Хэдхэн товчлуур дараад хүссэн бүхнээ дэлхийн хаанаас ч захиалах боломжтой технологийн эрин үед бид амьдарч байна. Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр төрөл бүрийн e-commerce буюу цахим худалдааны платформууд зах зээлд нэвтэрч, хэрэглэгчдийн худалдан авах зан үйлийг эрс өөрчилсөн. 

Өнөөдөр бид цахимаар худалдан авалт хийхдээ гадаад болон дотоодын олон төрлийн платформуудаас сонголтоо хийх боломжтой болжээ. Энэ нь нэг талаас хэрэглэгчдийн зүгээс тавих шалгуурыг нэмэгдүүлж байгаа бол нөгөө талаас зах зээлд ширүүн өрсөлдөөн үүсгэсэн. Тодруулбал, энэ салбарын тоглогчид хэрэглэгчдэдээ хүрч үйлчлэх шинэ арга замуудыг ямагт эрэлхийлж, олон төрлийн чанартай бүтээгдэхүүн санал болгох, шуурхай, баталгаат хүргэлтээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх стратеги баримтлан ажиллаж буй. 

Жишээлбэл, манай дотоодын зах зээлд үндэсний цахим худалдааны хамгийн том платформ болох shoppy.mn эл стратегийг баримтлан энэ оноос гаднын олон брэндийг эгнээндээ нэгтгэж байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ Монголын төдийгүй дэлхийн зах зээлийн шилдэг брэнд, нийлүүлэгчтэй албан ёсоор хамтарч буй Шоппигийн шинэ хамтралыг танилцуулж байна. Та зөвхөн shoppy.mn-ээр БНСУ-ын алдарт Kolon mall-оос эдгээр арван брэндийг шууд захиалах боломжтой боллоо.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: KOLON ГРУППИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ

БНСУ-д төвтэй, төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон компаниудын нэг бол Kolon групп юм. Анх 1954 онд үүсгэн байгуулагдсан ба синтетик материалын үйлдвэрлэлээс гараагаа эхэлж байжээ. Өдгөө хувцас загвар, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагааг өргөжүүлсээр буй.

Эдгээрээс хамгийн онцлууштай нь Kolon Industries буюу хувцас үйлдвэрлэлийн салбар бөгөөд тэд дотоодын төдийгүй олон улсын зах зээлд бат бөх эдэлгээ, чанартай түүхий эдээрээ хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тэр ч утгаараа өрсөлдөөн өндөртэй спорт хувцасны салбарт дотоодын хүчтэй тоглогч болж чаджээ.



Өмнөд Солонгосын тансаг зэрэглэлийн арьсан бүтээгдэхүүний брэнд бөгөөд Kolon Group-ийн охин компани болох Kolon FnC-ийн нэг хэсэг юм. Тус брэнд нь өвөрмөц загвартай, дээд зэргийн чанартай арьсан бүтээгдэхүүнээрээ алдартай төдийгүй энгийн байдал, мөнхийн дэгжин, тансаг байдлыг бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Ялангуяа эмэгтэйчүүдийн цүнх, жижиг чимэглэл нь хэрэглэгчдийн таашаалд нийцдэг ба минимал, сонгодог хэв маягийг хослуулдгаараа ижил төрлийн брэндүүдээс ялгардаг.

Загваруудтай танилцах



Бүхий л насны хүмүүст зориулсан хувцас, туслах хэрэгсэл үйлдвэрлэдэг тус брэнд нь 2011 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаг үетэйгээ уялдуулан өвөрмөц загваруудыг санал болгодог. Тэр дундаа орчин үеийн залуучуудын амьдралын хэв маягт нийцсэн, загварлаг байдал нь эмэгтэйчүүдийн хувцасны зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг билээ.

