Жилийн энэ цагт ирэх онд үйл ажиллагаагаа эрхлэх шинэхэн оффис, үйлчилгээний талбайн эрэлд гарсан албан байгууллага, гарааны бизнес эрхлэгчид цөөнгүй байгаа биз ээ. Гэвч энэхүү эрэлд гарахад ашиглалт тогтворжсон, уян хатан төлбөрийн нөхцөл, зай талбайн оновчтой ашиглалт бүхий сонголт хийх чухал даалгавар бий.
Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлдээ Улаанбаатарын завгүй хэмнэл, хөл хөдөлгөөний цэг болсон MN Tower-ийг онцолж, худалдан авагч, түрээслэгчдэд ээлтэй төлбөрийн нөхцөлөөс эхлээд барилгын олон давуу талыг эмхэтгэн танилцууллаа. Уншигч танд ирэх оноос өмнө хүсэмжит оффис, үйлчилгээний талбайгаа олоход тань нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Уян хатан төлбөрийн нөхцөл
Гарааны бизнес, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оффис сонгохдоо эн тэргүүнд анхаарал хандуулдаг зүйл бол төлбөрийн нөхцөл. Үүнд урьдчилгаа төлбөр, хүү, зээлийн хугацаа гээд олон чухал сэдэв хамаарна. Ялангуяа бизнес нь зах зээлд байр сууриа олж, үйл ажиллагаа нь тогтворжиж амжаагүй тохиолдолд яах аргагүй тусгайлсан уян хатан нөхцөл нэн чухалд тооцогддог.
Үүнтэй холбогдуулан MN Tower нь ХААН банк болон Худалдаа Хөгжлийн Банктай хамтран бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зориулсан төлбөрийн нөхцөлүүдийг нэг дор цогцлоожээ. Тухайлбал, ХААН банкны зээл нь ердөө 10 хувийн урьдчилгааны нөхцөл болон ердийнхөөс бага үнийн дүнтэй зээлийн хүүг санал болгож буй. Харин Худалдаа Хөгжлийн Банкны зээл нь стандарт буюу 20-30 хувийн урьдчилгаа төлөлттэй ч төлөлт хийх харьцангуй урт хугацаа буюу 15 жилийг олгож буйгаараа давуу талтай. Үүний зэрэгцээ урьдчилгаа 50 хувийн төлбөрөө төлсөн тохиолдолд 0 хувийн хүүтэй зээлийн зарчмаар зургаан сарын хугацаанд төлөлт хийх боломжтойг ч онцлууштай.

Тэд эдгээр болон бусад төрөл бүрийн зээлийн үйлчилгээг санал болгож байгаагаар зогсохгүй хэрэглэгчдийн хүсэлтээр автомашины бартерт суурилсан төлбөрийн хэлбэрийг ч энэ онд нэвтрүүлсэн билээ. MN Tower нь 2018 онд ашиглалтад орсноос хойш 2023 онд түрээсээс гадна оффис борлуулалтаа хийж эхэлсэн ба өдгөө нийт оффисын 85 орчим хувь нь хэдийнээ борлуулагдаад буй. Энэ мэтээр бага дүнтэй урьдчилгаа, зээлийн хүүгийн боломжийг ашиглан сар бүрийн төлөлтөө түрээсийн хураамжид бус өөрийн гэсэн өмчийн оффист хөрөнгө оруулахыг уриалж байгаа аж.
Байршил, үйл ажиллагаа
Аль салбарт бизнес эрхлэхээс үл хамааран зах зээлд танигдах, үйлчлүүлэгчидтэйгээ ойроос харилцах шаардлага тасарна гэж үгүй. Эл шаардлагыг хангахад хэрэглэгчдийн зорих байршил томоохон үүрэгтэй билээ. Тэгвэл MN Tower нь төрийн болон томоохон хувийн хэвшлийн байгууллагуудаар хүрээлэгдсэн, харилцагч, үйлчлүүлэгчдэд ойр, хотын төвд байршдаг учир завгүй хотын хөдөлгөөн дунд цаг хэмнэх сонголт болох нь гарцаагүй. Үүний зэрэгцээ зогсоолын хүртээмжийг ч бүрэн шийдсэн гадаа талбайн зохион байгуулалт бий гэдгийг онцлох байна.

