Аль ч салбарт бизнес эрхэлсэн зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай хэсэг бол судалгаа. Тэр дундаа хэрэглэгчийн буюу зах зээлийн сонирхол, худалдан авалтын чиг хандлагыг сайтар нягтлах явдал хамгаас чухал. 

Тэгвэл бизнесийн байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэгчид рүү оновчтой сувгаар хандаж, төрөл бүрийн өгөгдлийг түргэн шуурхай цуглуулах боломж төгөлдөржсөөр буйг цохон тэмдэглэх байна. Үүний томоохон жишээ болох Onchly судалгааны платформыг энэ удаагийн нийтлэлээрээ сонирхуулъя. 

Зургийг: Invoca

ONCHLY-ийн ТУХАЙ ТОВЧХОН

Судалгааны өгөгдөл, түүвэр бүрдүүлэх нь ихээхэн хөрөнгө, хүчин чармайлт, цаг хугацаа шаардах нь олонтоо энэ цаг үед хэдхэн товшилтоор хэрэгтэй мэдээллээ хүлээн авах боломжид тал талаас үнэ хаях хүмүүс олширсныг гайхах аргагүй.

Onchly нь хэрэгцээт судалгааны түүврээ богино хугацаанд, оновчтой бүлэг рүү чиглэж, хямд зардлаар гаргахад туслах судалгааны платформ юм. Юнайтэд Аллианс ХХК хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлээд буй тус платформ та бидний хэрэглээнд нэвтрэхэд ийн бэлэн болжээ. Onchly нь монгол хэрэглэгчдийн өдөр тутмын апп-уудад мини апп хэлбэрээр байрших учир хүн ам зүй, худалдан авалтын зан төлөв, амьдралын хэмнэл, технологи медиа зэрэг 23 бүлэг мэдээллээр шууд сегментлэн зорилтот хэрэглэгчээс судалгааг авах боломжтой юм.

Түүнчлэн, тус платформ нь хэрэглэгч бүрийг ХУР системээр баталгаажуулж буй хамгийн том панелист сантайн сацуу уламжлалт судалгааны аргачлалаас түүвэр бүрдүүлэлтийн зардлыг 55 хувиар бууруулж, хугацааг хоёр дахин танаж чадсанаараа онцлог.


Зургийг: Onchly

ЯЛГАРАЛ

Onchly платформ нь судалгаанд оролцогсдыг нас, хүйс, боловсролын түвшин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлт зэрэг бүхий л бүлгээр оновчтой сегментлэх чадвартай. Энэ нь судалгааны үр дүнд суурилан илүү бодитой дүгнэлт, шийдвэр гаргах боломжийг нөхцөлдүүлж буй. Оновчтой бүлэг рүү зөв сувгаар хандсанаар мэдээлэл бүрдүүлэлт хийх хугацааг 2 дахин бууруулах боломжийг ч сонирхоорой.

Түүнчлэн, тоон судалгааны мэдээлэл бүрдүүлэлт, нэгж түүвэр бүрдүүлэлт зэргийн зардал нь салбарын дундажаас 50 хувиар бага аж.

Onchly платформ нь судалгаа үүсгэхээс эхлээд үр дүн хүлээлгэн өгөх хүртэл захиалагч бүртэй ойроос хамтран ажилладаг гэдгийг дурдууштай. Үүний зэрэгцээ захиалгын үр дүнд зөвхөн анхан шатны тайлан бус судалгааны түүхий өгөгдлийг ч хүлээн авах боломжтой нь томоохон давуу тал. Энэ нь бизнесийн байгууллага цаашид бие даан ашиглах боломжтой эх өгөгдөл гэсэн үг билээ.

УРАМШУУЛЛЫН СИСТЕМ

Хэрэв судалгаанд оролцогсдыг хаанаас бүрдүүлдэг тухай мэдэхийг хүсвэл утасныхаа Upoint аппыг нээгээд үзээрэй. Аппын цэсэнд Onchly платформын хэсэг байрших ба гэр бүл, ажил эрхлэлт гэхчлэн хэсэгчилсэн судалгааг бөглөх явцдаа урамшууллын оноо цуглуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр тогтмол судалгаанд оролцогсдын урсгал зогсохгүй хөврөх аж.

Өнөөгийн байдлаар уг платформд 27 төрлийн асуултын төрөл байршиж буй. Мөн Onchly нь мэдээллийн аюулгүй байдлыг хадгалсан ISO/IEC 2700, GDPR, HIPAA, SOC 2 Type II зэрэг стандартуудыг хангасан учир судалгааны нууцлал ч төвөггүйхэн бэхжсэн билээ.


Зургийг: Onchly

Onchly платформ зах зээлийн судалгаа хийх “нүсэр” гэмээр үе шатыг төвөггүйхэн дөтлөх болно.

Шийдвэр гаргалтаа Onchly.

Холбоо барих:

Фэйсбүүк хуудас - Onchly

И-мейл хаяг - info@onchly.mn

Утас - 77755522