Өдөр тутамдаа бид гар утасны датагүйгээр амьдрах бараг л боломжгүй болсон гэдэгтэй та санал нэгдэх нь лавтай. Жишээлбэл, ажил хэрэгч хүмүүс Google Meet, Zoom, Viber гэх мэт платформуудаар видео хурал хийж, оюутан сурагчид цахим хичээлээ үзэн, бизнесийн байгууллагууд интернэтээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалддаг болсон нь үүний тодорхой нотолгоо юм.

Мөн бидний амралт чөлөөт цаг, сонирхол хобби ч интернэттэй салшгүй холбоотой болжээ. Кино үзэх, тоглоом тоглох, сошиал медиа ашиглах зэрэг бүхий л үйл ажиллагаанд дата, интернэт голлох үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл сар болгон халааснаас чинь гарч буй датаны зардлаа хэрхэн бууруулах, илүү хэмнэлттэй боломж, урамшууллын тухай бид танд дэлгэрэнгүй танилцуулъя.



дэлхий даяар хэр их дата ашиглаж байна? 

Дэлхийг хэд хэдэн хэсэгт хуваан, бүсчлэн авч үзье. 2022 оны байдлаар дата хэрэглээгээрээ тэргүүлж буй улсууд бол Энэтхэг, Балба, Бутан бөгөөд дундаж хүний сарын хэрэглээ нь 25гб. Энэ тоо дөрвөн жилийн дараа буюу 2028 он гэхэд 54 болж өсөх таамаглал гарчээ. Харин Баруун Европ 19гб байгаа бол Хойд Америкийн хэрэглээ 17.4. Түүний араас Зүүн хойд Азийн улсууд 17гб хэрэглээгээр жагсжээ.

Эдгээр тоо бүгд 2028 онд даруй гурав дахин нэмэгдэх бөгөөд Баруун Европ 52гб, Хойд Америк 55гб, Зүүн Хойд Ази 55гб-ын хэрэглээтэй болох аж. Түүнчлэн 2022 оны байдлаар дэлхийн дундаж хэрэглээ 15гб байгаа бол 2028 онд 46гб болох нь.

Сонирхуулахад, 15гб датагаар 150 цагийн турш PUBG тоглох эсвэл зургаа, долоон бүрэн хэмжээний кино үзэх боломжтой.

тэгвэл бидний хэрэглээний тухайд? 

Бид хэр их дата ашиглаад байна?

2022 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гаргасан “Гар утас хэрэглэгчдийн дата хэрэглээний судалгаа” -нд нэг хэрэглэгчийн сарын дундаж хэрэглээ 14.25гб гэсэн дүгнэлт гарсан нь бид дэлхийн нийтийн дата хэрэглээний дунджийг барьж буйг харуулна. Түүнчлэн энэхүү судалгааны үр дүнг үзвэл бидний хамгийн их датагаа зарцуулдаг топ гурван аппаар Facebook, Messenger, YouTube шалгарч, Instagram, Gmail, TikTok нар удаалжээ. Энэ тоо цаашид мөн л өсөх нь дамжиггүй.

Сонирхуулахад, СКАЙтел групп хэрэглэгчдэдээ зориулан “МОНГОЛДОО БОЛГОЁ” урамшууллаа өнгөрсөн сарын 20-нд зарласан бөгөөд 10 сарыг дуустал үргэлжлүүлэх ажээ. Урамшуулалд оролцсоноор шинэ загварын BYD SEALION 6 автомашин болон Apple брэндийн олон бэлгийн эзэд болох боломжтой юм байна. Урамшуулалд оролцох алхмууд нь:

· Дараа төлбөрт МОНГОЛДОО үйлчилгээний шинэ хэрэглэгч болох

· Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт МОНГОЛДОО руу шилжих

· Дараа төлбөрт МОНГОЛДОО үйлчилгээний багцаа ахиулах

· 7’000₮, 14’000₮, 21’000₮-ийн дижитал картаар дансаа цэнэглэх



Эдгээрээс гадна дата багц идэвхжүүлэх, дараа төлбөрт үйлчилгээний дугаарынхаа 15’000₮-ийн төлбөр төлөх тутамд эрх цуглуулж, урамшуулалд оролцох боломжтой.

Үйлчилгээ авах бүрд танд урамшууллын эрх очих бөгөөд цуглуулсан эрхээрээ апп болон веб дээрх “УРАМШУУЛЛЫН БЭЛЭГ” цэсээс долоо хоног тутамд тодруулах iPhone 15 Pro Max, Macbook Pro, Apple watch зэрэг APPLE брэндийн бэлгийн эзэн болохын зэрэгцээ, урамшууллын супер бэлэг BYD SEALION 6 автомашины эзэн болох боломжтой гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.