“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн 20 жилийн ойн хүрээнд тус хэлтсээс үнэт мэдлэг, сайн туршлагаа уул уурхайн салбарын ажилтан, мэргэжилтнүүдтэй хуваалцах, улмаар улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг цогцлооход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийг зарласан.
Өнгөрсөн хугацаанд бүртгэл болон сонгон шалгаруулалтын үе шат амжилттай зохион байгуулагдаж, гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтийн арга хэмжээ болж өнгөрсөн юм. Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ анх бүртгүүлсэн 150 гаруй оролцогчдоос тус хөтөлбөрт шалгарсан 20 оролцогчийг танилцуулж байна.

Ц.НЯМХИШИГ
Байгууллага: “Монголын Алт” (МАК) ХХК
Албан тушаал: Тогтвортой хөгжил судалгаа хариуцсан байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Туруутан амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөн

Т. БАТБИЛЭГ
Байгууллага: “Water Management” ХХК
Албан тушаал: Гидрогеологич
Оролцож буй сэдэв: Ус ашиглалт, үйлдвэрийн техноген үйл ажиллагаанаас шалтгаалах усны чанар

Ц.НЯМСҮРЭН
Байгууллага: “Си Өү Эй Эл” ХХК
Албан тушаал: Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан
Оролцож буй сэдэв: БОЯБ, зэрлэг амьтны уурхайн үйл ажиллагаанаас дайжилт

Р.БАТГЭРЭЛ
Байгууллага: "Терра Энержи" ХХК
Албан тушаал: Байгаль орчны ажилтан
Оролцож буй сэдэв: Ургамлын судалгаа, хамгаалал, мониторинг

Д.МАНДАХЦАЦРАЛ
Байгууллага: “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК”
Албан тушаал: Байгаль орчны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Усны нөөц, хамгаалал, мониторинг

Э.НЯМЖАРГАЛ
Байгууллага: “Степ Голд” ХХК
Албан тушаал: Химич
Оролцож буй сэдэв: Химийн бодис

А.АЗЗАЯА
Байгууллага: “Эрдэнэс Тавантолгой” ХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

О.ХОРОЛМАА
Байгууллага: “Тавантолгой” ХК
Албан тушаал: Байгаль орчны ажилтан
Оролцож буй сэдэв: Хог хаягдлын менежмент

Ц.БОЛОРХУНДАГА
Байгууллага: “Эрдэнэс Тавантолгой” ХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Биологийн НС, ургамлын судалгаа, Мод

Б.БАЯРМАНЛАЙ
Байгууллага: “Хүрэн толгой коал майнинг” ХХК
Албан тушаал: Усны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Хамтын оролцоотой усны мониторинг

Г.НАРАНГОО
Байгууллага: "Мандал ресурс" ХХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Химийн бодисын хэрэглээ, Мод

Ч.ГАНТУЯА
Байгууллага: “Монголын Алт" (МАК) ХХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Хог хаягдал

Э.ТҮВШИНБАЯР
Байгууллага: “Хур Эрдэнэ баялаг" ХХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Хүрээлэн буй орчин

М.ЦЭРЭНХАНД
Байгууллага: "Эгийн голын УЦС" ТӨХХК
Албан тушаал: Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн санхүүжилт, аудит

Э.МӨНХЖАРГАЛ
Байгууллага: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК
Албан тушаал: Байгаль орчны инженер
Оролцож буй сэдэв: Уурхайн хаалтын төлөвлөгөө

Л.БОДЬГЭРЭЛ
Байгууллага: Трансвест Монголиа ХХК
Албан тушаал: OHSE officer
Оролцож буй сэдэв: Хог хаягдлын менежмент

Т.ГОВЬДЭЛГЭР
Байгууллага: “Критикал эксплорэйшн” ХХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн, геологич
Оролцож буй сэдэв: Хууль эрхзүйн хэрэгжилт

Д.ДАВААСҮРЭН
Байгууллага: "ЕАИ" ХХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Газар зүйн мэдээллийн систем

Ж.ЧУЛУУНБАТ
Байгууллага: "Эрдэнэ Монгол" ХХК
Албан тушаал: Байгаль орчны мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Шимт хөрсний хуулалт, хадгалалт

Ж.ЭНХЦЭЦЭГ
Байгууллага: "Голд Магнет" ХХК
Албан тушаал: Байгаль орчны ахлах мэргэжилтэн
Оролцож буй сэдэв: Хог хаягдал, Мод
"Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр" маань дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд мэргэжлийн хүрээнд чадавхжуулах сургалтууд, менторшип уулзалтууд, "Оюу толгой" компанийн уурхайтай танилцах аялал зэрэг баялаг хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах юм.
Ингээд хөтөлбөрт шалгарсан нийт 20 оролцогчдоо дахин амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

