Зар сурталчилгааны ертөнцийн салшгүй нэг хэсэг бол брэндинг. Чухам үүний тусламжтай аливаа бизнес, төсөл, тэр ч байтугай хувь хүн хүртэл өөрийн өнгө төрх, онцлогийг таниулдаг билээ. Дээрх талбарууд ялангуяа сүүлийн нэг зууны дотор эрчимтэйгээр тэлж, салбар бүрийнхний онцгой анхаарал хандуулдаг сэдэв болоод буй. Иймдээ ч тэрхүү хугацаанд нийтийг байлдан дагуулсан чиг хандлага, үзэл санаа, “алдартай элементүүд” дундраагүй биз ээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ цар хүрээ улам өргөжиж, компаниуд төрөл бүрээр лого, савлагаа, олон нийтийн сүлжээнд цацах контентоороо тоглолт хийж буй. 

Бид энэ удаагийн нийтлэлээрээ Сэнгүр брэндтэй хамтран залууст чиглэсэн зар сурталчилгаа хааш зүглэж, тэрхүү жишгээр хэрхэн олон улсын зах зээлд дахин нэг үндэсний үйлдвэрлэл танигдаад буй тухайг дэлгэрүүллээ. 

ЛОГОНООС ЦААШ

Аливаа брэндийн тухай өмнө нь сонсож байгаагүй ч санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээг нь логоных нь тусламжтай таах боломж тун өндөр. Иймдээ ч логог нь брэндингээс салгах боломжгүй мэт санагдах нь зүй ёсны хэрэг гэлтэй. Гэвч салбарынхны туршлага, амжилтын түүх лого нааж шошголоогүй ч тэр даруй танигдах, нүдэнд тусах өнгө төрхийг бүрдүүлэх нь жинхэнэ ялгарлыг бий болгодог гэдгийг илэрхий харуулдаг. Өөрөөр хэлбэл, дан ганц лого, нэрнээс цааш бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэн, үл эвдэгдэх концепц брэндингийн суурь юм.



Үүний тод жишээ бол MUJI. Өдөр тутмын амьдралыг энгийн эд хэрэгслээр чанаржуулж, баяжуулахыг зорьдог уг брэнд хэрхэн “хоосон” гэмээр дизайны шийдлээр өөрсдийн ондоошлыг элдэв нэмэлт тодотгол ашиглалгүй тунхаглаж чадсан нь аргагүй анхаарал татдаг. Одоогоор тэд Япондоо гэлтгүй дэлхий дахинаа 1000 гаруй салбарт 7000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож буй.



ЛАНГУУН ДЭЭРХ БАРАА

Алдарт Apple, агуу Nike-ийн бүтээгдэхүүн яагаад тэгтлээ олон хүнд хүрч, тив дэлхийг эзэгнэж чадсан тухай түүхийг сөхвөл бүтэн нийтлэл хүрэлцэхгүй. Гэсэн ч тэд өнгө үзэмж, өндөр үзүүлэлтээс илүүтэй үлдэх мэдрэмж, өвлүүлэх санааг “зарж” чадсантай хэн бүхэн санал нийлдэг билээ.

Өмнө нь бүтээгдэхүүний орц найрлага, хийц, давуу талуудыг дурдах нь хэрэглэгчдийг татахад хангалттай гэж үзэх нь түгээмэл байсан бол өдгөө үүнээс илүүг “нэхэх” бүхэл бүтэн зах зээл бүрэлдээд амжив. Иймд ганц лангуун дээрх бараагаа бус тэрхүү барааны тээх санаа, хэрэглэх үеийн сэтгэл ханамжид ч ач холбогдол өгөх чухал. Мөн компаниуд зарж, борлуулахдаа л сая нэг брэндингээ санадаг бус, өдөр тутамд ч түүнийгээ илэрхийлэх, цаашлаад тухайн брэндийн хэрэглэгчдээс бүрэлдсэнсэн коммюнити хүртэл үүсгээд буй нь дөнгөж мэндэлж буй брэндүүдийн зүг чиг болох бололтой.



ДОТООДЫН ЖИШЭЭ

Тэгвэл үндэсний үйлдвэрлэгч SENGUR брэнд нэгэн арваны дараах шинэчлэлээ илэрхийлсэн брэнд, шинэ савлагаатай бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг танилцуулаад удаагүй билээ. Энэхүү бүтээл нь визуал эффект ашиглан брэндийн ирээдүйн өнгө төрх, орчин үеийн залуусын шинэ сэтгэлгээ, сонголтыг илэрхийлсэн цогц концепц дээр бүтээгдсэнээрээ зөвхөн үнэнч хэрэглэгчид төдийгүй зар сурталчилгааны талбарынхны ч анхаарлыг татаад амжсан.


Зургийг: Сэнгүр брэнд

Үүний үр дүнд дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг сурталчилгаа, брэндийн кейсүүдийг нэгтгэдэг платформ AdsoftheWorld.com-д байршсаныг онцлууштай. Тус амжилт нь аливаа брэндийн хэрэглэгчдэдээ хүрэх стратеги, бүтээлч байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрснийг илтгэдэг ба SENGUR брэнд Монголын зар сурталчилгааны салбарыг уг шинэчлэлээрээ төлөөлжээ. Тэд өнгөрсөн үеийн өнгө төрхөө хадгалсан атлаа ирээдүй рүү чиглэсэн, илүү цэгцтэй, орчин үеийн дүр түрхийг бүрдүүлж, залуусын сонголтыг байлдан дагуулж буй.



ЦААШАА ЯАХ ВЭ? (#WHATSNEXT?)

Уг сурталчилгаа нь цааш шинэлэг санаа, зоригтой илэрхийлэл, технологийн шийдлээрээ ялгарсан бүтээлүүдийг онцолдгоороо танигдсан Shark Awards-д оролцохоор шалгараад байна. Энэ нь SENGUR-ийн шинэхэн бүтээл нь орчин үеийн креатив салбарын стандарттай нийцсэний бас нэгэн илрэл аж.


Зургийг: More About Advertising