Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 сая төгрөг байгаа ч Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 5.62 сая төгрөг байна. Ийн тооцвол дөнгөж өрх тусгаарласан залуу гэр бүл 55 м.кв 2 өрөө байр худалдан авах 20 хувийн урьдчилгаагаа бүрдүүлэхэд л даруй 60 гаруй сая төгрөг шаардагдаж аж. Нэмээд тохижилт, зээлийн хүү зэргийг тооцвол шинэхэн гэр бүлүүдийн хувьд өөрсдийн гэсэн байртай болно гэдэг дор хаяж таван жилийг дамнах томоохон санхүүгийн сорилт болжээ.
Тэгвэл Макс Групп 2001 оноос хойш ажилтнуудаа орон байртай болоход бодит дэмжлэг үзүүлэн “Макс Гэр Бүл” хөтөлбөрийн хүрээнд нийт 562 ажилтанг хамруулж, 11.7 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Бид энэ удаагийн нийтлэлээрээ үндэсний бүтээн байгуулагч “Макс Групп”ийн хүний нөөцийн бодлого, тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Макс Гэр бүл” хөтөлбөрийг онцолж байна.
МАКС ГРУППИЙН ТУХАЙ

Анх 1992 онд импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Макс Групп нь одоогоор 6,500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дэд бүтэц, барилга угсралт, автозамын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, дотоодын хүнс үйлдвэрлэл зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2032 онд гэхэд ДНБ-ний 5%-ийг дангаар бүрдүүлдэг үндэсний бүтээн байгуулагч болохоор зорин ажиллаж буй.

“МАКС ГЭР БҮЛ” ХӨТӨЛБӨР
Макс Групп энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн цагаан сарын босгон дээр шилдэг 38 ажилчиндаа орон сууцаа сайжруулахад нь зориулан нийт 1.8 тэрбум төгрөг буюу тус бүр 40-70 сая төгрөгийн урьдчилгаа гардуулсан юм. Энэ нь нь дээр дурдсан дундаж үнэтэй 2 өрөө орон сууцны урьдчилгааг төвөггүйхэн бүрдүүлж, ажилчдын амьдралын чанар, үр бүтээмжид ч үлэмж нөлөө үзүүлж буй. Тус хөтөлбөр 2001 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 562 ажилтан 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна.


М.ПҮРЭВЖАРГАЛ

Би 2018 онд Мандах Их Сургуульд нягтлан бодогчоор суралцаж байхдаа Макс Группт дадлагажигч оюутнаар элсэж, ердөө гурван сарын дараа тооцооны нягтлан бодогчоор ажиллах болсон. Шинэ оны босгон дээр “Макс Гэр Бүл” хөтөлбөрөөр орон байрны урьдчилгаа 50 сая төгрөгөөр шагнуулсандаа маш сэтгэл хангалуун байна. Би нөхөр, охины хамт амьдардаг. Манайх залуу гэр бүл учир энэ нь их том дэмжлэг болж байгаа.
“Анх дадлагажигч оюутнаар ажлын гараагаа эхлүүлж байсан үетэйгээ харьцуулахад одоо би амьдрах орчиндоо санаа зовох зүйлгүй, ажлаа илүү аз жаргалтай, тайван хийх боломжтой болсон.”
М.Пүрэвржаргал, Макс Группын баруун бүсэд импортыг орлох байгальд ээлтэй шохойн үйлдвэрлэлийн “Цэн Газар” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч
Орон байраа сайжруулах дэмжлэгээс гадна ажилтнууд “Талархлын хуримтлал” нэр дор тогтмол хуримтлал үүсгэхийн зэрэгцээ компанийн өгөөжөөс хүртэх боломж ч байдаг. Мөн хүүхдийн цэцэрлэг, ажилчдын зуслан, М35 коллектив, амины орон сууцны хотхон зэргийг дурдах байна. Эдгээр боломжууд Макс гэр бүлд нэгдсэн үнэ цэнтэй ажилтан бүрд нээлттэй байдаг нь хамгийн их таалагддаг.
О.УЧРАЛ

Би 2011 онд оюутан байхдаа Макс группт ажилд орсон. Тухайн үед шинэхэн төгсөгч ажил олоход хэцүү цаг байсан ч Макс групп энэ тал дээр уян хатан, шинэ төгсөгчдийг сургаж ажилд авдаг байсан. Өдгөө 15 дахь жилдээ ажиллаж байна.
Макс группийн “Макс Гэр Бүл” хөтөлбөр өмнө нь “орон байрны дэмжлэг” нэртэй зөвхөн зорилтот бүлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлж ирсэн бол сүүлийн жилүүдэд түлхүүр ажилтнуудаа ч шагнаж урамшуулдаг болж өргөжсөн. Группийн маань бизнесийн ёс зүй, ажилтнаа гэсэн хүн төвт бодлого нь үнэхээр таалагддаг учраас сэтгэл зүрхээ зориулан ажилдаг даа. Энэ хөдөлмөр, сэтгэлийг минь үнэлж “Макс Гэр Бүл” хөтөлбөрт хамруулсанд маш их баяртай байна.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОХ МӨЧҮҮД









Сэтгэгдэл бичих

