Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
Шар айргийг чухам яагаад үйлдвэрлэсэн газар, нэрсэн арга, амт чанараар нь олон төрөлд ангилж, үнэлж дүгнэдэг юм бол? Олон жилийн түүхтэй брэнд байх нь үнэхээр ач холбогдолтой юу? Премиум шар айраг ямар амттай байдаг вэ? Тухайн бүс нутгийн цаг агаар, уур амьсгал нь хүртэл ямар амт таашаахад нөлөөлдөг үү?
Дээрх асуултуудын хариу, шар айрагтай холбоотой сонирхолтой түүх болон саяхан Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж буй шинэхэн шар айргийн брэндийн нээлтийн үйл ажиллагаа хэрхэн өнгөрснийг уг нийтлэлээс сонирхоорой.
ИСПАНИ АМТ АЗИД ТАНИГДСАН ТҮҮХ

Анх 1890 онд Филлипин улс Испанийн хаант улсын колони байсан тул хааны зарилгаар Филиппин улсад энэхүү шар айргийг үүсгэн байгуулсан түүхтэй. Ингэхдээ Герман технологийг зөөлөн, амтлаг болгосноор премиум “Pale Pilsen” шар айргийн төрөл үүссэн гэдэг. Премиум сортын зөрөг цэцэг, амуу соёолж ашиглан энэ төрлийн шар айргийн зөөлөн бөгөөд тансаг амтыг бүтээж Ази тивийн шар айргийн түүхэнд шинэ хуудсыг бичсэн тул амт чанараараа өдгөө 130 жилийн турш танигджээ. Харин San Miguel шар айраг өргөжин тэлсээр 1960-аад он гэхэд Хонг Конг, дараа нь Индонез, БНХАУ-д үйлдвэрээ байгуулсан нь Азийн шар айргийн компаниудын хувьд тив даяар өргөн хүрээнд экспорт хийсэн анхны тохиолдлуудын нэг болж уг брэндийг алдаршуулсан юм.
Өдгөө San Miguel брэнд нь Испани улсын шингэн хүнсний зах зээлийн тэргүүлэгчдийн нэг хэмээн хэдийнээ танигдсан. Түүнчлэн зөвхөн Хонг Конгын зах зээлийн дийлэнх хувийг эзлээд зогсохгүй Англи, Испани, Хонг Конг, Сингапур улсад борлуулалтаараа тэргүүлдэг олны таашаалд нийцсэн дотно зөөлөн амт бүхий томоохон шар айргийн брэнд болжээ.
ТООНЫ ХЭЛЭЭР
- San Miguel брэндийн шар айраг Испани болон Английн шар айргийн зах зээлийн эхний 5-д багтдаг.
- San Miguel брэнд өдгөө Monde selection тэргүүтэй 300 гаруй шагнал авчээ.
- Филиппин улсын шар айргийн зах зээлийн 90 гаруй хувийг San Miguel брэнд эзэлдэг.
- Монгол улс тус брэндийн албан ёсны борлуулагч болсноороо San Miguel брэндийн албан ёсны борлуулагч 80 дахь орон болж байна.
Энэхүү 130 гаруй жилийн түүхт амт, чанарыг Монголд амтлах боломжтой болж эхнээсээ ресторан болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр нийлүүлж эхлээд байгаа юм. Онцлох нээлтийн арга хэмжээг уг нийтлэлдээ тоймлон хүргэе.
Acoustic Night powered by San Miguel



Энэ сарын хоёрны өдөр зохиогдсон San Miguel брэндийн нээлтийн арга хэмжээ нь хөгжим, уран бүтээлчдийн тоглолтоор дүүрэн болж өнгөрсөн юм. Энэ өдөр домогт Болор хамтлагийн дуучин Оргил. Түүнчлэн Night Train хамтлагийн Цэцэ, Баясаа, алдарт Lemons хамтлагийн дуучин Одбаяр нар тоглолтоо хийсэн нь энэ эвентийн оргил хэсэг байлаа. Мөн залуу үеийн амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох Rec-On хамтлагийн дуучин Бо болон Оргил, дуучин Солонго, цоо шинэхэн залуу уран бүтээлчид болох Blindfold хамтлагийн дуучин Төгөлдөр, The Deaf Cats хамтлагийн Ари, Депо мөн түүнчлэн Starru хамтлагийн Одко болон Чилли нар нэгэн тайзан дээр уран бүтээлээ толилуулсан нь залуусын анхаарлыг татсан юм.
Энэхүү тоглолтоор San Miguel шар айргийн зөөлөн бөгөөд тансаг амтыг амтлуулан албан ёсоор танилцуулсан бөгөөд ирсэн зочид дунд хөгжөөнт тоглоомын хэсгийг зохион байгуулж, арга хэмжээнд ирсэн хүмүүсийг хооронд нь танилцуулж мөн удаан уулзаагүй найзуудтайгаа үдшийг халуун дотно, хөгжимлөг өнгөрүүлэхэд тус эвент тусалсан нь гарцаагүй.

Сэтгэгдэл бичих (1)


u unknown 66.181.171.98
Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой. gsn aguulgaa hamgii deed talda bairluulmar ym