Дэлхийд кибер аюулгүй байдлын технологиор тэргүүлэгч АНУ-д төвтэй Fortinet компанийн ээлжит “Accelerate 25” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд зохион байгуулагдлаа.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээнд Fortinet-ийн удирдлагууд, бүс хариуцсан мэргэжилтнүүд оролцож кибер аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудын талаар үнэтэй мэдээлэл өгч, байгууллагуудыг өөрчлөгдөн буй кибер орчинд аюулгүй байдлаа баттай хамгаалахад дэмжлэг үзүүлэх хиймэл оюунд суурилсан шинэ шийдлүүдээ танилцуулсан юм. Ингээд энэхүү арга хэмжээг уншигч танд тоймлон хүргэе.
Хиймэл оюунд суурилсан хамгаалалтын шийдлийн талаар товчхон
Энэ жилийн “Accelerate25” арга хэмжээний гол онцлог нь Fortinet-ийн хиймэл оюунд суурилсан FortiAI шийдэл байлаа. Тус шийдэл нь FortiGuard Labs-ийн дэлхий даяар байрласан 40 сая гаруй мэдрэгчийн өгөгдөл дээр тулгуурлан бодит цагийн тандалт хийж, өндөр түвшний халдлагыг илрүүлэх, хэрэгжүүлж болох зөвлөмж мэдээлэл өгөх шуурхай хариу үйлдэл үзүүлэх замаар тухайн байгууллагыг хамгаалдаг хиймэл оюунт шийдэл юм.
Өөрөөр хэлбэл, халдагчид хиймэл оюуныг ашиглан халдлага зохион байгуулах болсон өнөө үед хамгаалагч тал ч мөн хиймэл оюуныг ашиглаж, хурд ба нарийвчлалын хувьд давуу талыг олж авах боломжийг олгож буй нь FortiAI-ийн гол ач холбогдол юм.
Fortinet компанийн Монгол Улс дахь салбар хариуцсан захирал Г.Жигдолма
Fortinet компани технологийн шинэ инновацуудаа хэрэглэгчдэдээ танилцуулах зорилготой “Accelerate” арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг. “Accelerate” арга хэмжээ нь олон улс дахь стандарт жишгийн дагуу Монгол Улсад зохион байгуулагддаг цор ганц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ онд 3 дахь жилдээ манай улсад зохион байгуулагдаж байна. Accelerate нь олон улсад тур (tour) хэлбэрээр зохиогддог ба энэ оны дөрөвдүгээр сард Герман Улсын Берлин хотоос эхлээд АНУ, Европын улс орнууд болон Ази тивийн олон улсыг хамран зохион байгуулагдсаар манай улсын хувьд 44 дэх зогсоол нь болоод байна.
Энэ удаагийн арга хэмжээгээр бид хиймэл оюуныг шингээсэн бүтээгдэхүүн, шийдлээ онцлон танилцуулж байна. Учир нь өнөөдрийн кибер аюулгүйн байдал дахь хиймэл оюуны хэрэглээг хоёр иртэй сэлэмтэй зүйрлэж болно. Тодруулбал, гэмт этгээдүүд халдлага үйлдэхдээ хиймэл оюуныг ихээр ашиглаж байгаа ба тухайн халдлагаас хамгаалахын тулд бид ч мөн хиймэл оюуныг ашиглах хэрэгтэй. Иймд өнөөдрийн бидний танилцуулж буй шийдэл, инновацууд хиймэл оюунд суурилсан кибер халдлага, зөрчлөөс хэрхэн хамгаалах тухайд голчлон чиглэж байна.
ITZone компанийн Энтерпрайз шийдлийн газрын дарга С.Мөнх-Эрдэнэ
Манай компани хамгийн анх 2012 онд Fortinet-ийн шийдлийг Монголд нэвтрүүлж эхлээд 2015 онд албан ёсны хамтрагч байгууллага нь болж байсан. Бид албан ёсны түнш байгууллага буюу “Certified Partner” нь болсны 10 жилийн ой энэ онд тохиож байна.
Анх манай улсад Fortinet-ийн шийдлийг маш бага хүрээлэлд л мэддэг байсан бол өнөөдөр Монголын зах зээлийн 75 гаруй хувь нь тус компанийн шийдлийг мэддэг, хэрэглэдэг болсон байна. Тэр дундаа “Firewall” хамгаалалтыг системийг нь мэдэхгүй хүн бараг байхгүй. Учир нь Fortinet компани нь “software” болон “hardware”-ээ хоёулыг нь өөрсдөө үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Монгол Улсад шинэ шийдэл, технологийн инновац нэвтрүүлэхэд олон саад бэрхшээл тохиолддог. Харин Fortinet-ийн шийдлийн хувьд тэднээс шууд заавар зөвлөмж, тусламж авахад хамгийн амар хялбар байдгийг нь онцлууштай.
