Хиймэл оюуны эринд “ялгарал” гэх зүйл бага багаар үгүй болж байна. Надад, чамд ч бас бусдад ч хэлний загварыг ашиглах эрх бий. Аливааг илэрхийлэх санаа хувийн хэрэглээ, байгууллагын түвшинд ч хивэнд цутгасан мэт ижилхэн болсоор байна. Бусдаас ялгарах онцлог бүдгэрч байгааг сошиал медиа дээрх постуудаас илхэн харж болно. Уг үзэгдэл уншигч бид нарт амтгүй бичвэр болж бууж байгаа. Харин байгууллагуудад оршихуйн эрсдэлийг дагуулж мэднэ. Учир юу вэ гэхээр компани нийгмийн өөрсдийн үнэ цэнийг бүтээх бүтээгдэхүүнийг санал болгож, түүнийгээ борлуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч бүгд нэг ижил технологи, мэдлэгийн санг ашиглаж байгаа үед хэрхэн ялгаатай, стратеги, шийдлийг боловсруулах вэ?

Уг асуултын хариултыг эрсэн Data & AI Forum 2026 арга хэмжээ 10 дугаар сарын 6-нд ZÜ Ballroom-д болох гэж байна.

Data & AI Forum 2026 арга хэмжээнд бүртгүүлэх

ӨГӨГДӨЛ БОЛ БИЗНЕСИЙН САНАХ ОЙ

Өгөгдлийг тайлбарласан олон тодорхойлолт бий. Гэхдээ энэ удаад арай өөр өнцгөөс орчин цагийн нефт гэгдэх уг зүйлийг харахыг хичээцгээе. Байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойших бүх үйлдэл өгөгдөл болон хадгалагдах учиртай. Хэрвээ түүнийг цэгцтэй бөгөөд системтэйгээр хадгалж чадсан бол хиймэл оюуны эринд танай байгууллага бусдаас ялгарах зүйл байна аа гэсэн үг. Гэвч ихэнх байгууллагууд тийм байдаггүй.

Иймд байгууллагын датагаа цэгцлэх цаг хэдийнэ болжээ. Бид ижил төрлийн хиймэл оюуны технологи ашиглаж байгаа нөхцөл байгууллагуудын дата бусдаас ялгарах онцлог, өөрсдийн гэсэн үнэ цэнийг бүтээхэд тусална.

ТЕХНОЛОГИЙН ТОМЧУУД НЭГ ДОР

Арга хэмжээнд дата төвийн бүтээн байгуулалтын өөр өөр хэсгүүдийг бүтээж буй гол тоглогчид оролцож өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдээ танилцуулах болно.

Oracle: Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Ларрим Эллисон үүсгэн байгуулсан компани. Тэд дата, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбарынхаа топ тоглогч нарын нэг. Нэг жишээ дурдахад АНУ-ын засгийн газар, OpenAI, Softbank-ийн хамтран хэрэгжүүлж буй 500 тэрбум доллароор бүтэх Stargate төсөлд оролцож буй.

Confluent: Датаг хадгалах боловсруулахаас гадна үргэлжийн амьд байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хиймэл оюуныг тухайн байгууллагын бодит цагийн (real-time) мэдээллээр хангасны дараа үр ашигтай шийдвэрүүдийг санал болгоно. Уг компани энэ чиглэлээр тэргүүлэх шийдэл санал болгогчдын нэг.

Starburst: Байгууллагын өгөгдлийг нэг газар хуулж цуглуулахгүйгээр, хаана хадгалагдаж байгаагаас нь үл хамааран нэг дороос хайж, дүн шинжилгээ хийх боломж олгодог технологи юм. Жишээ нь банкны систем, cloud storage, data lake-д байгаа мэдээллийг тус тусад нь зөөхгүйгээр нэг асуултаар холбож харна. Ингэснээр байгууллага өгөгдлөө нээлттэй стандартаар хадгалж, AI болон шинжилгээнд илүү хурдан ашиглах суурь бүрдүүлдэг.

SingleStore: Байгууллагын өдөр тутмын гүйлгээний мэдээлэл дээр шууд дүн шинжилгээ, AI ажиллуулах боломж олгодог технологи юм. Уламжлалт системд шинэ гүйлгээ эхлээд нэг санд бүртгэгдэж, дараа нь өөр систем рүү дамжсаны дараа л тайлан, шинжилгээнд ордог. Харин SingleStore-д шинэ мэдээлэл үүссэн даруйд нь нэмэлт хуулбар, удаан боловсруулалт хүлээлгүй ашиглаж болно. Ингэснээр AI тухайн бизнесийн өчигдрийн биш, яг одоогийн нөхцөлд тулгуурлан хариулж, шийдвэр гаргахад тусалдаг.

