Дэлгүүрийн лангуу, хөргүүрт өрөөтэй байдаг олон төрлийн ус ундаа дундаас бор өнгийн лаазтай, Асахи группийн Крафт Колаг та харсан болов уу. Энэ ундаа нь бидний уудаг энгийн коланаас юугаараа ялгаатай талаар та мэдэх үү? 

Анх 1886 онд Америкийн Атланта хотод Жон Пэмбэртон хэмээх эмийн санч залуу колаг бүтээсэн түүхтэй. Энэ үедээ кокaйны агууламж бүхий кока навч болон Африкийн ширэнгэд ургадаг кола самрын охийг гол түүхий эдээ болгон “крафт кола”-г үйлдвэрлэж байжээ. Гэтэл 20 дугаар зуунтай золгоход энэхүү арга технологи нэлээдгүй өөрчлөгдөж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд химийн гаралтай амт, үнэр оруулагч, хадгалагч, нөөшлөгч бодис хэрэглэж эхлэв.

Энэ нь байгалийн гаралтай “крафт кола” үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахах шалтгаан болж, “нутгийн брэнд”-үүд эхнээсээ хаагдах үндэслэл болсон байдаг. Гэтэл сүүлийн үед “моод” эргэж, хүмүүс эрүүл мэнддээ анхааран байгалийн гаралтай хүнс хэрэглэх хандлагатай болсноор “крафт кола”-ны үйлдвэрлэл нэмэгдэж, “нутгийн брэнд”-үүд хаяагаа тэлж эхэлсэн байна.



Тухайлбал, Америкад перу синнамон, башир цэцэг, яншуй, кола самар, нишингийн элсэн чихэр тэргүүтнийг агуулсан Q Cola гэж байдаг бол, Их Британид ногоон нимбэгийн үртэс, нимбэг, задь, ванильтай Square Root Cola зарагддаг гэнэ. Франц кола цэцэглэг амттай, герман кола чихэр багатай ч каффейн ихтэй гэх мэт улс орон бүр өөрсдийн онцлогийг тусгасан сонин содон ундаа үйлдвэрлэдэг болсон байна.



Сайн мэдээ гэвэл, бид Японы Асахи группийн Крафт Колаг дахин амтлах боломжтой болжээ. "Япон Кола, Дайчдын ундаа" уриатай, цитрус болон арван төрлийн орцыг шингээн Японы нууц жороор хийсэн Крафт Кола нь эргээд хэрэглэгчдийн гарт хүрч эхэлсэн байна.

Энэ коланы онцлог нь үйлдвэрлэх явцад найрлагад орсон орцыг халаадаггүй бөгөөд ингэснээр амт үнэр, шим тэжээлээ алдахгүй, харин ч илүү шинэхэн амтыг мэдрүүлдгээрээ онцлогтой. Бүх төрлийн хоолтой зохицдог Япон колаг “Asahi Soft Drinks Co., Ltd”-ийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч “МДН” ХХК оруулж ирдэг бөгөөд бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгааг дуулгахад таатай байна.