Цахим орчинд мэдээллийн урсгал айхтар ширүүссэн энэ үед мэдээлэл аваад байгаа ч тэр нь мэдлэг болж үлдэж байна уу, эсвэл дараагийн мэдээлэлдээ туугдаад алга болчхож байна уу гэдэг бодох л асуудал болжээ. Ийм цаг үед биднийг “вакуумжуулж”, яг сайхан сууж байгаад ярьж хэлэлцэж, сонсож мэдэх боломжийг бүрдүүлдэг биет арга хэмжээнүүдийн ач холбогдол улам ихсэж байна.

Манай редакцын сонирхлын бүлэг (niche community)-үүд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийн нэг DevSummmit энэ жил тав дахь удаагаа болоход ганц хоёрхон хоног үлдээд буй. Тус арга хэмжээнд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байгаа бол яг одоо тасалбараа авах (хэдийн 90 хувь нь зарагдаад байна) таван шалтгааныг хүргэе.

Үндсэн арга хэмжээ 5-р сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонод 9-18 цагийн хооронд болох бол Воркшопууд 5-р сарын 31-нд IT Park дээр 10-18 цагийн хооронд болох юм.

Таныг хиймэл оюуны сэдвийн -- илтгэл, -- хэлэлцүүлэг, -- яриа, -- воркшоп хүлээж байна.

Тасалбар худалдан авах


Сэдэв: Хиймэл оюунт Агентууд

Хиймэл оюунаар зураг бичлэг хийлгэж, бичвэр текст бэлдүүлэхийг одоо бүгдээрээ л чаддаг болцгоолоо. Энэ нь угтаа бидний төсөөлж буй аугаа тэсрэлтэд арай хүргэхгүй бололтой. Харин тэрхүү ирээдүйд хүргэх хөзөр нь бие даан үйлдэл хийх чадвартай агентууд болж таарч байх шиг.

Энэ жил зөвхөн хиймэл оюунт агентуудын ордог сошиал платформоос эхлээд бие даасан олон үйлдэлт системүүд анхаарлын төвд оров. Тэд л ажлын байрыг цомхотгож бас нэмж, хүний хөдөлмөр гэх ойлголтыг орвонгоор нь өөрчлөх нь ээ. Ийм ч учраас энэ жилийн DevSummit сэдвээ “Era of Agentic AI” хэмээн тодорхойлжээ.


Хамтрал: Олон улсын партнер


Экспертүүдийн ихэнх нь дотоодын тэргүүлэх компаниудын туршлагатай хөгжүүлэгч нар бол үлдсэн хувийг гадаадын, бидний мэдээнээс хардаг, бүхнийг хийдэг мэргэжилтнүүд юм. Энэ жилийн DevSummit-ийг олон улсын туршлагатай, дэлхий даяар 25,000 гаруй гишүүнтэй BELLE community-тэй хамтран зохион байгуулж буй. Тэр ч утгаараа дэлхийд хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч AMD тэргүүтэй компаниудын глобал экспертүүд Монголын тайзнаа, монгол хөгжүүлэгчидтэй дэлхийн сэдвийг ярилцахаар болжээ.

DevSummit-ийн хамгийн том давуу тал нь “Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” буюу зөвхөн уншиж судалснаа ярих бус хийж бүтээснээ бодитоор хуваалцдаг экспертүүд билээ.



16 минутын урттай Keynote илтгэлүүд

Remote

Remote


10 минутын урттай lightning илтгэлүүд


Воркшоп: Мянга сонсохоор нэг үз

DevSummit-ийн өөр нэг давуу тал нь воркшоп. Арга хэмжээний хоёр дахь өдөр болох, танхимын воркшопууд нь салбарын тэргүүлэгчдээс суралцах, сурч мэдсэнээ бодитоор туршиж үзэх алтан боломж юм.

Энэ удаа доорх сэдвүүдээр тэргүүлэх мэргэжилтнүүд тусгай танхимд мэдлэг туршлагаа нээлттэй хувалцах болно. Тодруулбал, Мэдээллийн технологийн үндэсний паркад 5-р сарын 31-ний өдөр 10-18 цагийн хооронд 7 төрлийн воркшоп 3 танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдана.


Танхим 1: 4 төрлийн воркшопоос сонгон бүртгүүлэх

Танхим 2: 3 төрлийн воркшопоос сонгон бүртгүүлэх


Тасалбар: Хэрэгтэй зүйлсийг багтаав

Арга хэмжээ гэдэг олон талт мэдрэхүйн нийлбэр формат. Тэр ч утгаараа тасалбар бүрд өдрийн хоол, кофеноос эхлээд танд тархиа цэнэглэхэд хэрэг болох бүгдийг хэтрүүлэхгүй бас багадуулахгүй багтаасан байна.

Илтгэл, хэлэлцүүлэг болох 5-р сарын 30-ны тасалбар мэргэжилтнүүдэд 99,000₮ бол оюутан сурагчдад 49,000₮. Харин хоёр дахь өдөр болох воркшопын тасалбар 50,000₮. Үндсэн арга хэмжээ болон дурын нэг воркшопт хамт оролцох бол ₮149,000.


Тасалбар худалдан авах


Стрийм: Дэлхийн хаанаас ч нэгдэх боломж

TenGer TV-ийн мэргэжлийн багтай хамтран арга хэмжээний үндсэн тайзны хөтөлбөр бүрийг тусгай веб дээр шууд дамжуулна. Хамгийн гоё нь 48 цаг хадгалагдана. Уг боломж нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа технологийн салбарынханд зориулсан бөгөөд нэвтрэх эрх нь 29 доллар буюу 100,000₮ байх билээ.

https://devsummit.tngr.tv/ холбоосоор бүртгүүлээрэй!