Нийслэлийн бизнес, эдийн засаг, гадаад харилцааны гол бүсэд байрлах Eco International Tower нь орчин үеийн оффис, худалдаа, үйлчилгээ, бизнесийн уулзалт, арга хэмжээний зориулалттай орон зайг нэг дор цогцлоосон байгууламж юм. Тус тауэрт санхүүгийн салбарын EBC global Санхүү, Grow with Google Mongolia, Үнэт санхүүгийн нэгдэл, даатгалын салбарын EnsureCo Даатгал, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Tapa зэрэг байгууллагаас гадна EuroChamber Mongolia, AmCham Mongolia, Уул уурхайн ассоциаци зэрэг олон улсын групп компаниуд болон худалдааны танхимуудтай хамтран ажилладаг байна.
Ийнхүү олон салбарын байгууллага нэг дор төвлөрсөн нь Eco International Tower-ийн нэгэн онцлог бөгөөд тус тауэр түрээслэгчдийнхээ өдөр тутмын тав тухыг хангахаас гадна тэдгээрийн хоорондын харилцаа холбоог дэмжихэд анхаарч иржээ. Тухайлбал, бизнесийн уулзалт, төрөл бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар түрээслэгчдэд өөр хоорондоо танилцах, туршлага солилцох, цаашлаад олон улсын бизнесийн хүрээлэлтэй холбогдох боломжийг бүрдүүлдэг байна.

Өвөрмөц архитектур, цогц төлөвлөлтөөрөө онцлог тус байгууламж нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, 1-6 дугаар давхарт худалдаа, үйлчилгээний талбай, түүнээс дээших давхруудад оффисууд байрлах бол дээд давхруудад ресторан, лоунж бий. Эдгээрээс онцлох нэгэн орон зай нь олон улсын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирдэг тансаг зэрэглэлийн Il Fiore итали ресторан юм. Тус ресторан нь дээд зэрэглэлийн тохижилт, тав тухтай орчин, итали хоолны соёлыг хослуулснаараа онцлог бөгөөд бизнесийн уулзалт, байгууллагын хүлээн авалт, олон улсын зочид, түншүүдтэй хийх уулзалтад тун тохиромжтой.

Бизнесийн хүрээллээ тэлэх боломж

Eco International Tower нь EuroChamber Mongolia, AmCham Mongolia, Хятадын Худалдааны Аж Үйлдвэрлэлийн гишүүн байгууллага бөгөөд эдгээр холбоогоор дамжуулан олон улсын бизнесийн харилцаагаа өргөжүүлж иржээ. Эдгээр байгууллагууд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын компаниудыг нэгтгэн, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг юм.
Энэ нь түрээслэгч байгууллагуудын хувьд маш олон давуу талууд бий болгодог. Тухайлбал, тус тауэрт тогтмол зохион байгуулдаг Networking Night зэрэг арга хэмжээгээр дамжуулан олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй танилцаж, цаашлаад томоохон түншлэлүүдийг тогтоох боломжтой.
Ажилчдад зориулсан өдөрлөгүүд
Eco International Tower нь зөвхөн Networking Night зэрэг бизнесийн томоохон уулзалтаас гадна ажилтнуудын эрүүл мэнд, чөлөөт цаг, харилцаа холбоонд чиглэсэн олон төрлийн өдөрлөг, хөтөлбөрийг зохион байгууллаг. Тэр дундаа оффисын ажилтнуудын өдөр тутмын хэвшмэл хэмнэлийг өөрчлөх сонирхолтой санаачилгууд цөөнгүй бий.
Жишээ нь, ажлын өдрийн ихэнх цагийг ширээний ард өнгөрүүлдэг түрээслэгч байгууллагуудынхаа ажилтнуудад зориулан өглөөний иогийн өдөрлөг зохион байгуулдаг аж. Энэ нь ажилтнуудад биеийн чилээгээ тайлж, ажлын ачааллаас түр хөндийрөн, шинэ өдрийг илүү эрч хүчтэй угтах боломж олгодог.
Мөн өглөөг халуун кофе, амттай цайтай хамт эхлүүлэх дуртай хүмүүст зориулсан өглөөний цай, кофены хөтөлбөр ч бий. Ажилдаа ирээд шууд компьютерын ард суухын оронд өөр байгууллагын ажилтнуудтай нэг ширээний ард цуглаж, өглөөний цайгаа уунгаа танилцаж, сонирхолтой яриа өрнүүлэх боломжтой. Нэг аяга кофены ард өрнөсөн энгийн ярианаас дараагийн хамтын ажиллагааны санаа төрөх ч юм бил үү?
Өдрийг эрч хүчтэй эхлүүлэхээс гадна ажлын дараах цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломж ч бий. Тухайлбал, дарс амталгааны үдэшлэг нь түрээслэгч байгууллагуудын ажилтнуудад өдөр тутмын ажлын хэмнэлээс түр хөндийрч, дарсны соёлтой танилцангаа шинэ хүмүүстэй дотно уур амьсгалд танилцах боломж олгодог.
Тун удахгүй: Конрад

Eco International Tower-ийн зэргэлдээ олон улсын зочид буудлын Hilton сүлжээний тансаг зэрэглэлийн Conrad Ulaanbaatar зочид буудал 2028 онд үүд хаалгаа нээхээр төлөвлөгдөж байна. Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга болох энэхүү бүтээн байгуулалт нь эргэн тойрнын бизнес, аялал жуулчлалын орчинд цоо шинэ боломжуудыг нээх нь мэдээж. Ялангуяа Eco International Tower-ийн түрээслэгч байгууллагуудын хувьд гадаадын түнш, олон улсын зочид, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхэд том давуу тал бий болох юм.
Сэтгэгдэл бичих