MongoDB: Энэ бол хүснэгтэн хэлбэрт багтахгүй, байнга өөрчлөгддөг мэдээллийг уян хатан хадгалдаг датабэйс юм. Тухайлбал харилцагчийн профайл, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, аппликэйшний контент зэрэгт тохиромжтой. Мөн AI-д хэрэгтэй баримт, утгачилсан хайлт, өмнөх харилцан ярианы мэдээллийг хадгалж ашиглах боломжтой. Ингэснээр AI нь зөвхөн туршилтын чатбот биш, байгууллагын бодит мэдээлэлтэй ажилладаг бүтээгдэхүүний нэг хэсэг болж хөгждөг

Cloudera: Өгөгдөл хаана байрлаж байгаагаас үл хамааран нэг дор удирдаж, ашиглах боломж олгодог платформ юм. Том банк, телеком, төрийн байгууллагын мэдээлэл зөвхөн cloud-д биш, өөрийн сервер, data center болон салбарын төхөөрөмжүүд дээр зэрэг хадгалагддаг. Cloudera эдгээр өөр өөр орчинд байгаа data-г аюулгүй, нэг ижил дүрэмтэйгээр холбож, тайлан, шинжилгээ, machine learning, AI-д ашиглах суурь бүрдүүлдэг.

Dynatrace: AI-г бодит ажилд ашиглаж эхэлсний дараа зөвхөн хариулт гарч байгаа эсэхийг бус, хэр хурдан, ямар зардлаар, зөв мэдээлэл ашиглан ажиллаж байгааг нь хянах шаардлагатай болдог. Dynatrace нь AI-ийн ашиглаж буй model, agent, мэдээллийн сан, аппликэйшн болон серверийн ажиллагааг бүхэлд нь ажиглах боломж олгодог. Ингэснээр AI яагаад удааширсан, алдаа нь хаана гарсан, буруу мэдээлэл татсан эсэх, ашиглалтын зардал хэр өсөж байгааг илрүүлэхэд тусалдаг.

Эдгээр технологийг тус тусдаа бүтээгдэхүүн гэхээс илүү AI ажиллуулах нэг цогц системийн өөр өөр хэсэг гэж ойлгож болно. Oracle, MongoDB зэрэг системд байгууллагын өдөр тутмын мэдээлэл үүснэ. Confluent тэр мэдээллийг бодит цагт дамжуулна. Starburst, Cloudera нь олон газар хадгалагдсан data-г нэгтгэн шинжилгээ, AI-д ашиглах нөхцөл бүрдүүлнэ. SingleStore шинэ гүйлгээний мэдээлэл дээр шууд дүн шинжилгээ хийхэд тусална. Dynatrace харин энэ бүх систем, AI-ийн ажиллагааг хянаж, алдаа болон удаашралыг илрүүлнэ.
Өөрөөр хэлбэл, AI бол гаднаас нь харагддаг хэсэг. Харин түүний доор найдвартай, аюулгүй, шинэчлэгддэг data foundation байхгүй бол AI-г байгууллагын бодит ажилд найдвартай ашиглах боломжгүй.


NOVELSOFT: МОНГОЛ AI ДЭД БҮТЦИЙН ШИЙДЭЛ

Novelsoft нь зөвхөн Монгол хэлээр ярьдаг chatbot биш, байгууллагын мэдээлэл дээр ажиллах AI-ийн суурь технологи хөгжүүлж байна. Түүний oyu экосистемд Монгол яриаг текст болгодог Anir, текстийг яриа болгодог tsuurAI, Монгол–Англи орчуулгын Orchu зэрэг AI model багтдаг.Мөн oyuLake, oyuFlow шийдлүүд нь байгууллагын олон газар хадгалагдсан мэдээллийг цэгцэлж, AI-д ашиглахад бэлэн болгох зориулалттай. Өөрөөр хэлбэл, Novelsoft-ийн зорилго нь Монгол хэл ойлгодог AI-г байгууллагын өөрийн найдвартай data дээр ажиллуулах бүтэн суурь бий болгох юм.

Data & AI Forum 2026 аравдугаар сарын 6-нд ZÜ Ballroom-д болж, байгууллагууд data-гаа AI-ийн эрин үеийн үнэ цэнтэй хөрөнгө болгох арга замыг хэлэлцэнэ.

Data & AI Forum 2026 арга хэмжээнд бүртгүүлэх