Бидний үзэж өссөн 2000-аад оны кинонууд дээр гардаг нугардаг утаснууд өнгө төрх, хүчин чадлаа өвч бүрэн шинэчилж, хэдэн жилийн өмнөөс зах зээлд нэвтэрч эхэлсэн. Samsung, Google, Huawei, Honor, Motorollo, Oppo гээд электрон барааны тэргүүлэгч брэндүүд энэ зах зээлд хүч түрэн өрсөлдөж буй бөгөөд энэ дундаас нугардаг, дэлгэгддэг утсыг дахин моодонд оруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн нь яах аргагүй Samsung.
Олон улсын дата корпорац (IDC)-ын мэдээлснээр, дэлгэгддэг утас одоогоор ухаалаг утасны зах зээлийн 1.5 хувийг эзэлж буй. Хэдий энэ тоо бага мэт санагдавч технологийн аваргуудын төлөвлөгөөнд ийм төрлийн утаснууд “зохих байр”-аа эзэлснээс харахад, цаашид зах зээлд эзлэх хувь хэмжээ нь нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь тодорхой болж байна. Тухайлбал, ирэх сард Google-ээс Pixel 10 Pro Fold-гоо гаргах бол Apple ирэх онд анхны дэлгэгддэг утсаа гаргах сурагтай байгаа.
Харин Samsung-ийн хувьд өнгөрсөн долоодугаар сард цоо шинэ Galaxy Z Fold7, Galaxy Z Flip7 утаснуудаа худалдаанд гаргасан. Өмнө нь хэзээ ч байгаагүй нимгэн, хөнгөн, бат бөх бүтээгдсэн Galaxy Z Fold7-ийн хувьд Snapdragon® процессортой бөгөөд өмнөх загвараас 38% илүү хурдан мэдээллийг боловсруулдаг болсон. Цаашлаад, 4400mAh батарейтай болсон тул цэнэг дуусна гэж санаа зоволгүй бүтэн өдрийн турш ашиглах боломжийг олгож байна. Нэмээд, 200MP Ultra Camera буюу хэт өндөр нягтралтай камертай, түүгээрээ хийсэн бичлэгээ Galaxy AI-аар янзлуулах, бичлэгийн арын шумыг арилгах зэрэг өргөн боломжтой болжээ.
Харин Samsung Galaxy Z Flip7 загвар нь өмнөх загвараасаа илүү хөнгөн, бат бөх, илүү нарийн хүрээтэй том дэлгэцтэй болсон байна. Өндөр нягтралтай 50MP камер нь сельфи хийхэд ч ашиглагдах бөгөөд AI-ийн сургалтад суурилсан фильтерүүдийг ашиглан зургаа өвөрмөц болгох боломжийг олгож буй. Мөн 4300mAh батарейтай тул 31 цагийн турш тасралтгүй видео бичлэг үзсэн ч хангалттай хүрэлцэнэ гэнэ.
Сонирхуулахад, хичээлийн шинж жилийг тохиолдуулан дээрх утаснуудыг Samsung-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютерүүдээс авсан хүн бүрд брэндийн цүнх бэлэглэх урамшуулал зарлагдсан байна. Мөн 50MP камер болон 5000mAh батарейтай Samsung Galaxy A16 утсыг худалдаж авбал брэндийн халуун баригчтай аяга бэлэглэж байгаа гэнэ.
Хамгийн гол нь, та зөвхөн PC Mall, Mobicom, Sain Electronics, Smart Store, Technozone, Unitel болон BSB гэсэн албан ёсны дистрибьютерүүдээс урамшуулалтай бэлэгтэй гар утсаа худалдан авах боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг samsung.com/mn албан ёсны веб хуудсаас болон ЭНД дарж авна уу.