Энэ он тоосоо гөвж, ирэх он айлчлан ирэхтэй золгон шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ ороод эхэлжээ. Цасан ширхэг, гацуур модоос гадна шинэ жилийг амилуулдаг нэгээхэн чухал зүйл бол бэлэг билээ.
Тэгвэл U-Point-ийн хэрэглэгчид энэ оныг “Бэлэг дүүрэн” үдэх урамшуулал зарлагдаад буй. Дуртай дэлгүүрийнхээ эрхийн бичгээс эхлээд гацуур мод, Iphone 17 хүртэл бэлгэнд авах боломжтой уг урамшууллын талаар мэдэх ёстой бүхнийг эл нийтлэлээс хүлээн аваарай.
УРАМШУУЛАЛД ОРОЛЦОХ НЬ
Номин сүлжээ дэлгүүр, Юнител, Tous Les Jours гэхчлэн U-Point оноо цуглуулах боломжтой байгууллагуудаар үйлчлүүлэн “Бэлэг дүүрэн” тоглоом тоглох эрхээ аваарай. Тоглоомоо тоглон цуглуулсан одоороо 50-100 хувийн хөнгөлөлттэй купон авах, супер бэлгийн эзэн болох боломжтой. Мөн U-Point оноо, Toki Pay ашиглан урамшууллын хуудас дотроос тоглоомын эрх нэмж худалдан авах боломжтой аж.

ТОГЛООМ ТОГЛОХ ЗААВАР
Та утсан дээрээ U-Point аппыг нээхэд гарч ирэх “Тоглох” товчийг дарж тоглоомоо эхлүүлнэ. Ийнхүү нэг минутын хугацаанд хамгийн олон бэлгийн хайрцгийг дүүргэх даалгаврыг биелүүлэх байдлаар тоглоом үргэлжилнэ. Хайрцаг тус бүрд түлхүүр, чихэр, жигнэмэг гэхчлэн дүрсийг заагдсан тоогоор сонгон хийх хийснээр танд урамшууллын купон авах од цугларна. Харин хайрцагт буруу дүрсийг сонгон оруулах бүрд таны цагаас нэг секунд хасагдана гэдгийг санаарай.

50-100 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН КУПОН ХЭРХЭН АВАХ ВЭ?
Зааврын дагуу амжилттай дүүргэсэн эхний дөрвөн хайрцгийн урамшуулал болгож 50 од бэлгэнд авах юм. Харин тав болон түүнээс дээш тооны хайрцаг дүүргэх бүрд уг тоо 100 болж өсөх аж. Ийнхүү цуглуулсан одоороо U-Point-той хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 50-100 хувийн хөнгөлөлтийн купон авах болзол хангагдана.
Ташрамд дурдахад, хайрцаг дүүргэн цуглуулах уг од нь зөвхөн “Бэлэг дүүрэн” урамшууллын хүрээнд ашиглагдах нэгж тул ямар нэг байдлаар U-Point оноо, мөнгөн дүн рүү шилжүүлэх боломжгүйг анхаарууштай.

GOLDEN TICKET ГЭЖ ЮУ ВЭ?

Урамшууллын хүрээнд зөвхөн хөнгөлөлт, бэлгийн картаар хязгаарлагдахгүй гайхалтай супер бэлгийн эздийг ч тодруулах билээ. Үүний тулд хэрэглэгчид дараах аргаар Golden ticket цуглуулах даалгавар бий:
1. “Бэлэг дүүрэн” урамшуулалд дурын найзаа урьж оролцуулан нэг Golden ticket-ийг 500 одын хамт цуглуулах
2. Хайрцаг дүүргэх тоглоомын үеэр Golden ticket гэнэтийн байдлаар зам дээр урсаж гарч ирэхэд хайрцаг руугаа амжиж зөөх
3. Мухлаг хэсгээс 4500 одоор худалдан авах

ТОХИРОЛ
“Бэлэг дүүрэн” урамшуулал энэ оны 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх ба Golden ticket-тэй хэрэглэгчдээс тохирол бүрд гурван супер бэлэг, нэг эрхийн бичиг, 10 U-Point онооны эздийг тодруулах юм. Эхний тохирол 12-р сарын 9-нд болж өнгөрсөн бол ирэх тохирлууд дараах өдрүүдэд тохионо:
Хоёрдугаар тохирол: 12-р сарын 23
Гуравдугаар тохирол: 1-р сарын 6
Супер бэлгийн санд Macbook, Airpod max, Гацуур мод, Iphone 17, Dyson агаар цэвэршүүлэгч, Номин сүлжээ дэлгүүрийн 1,000,000₮ эрхийн бичиг, Shoppy 500,000₮ эрхийн бичиг, 100,000 U-Point оноо зэрэг багтаж буй.

Урамшуулалдаа идэвхтэй оролцож 2026 оноо “Бэлэг дүүрэн” угтаарай.
Холбогдох хаяг:
Фэйсбүүк хуудас - U-Point
И-мейл хаяг - info@unitedalliance.mn
Утас - 77774422

Сэтгэгдэл бичих