Ай Ти Зон компани сүүлийн 10 жилийн хугацаанд Fortinet компанитай хамтран 60 гаруй арга хэмжээ, 120 гаруй удаагийн сургалт, хөтөлбөр зохион байгуулж, салбартаа батлан итгэмжлэгдсэн инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан байна. Хамгийн сүүлд бид 7 хоногийн өмнө Fortinet компанитай хамтын ажиллагааныхаа 10 жилийн ойд зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд МУИС - МТЭС-д Кибер аюулгүй байдал, сүлжээний лабораторийг байгуулж хүлээлгэн өглөө. Тус лаборатори нь өдгөө байгууллагуудад өргөн хэрэглэгдэж буй Fortinet компанийн хамгийн сүүлийн үеийн кибер аюулгүй байдал, сүлжээний шийдлүүд болон шаардлагатай лиценз, бусад төхөөрөмжүүдээр тоноглогдсоноороо онцлогтой. Ингэснээр жил бүр энэ чиглэлээр суралцаж буй бакалавр болон магистрын түвшний 200 гаруй оюутнуудад онол ба практикийг хослуулан эзэмших, төгсөөд шууд ажлын байран дээрх хэрэгцээнд нийцсэн, олон улсын стандартын ур чадварыг эзэмших нөхцөлийг олгож байгаа юм.
Хас банкны мэдээллийн технологийн техник үйлчилгээний хэлтсийн захирал Г.Жанчивдорж
Fortinet-ийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Fortinet-ийн шийдлүүдийн хамгийн том давуу тал нь тэдгээрийн “экосистем” юм. Жишээлбэл, Firewall буюу аюулгүй байдлын хамгаалалтын төхөөрөмжөөс эхлээд интернэт, сүлжээ хоорондын VPN холболтын төхөөрөмжүүдийг төвлөрсөн менежментийн дор удирдах боломжтой. Мөн Microsoft 365 системүүдийг адил Fortinet-ийн бүх төхөөрөмжүүдтэй уялдуулан “интеграци” хийх замаар холбогдох аюулгүй байдлын шаардлагуудыг хангаж, хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээ үзүүлж байна.
Би жил бүр Fortinet компанийн “Accelerate” арга хэмжээнд оролцдог. Энэ жилийн арга хэмжээн дээр онцолж буй шинэлэг шийдлүүдийн нэг нь хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд юм. Fortinet-ийн төхөөрөмжүүд дээр тохиргоо болон бусад олон үйлдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар автоматжуулах боломж нэмэгдэж байна. Тухайлбал, “troubleshooting” буюу сүлжээний аливаа асуудлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлэх нь сүлжээний болон системийн админы ажлыг хөнгөвчлөхөөс гадна алдаа гарах эрсдэлийг бууруулах чухал шийдэл болж байна.
Fortinet компанийн Хонг Конг, Макао, Монгол Улсын салбар хариуцсан Ерөнхий менежер Майкл Фунг
Өнөө үед кибер аюулгүй байдал гэдэг дэлхий дахинд хамгийн чухал сэдэв болж хувираад байна. Кибер халдлага болон хакердах гэмт хэргүүд жил ирэх тусам томоохон сорилт болсоор, үүнтэй зэрэгцэн аюул заналхийлэл, хор хохирол нь ч нэмэгдэж буй. Мөн халдагчид болон хамгаалагч нар хоёул хиймэл оюуныг ашиглах болсон нь асуудлыг улам бүр хурц, ширүүн өрсөлдөөнтэй болгож байна.
Монгол Улсын хувьд кибер аюулгүй байдлын зах зээлд асар их нөөц боломж бий. Гэхдээ хамгийн гол анхаарах асуудал нь аливаа халдлага гарахаас өмнө урьдчилан сэргийлэх болон урьдаар төлөвлөх юм. Түүнчлэн, тухайн төлөвлөгөөнийхөө дагуу аюулгүй байдлаа хадгалах нь нэн тэргүүний зорилт байх хэрэгтэй. Fortinet-ийн шийдлүүд ч яг үүн дээр төвлөрдөг.
Өнөөдрийн арга хэмжээгээр бид FortiAI-ийг танилцуулж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд бид голчлон Generative AI-ийн тухай ярьж байсан бол энэ жилээс аль хэдийн хиймэл оюуны хоёрдугаар үе болох Agentic AI нь гол сэдэв болоод байна. Энэ төрлийн хиймэл оюун нь тодорхой даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартайгаараа онцлогтой. Тодруулбал, өмнө нь бид хиймэл оюунтай асуулт, хариултын зарчмаар л харилцдаг байсан бол өнөөдөр тодорхой нэг даалгаврыг хиймэл оюунд даалгах боломж бүрдээд байна.
Түүнчлэн, энэ жилийн арга хэмжээнд манай бүтээгдэхүүний Монгол дахь хэрэглэгч байгууллагууд өөрсдийн бодит туршлагаа хуваалцаж, санал сэтгэгдлээ хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл, “Accelerate25” арга хэмжээ нь зөвхөн Монгол Улсад тусгайлан зориулж, энд тохиолдож буй асуудлуудад бодит хариу арга хэмжээ, шийдлийг танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна.
D Dr. Aditya 3 өдрийн өмнө 197.211.63.104
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00