Unread Media редакц 10 жилийн ойгоо угтан Монголын хамгийн нөлөө бүхий мэргэжилтнүүдийг тодруулж, тэдний ажлын арга барил, туршлага, нөү-хауг олон нийтэд таниулан алдаршуулж, дараагийн үеийн залууст урам зориг өгөх зорилгоор "Influential 21" жагсаалтыг танилцуулсан билээ. 

Бид 2025 оны 6-р сард “Influential 21 CMO” буюу маркетингийн салбарын хамгийн шилдэг, нөлөө бүхий 21 мэргэжилтнийг алдаршуулсан юм. 

Шилдэг 21 маркетертай танилцах: cmo.unread.today


Influential 21 CTO

Харин энэ удаа технологийн салбарыг шилдэг инновац, оновчтой шийдлээрээ донсолгож байгаа 21 СTO буюу технологи хариуцсан захирал, ахлах инженер, програмист, хөгжүүлэгч, кодер, удирдагч нарыг хайж эхэллээ.

Та 21.unread.today хуудсаар зочлон өөрийгөө эсвэл бусдыг нэр дэвшүүлээрэй. Нэр дэвших болон дэвшүүлэх хүсэлтийг 9 сарын 7-ны өдрийг дуустал хүлээн авна.

“Influential 21" жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулдаг бөгөөд олон нийтэд нээлттэй асуулга дээр үндэслэн салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн саналын тусган жагсаалтаа эцэслэн гаргадаг билээ. Жагсаалттай холбооотой хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.


Бид хэнийг хайж байна вэ?

Трэнд үүсгэгч: “Орчин үе” хэмээх ойлголтод үнэтэй хувь нэмрээ оруулсан, хамгийн шинэлэг, хамгийн трэнди бүхнийг бүтээсэн кодерууд

Шилдэг мэргэжилтэн: Гаргасан санаа, хэрэгжүүлсэн төслөөрөө салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, энэ цагийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд

Бүтээлч манлайлагч: Технологийн салбарын мэргэжилтнүүдийг нэгэн баг болгон зангидаж, нэгдсэн нэг зорилгын төлөө гал цогтой ажилладаг удирдагчид