Та хүүхдийнхээ англи хэлийг сайжруулахаар төлөвлөж байна уу? Эсвэл өөрөө аялангаа, англи хэлний оноо авах хөтөлбөрүүд судалж байсан уу? Тэгвэл яг эдгээр нөхцөлд тохирох, англи хэлээ хурдан хугацаанд сайжруулахад тохирох газар бол Филиппин улс.
Өнгөрөгч долоо хоногт “Филиппиний боловсролын үзэсгэлэн 2025” арга хэмжээ болж өнгөрсөн ба тус арга хэмжээн дээр "Англи хэл сурах мотиваци ба зорилго" сэдвийн дор контент бүтээгч Г.Бөридэм болон “Americano English” сургалтын төвийн үүсгэн байгуулагч И.Анар нар ярилцсан юм. Түүнчлэн ирсэн зочид өөрт тохирсон сургуулийн талаарх мэдээллийг газар дээрээс нь авлаа.
Арга хэмжээний зохицуулагчид бидэнтэй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцлаа:




1. Яагаад заавал Филиппин улсад англи хэл сурах хэрэгтэй вэ?

Бусад улс оронтой харьцуулахад аялах зардал бага дээрээс нь хамгийн олон цагийн Англи хэлний сургалттай буюу өдөрт дунджаар 8 - 10 цагийн хичээл үздэг. Ганцаарчилсан хичээлийг зөвхөн Филиппинд хамгийн олон цагаар авах боломжтой бөгөөд хамгийн багадаа өдөрт 4 цагийн ганцаарчилсан хичээлтэй байдаг.
Дээрээс нь Филиппиний бүх сургуулиуд кампус хэлбэрийн зохион байгуулалттай тул сургалт байр хоол бусад олон төрлийн үйлчилгээг сургуулийн кампус дотроосоо авах боломжтой байдаг. Ялангуяа хүүхдүүдээ явуулах гэж буй хүмүүст аюулгүй байдал, зохион байгуулалт зэрэгт нь санаа зовохгүй байх нэг шалтгаан болдог. Тэр дундаа Филиппиний сургалтын системд ашиглагддаг спарта аргачлал нь хатуу чанга дүрэм журам, шахуу цагийн хуваарьтай учраас хамгийн хурдан хугацаанд түвшнээ ахиулахад тохирдог.

2 .Филиппин дэх сургуулиудаас сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Сургуулиудын сонголтыг хийхээс өмнө өөрийн зорилгоосоо хамаарч суралцах хотоо сонгох нь илүү чухал. Манай байгууллагын хувьд хамгийн олон сургуультай буюу Филиппиний дөрвөн хот дахь 20 гаруй сургуулиудтай хамтардаг. Жишээ нь далайн эрэг дээр гэр бүлээрээ хосоороо амрангаа Англи хэл сурахыг хүсвэл илүү чөлөөт дүрэм журамтай, далайн эрэгтэй ойр Боракай арал эсвэл Мактан арлын сургуулийг сонгох нь тохиромжтой.
Харин илүү таатай цаг агаартай, төвлөрч суралцахад тохиромжтой хөл хөдөлгөөн багатай газарт дуртай бол Багио хотыг, аялангаа суралцах бол Сэбү хотыг, харин Филиппин багшаас гадна Америк, Англи, Канад зэрэг төрөлх Англи хэлтэй багш нарын хичээлд хамрагдахыг хүсвэл Кларк хотуудаас сонголтоо хийх боломжтой. Манай боловсролын зөвлөхүүд бүгд Филиппин улсад ажиллаж амьдарч байсан туршлагатай тул илүү мэргэжлийн зөвлөгөөг өгч сургууль сонголт болон бусад бүх талын зөвлөгөө үйлчилгээг өгдгийг бас дуулгахад таатай байна.
3. Зөвхөн Англи хэлээс гадна уг хөтөлбөрийн бусад давуу тал, үр өгөөж нь юу вэ?
Хүүхдүүдээ Филиппин рүү явуулах гэж байгаа бол зөвхөн англи хэлээ сайжруулаад зогсохгүй хувь хүний хөгжлийн хувьд ч тэр таатай нөхөлтэй. Өөртөө итгэлтэй болох, гадаад улсад бие даан аялах болон ажиллаж амьдрах чадвартай болох, хувийн зохион байгуулалт сайжрах гэх зэрэг. Өөр олон орны хүмүүстэй харилцаж, өөр орны соёлоос суралцах зэрэг давуу талуудтай. Мэдээж газар үзэж, нүд тайлна гэдэг хүний амьдралын орлуулшгүй чухал хэрэгцээ шүү дээ? Түүнийгээ ч бас хангачихна.
Easy-Go агентлагийн тухай
Easy Go агентлаг нь 2019 оноос хойш 5 дах жилдээ Филиппин улс руу Англи хэлний эрчимжүүлсэн сургалт болон аялал хосолсон "Зуны кемп 2025 " хөтөлбөрөө явуулж байгаа. Яг энэ төрлийн хөтөлбөр нь хүүхдүүдийн Англи хэлний чадварыг богино хугацаанд хөгжүүлэхэд түлхүү чиглэсэн гэдгээрээ онцлог.
Сургалтын хөтөлбөрийн хувьд
- Олон улсад Англи хэл заах эрхийн гэрчилгээ буюу TESOL зэрэгтэй Филиппин багш нар
- Кембрижийн хөтөлбөрийн дагуу боловсруулсан сургалтын хөтөлбөр
- Унших, сонсох, ярих, бичих дөрвөн чадварыг тус бүр хөгжүүлэх ганцаарчилсан болон групп. хичээл ордог
- Эрчимжүүлсэн спарта арга буюу өдрийн 8-10 цагийн хичээлтэй
- Өдөр бүр 20-с дээш шинэ үг цээжлэх, эссэ бичих нэмэлт хичээлтэй
- 7 хоног бүр явцын шалгалт авч ахицыг нь хянах, сул ур чадваруудыг нь олж тодорхойлох
- IELTS /эрчимжүүлсэн, оноо амлах/ хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой зэрэг давуу талуудтай.




Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Сэтгэгдэл бичих