Дотоод засал
Хэрэглэгчид бид зөвхөн оффис гэлтгүй орон сууц худалдан авахдаа ч ихээхэн ач холбогдол өгдөг үзүүлэлт бол зай талбай. Хэдийгээр суурь талбайн үзүүлэлт чухал ч аливаа орон зайн уур амьсгал, ашиглалтын үр бүтээмжид нөлөөлөгч гуравдагч хэмжээс болох өндрийн хэмжээг ч мартаж болохгүй. Учир нь эл хэмжээсээс шалтгаалан аливаа орчны харууц, эзлэхүүний хувьд онцгой ялгаа илрэх нь бий.
Дундаж барилгын тааз 2.6-2.8м-ийн хооронд хэлбэлздэг бол MN Tower хэрэглэгчдэдээ 3.4м-ийн өндөр тааз бүхий саруулхан, стандарт засалтай оффисыг санал болгодгоороо онцлог. Мөн оффис худалдан авагчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэмэлт хана босгон тасалгаа хийхээс эхлээд дотоод зохион байгуулалтаа төрөл бүрээр төлөвлөх боломжтой.

Одоогоор 60-710м.кв хүртэлх оффис, 55-128м.кв үйлчилгээний талбай борлуулалтад бий бөгөөд бөгөөд онцлох хэмжээ нь 60м.кв, 64м.кв, 83м.кв, 115м.кв, 162м.кв, 130м.кв талбайн сонголтууд аж. Мэдээж барилгын гол өнгө төрх болсон шилэн фасад нь таазны өндөртэй харгалзан харьцангуй өндөр учир байгалийн гэрлийг ч илүү их нэвтрүүлэх бүтэцтэйг дурдууштай.
Ашиглалт тогтворжилт
Аливаа барилгын архитектурын шийдэл, гадаад, дотоод засал, өнгө үзэмжээс гадна ашиглалтын тогтворжилт түрээслэгч, худалдан авагчдын сонголтод томоохон нөлөөтэй. Тэр тусмаа худалдаа үйлчилгээ, оффис төвлөрсөн барилга нь орон сууцтай харьцуулахад хөл хөдөлгөөн их, олон нийтийг хэрэглээнд зориулсан үйлчилгээний хэрэгцээ өндөртэй байдаг учраас ашиглалтын үзүүлэлт нь тухайн барилгын үнэ цэнийг тодорхойлогч гол хүчин зүйлд тооцогддог.
Ашиглалтад ороод хэдийнээ долоо дахь жилээ үдэж буй MN Tower-ийн бас нэгэн давуу тал бол дулаан, цахилгаанаас эхлээд засвар үйлчилгээ хүртэлх бүхий л хэрэгцээт үйлчилгээг цөм шийдсэн явдал. Үүний зэрэгцээ агааржуулалт, эрүүл ахуй, бусад нэмэлт үйлчилгээтэй холбоотой ашиглалтын жигдрэлт ч барилгын чухал хэсэг билээ. Эдгээр нь бизнес эрхлэгчдэд нэмэлт үйлчилгээ, байнгын хөдөлгөөний урсгалд санаагаа чилээлгүй үйл ажиллагаагаа эрхлэх замыг дөтөлж буй.

Нийтийн орон зай, үйлчилгээ
Барилгын 1-4 дүгээр давхарт худалдаа үйлчилгээ, 7-20 дугаар давхар нь оффис төвлөрсөн бөгөөд давхар хооронд байрлах олон нийтэд зориулсан зай талбай нь Европ стандартыг баримталсан учир хэн бүхэнд ээлтэй орон зайг бий болгожээ. Ингэхдээ орчны харууц, завгүй хөдөлгөөний урсгалд анхаарал хандуулсан шийдлүүдийг шингээсэн байна. Мөн байнгын угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтан, 24/7 харуул хамгаалалтын бүрэлдэхүүн нь барилгын өнгө төрх тодорхойлогч томоохон хэсэг аж.

Оны төгсгөлтэй золгон дээрх давуу талуудыг нэг дор цогцлоосон оффис, үйлчилгээний талбай сонирхогчдын тоо ч нэмэгджээ. Иймд та доорх холбогдох хаягуудаар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авч, хүсэмжит оффис руугаа яаравчлаарай.
Холбогдох мэдээлэл:
Фэйсбүүк хуудас: MN Tower
Утас: 7700-9919, 9568-0880, 8888-0271
Цахим шуудан: mntowermongolia@gmail.com


