эцэг эхийн уулзалт, цахим хөтөч нөлөөлсөн гэж тус тус онцолжээ.
“Life Tree” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч жишиг цэцэрлэг “Elf Next Door”-ийн шинэ элсэлтийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.
Мөн энэхүү хөтөлбөрийг цэцэрлэгийнхээ менежментэд авч хэрэгжүүлэх хүсэлтэй, ирээдүйн хүчирхэг иргэнийг бэлтгэх зорилготой цэцэрлэгүүд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.