Загваруудтай танилцах



Kolon групп нь экологийн тогтвортой байдлыг чухалчилдаг бөгөөд Series; брэндийн хувьд байгальд ээлтэй, дахин боловсруулсан түүхий эд ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. 2007 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж буй энэхүү брэнд нь өөрийгөө идэвхтэй илэрхийлж, загварлаг байдлыг эрхэмлэдэг эрчүүдэд зориулагдсан ба улирал бүр дэлхийн чиг хандлагыг тусгасан төрөл бүрийн загвар санал болгодгоороо онцлогтой.

Загваруудтай танилцах



'AMOUR PROPRE' гэсэн франц үгээс уг брэндийн нэр үүсэлтэй бөгөөд энэ нь “Өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүндлэх” хэмээх утгатай. Биеийн галбирт төгс тохирох хамгийн минимал загварууд нь өдөр бүр загварлаг харагдахад тань туслах ба өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх болно.

Загваруудтай танилцах



Өдөр тутам өмсөхөд тохиромжтой чөлөөт загваруудыг санал болгодог HIDEOUT брэнд нь спорт хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэлээрээ богино хугацаанд байнгын хэрэглэгчидтэй болж чадсан. Тэдний бүтээгдэхүүний гол давуу тал нь байгальд ээлтэй материал түүхий эд бөгөөд ус нэвтрүүлдэггүй, чөлөөтэй амьсгалдаг гэдгээрээ үйлчлүүлэгчдийн таашаалд нийцдэг.

Загваруудтай танилцах


Ташрамд дурдахад зөвхөн shoppy.mn платформоор эдгээр брэндийн хувцас хэрэглэлийг shoppy BLACKWEEK-ийн үеэр 11-р сарын 7-30-ны өдрүүдэд 50 хувийн хямдралтай худалдан авах боломжтой.


1989 онд байгуулагдсан энэ брэнд нь оффисын өдөр тутмын хувцас өмсөх дуртай эрчүүдэд зориулагдсан бөгөөд чанартай материал, бат бөх хийцээрээ танигдсан. Энгийн боловч загварлаг, биед эвтэйхэн Brentwood брэндийн хувцаснууд танд удаан эдэлгээг амлах болно.

Загваруудтай танилцах



2015 оноос үйл ажиллагаа явуулж буй өдөр тутмын амьдралын хэв маяг, тав тухыг илэрхийлдэг энэхүү брэнд нь орчин үеийн, минимал загвартай эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцсыг санал болгодог. Тэд дахин боловсруулсан, байгальд ээлтэй материал ашигладгийн сацуу “Цаг хугацааны сорилтыг давсан загвар” хэмээх философитой нь зөвхөн тренд бус удаан эдэлгээ, чанарыг эрхэмлэдэг болохыг нь илэрхийлж буй.

Загваруудтай танилцах



Өдөр тутмын олон янзын дүр төрхийг шингээсэн загвар бүхий уг гутлын брэнд нь 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж буй. Гялалзсан гоёл чимэглэлтэй өндөр өсгийт, чамин хийц загвараас эхлээд энгийн, чөлөөт үед өмсөх боломжтой пүүз хүртэлх төрөл бүрийн загваруудаас сонголтоо хийх боломжтой.

Загваруудтай танилцах



Уг брэнд нь сүүлийн үеийн загварын чиг хандлагыг дагаж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн орчин үеийн хувцаснуудыг санал болгодог. Тодруулбал, сонгодог болон спорт загварыг хослуулдгаараа онцлогтой. Тэд өнөө цагийн залууст зориулж урласан хувцаснуудаа Инстаграм, ТикТок зэрэг сошиал платформоор голчлон танилцуулдаг.

Загваруудтай танилцах



“Lucky” (азтай) болон “Marché” (зах) гэсэн франц үгсийг хослуулан ийнхүү нэрийджээ.Энэ брэнд нь загварлаг, орчин үеийн, өдөр тутмын хувцсыг санал болгодог бөгөөд охид, эмэгтэйчүүдэд зориулагджээ. Lucky Marché-ийн загварууд амьдралын хэв маягт тохирсон, янз бүрийн нөхцөлд өмсөх боломжтой, энгийн бөгөөд загварлаг байхыг зорьдог аж.

Загваруудтай танилцах