Кибер аюулгүй байдлын хамгийн том тоглогч Fortinet-ийн олон улсад зохион байгуулдаг Accelerate 2026 APAC арга хэмжээ дөрөв дэх жилдээ 4-р сарын 30-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Салбарын мэргэжилтнүүд цуглаж, мэдлэг туршлагаа хуваалцан, хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүдээ танилцуулдаг уг арга хэмжээг зорих таван шалтгааныг уншигч танд хүргэе.

Fortinet “Accelerate 26 APAC – Ulaanbaatar Edition” арга хэмжээнд бүртгүүлэх: Fortinet Accelerate APAC 2026 - Ulaanbaatar Edition

AI БОЛ ХОЁР ИРТЭЙ ХУТГА

“Технологи сайн, муу зүйлийн аль нь ч биш. Мөн төвийг сахигч ч биш.”

Мелвин Кранцберг

Уншигч та энэхүү эшлэлийг хаа нэгтээ сонссон гэдэгт итгэлтэй байна. Орчин цагийн ид шид гэж хэлж болох технологийн төлөв байдлыг хамгийн сайн тодорхойлсон уг эшлэлийг нэрт түүхч Мелвин Кранцберг “Технологийн хуулиуд” бүтээлдээ дурдсан байдаг. Эл эшлэлийн утга санаа өнөөгийн бидэнд ус, агаар мэт хэрэгтэй зүйлүүдийн нэг болжээ.

Яагаад гэж үү? Шалтгаан нь мэдээж нөгөө л нэг хиймэл оюун. Хэдхэн жилийн өмнө Илон Маск тэргүүтэй эрхмүүд хиймэл оюуныг хөгжүүлэхээ азнах хэрэгтэй гэж уриалж байв. Учир нь уг технологийг ойлгох хугацаа бидэнд хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь бүрэн ойлголгүй явж байтал хиймэл оюун хоёр иртэй хутга шиг зүйл болжээ. Үүнийг нь бид кибер халдлагуудаас илүү тод харж болно. Хакерууд хиймэл оюуныг системүүд рүү довтлохдоо ашиглаж эхэлсэн нь дэлхий нийтийг хамарсан хямралд хөтлөх вий гэх айдсыг бий болгоод байна.

Учир юу вэ гэхээр сүүлийн үеийн хүчирхэг хиймэл оюуны тусламжтайгаар арав, хорин жил хэн ч илрүүлээгүй системийн алдаанууд ил болж байна. Өөрөөр хэлбэл, дижитал орчин хамгийн эмзэг эринтэйгээ золгож байна. Иймд кибер аюулгүй байдлын мэргэжлийн ур чадвар, баталгаат систем, платформ нэн чухал болжээ.

AI БА КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хакерууд хиймэл оюуныг систем нураахад хэрэглэж байгаа бол хөгжүүлэгчид илүү хүчирхэг болгоход дайчилж, кибер халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад түлхүү ашиглаж байна. Ялангуяа халдлага гарсан тохиолдолд хамгийн чухал нь цаг алдалгүй хариу үйлдэл хийх байдаг бөгөөд үүнийг хиймэл оюуны тусламжтайгаар автоматжуулснаар бүх л төрлийн системүүд илүү аюулгүй болж буй. Нөгөөтээгүүр халдлагад өртсөн төхөөрөмжийг тусгаарлах, хортой программ хангамжийг автоматаар зогсооход ч хиймэл оюуныг ашиглах нь нийтлэг болжээ.

FORTINET БОЛ САЛБАРТАА ШИЛДЭГ

Харин ирэх долоо хоногт болох арга хэмжээг зохион байгуулагч Fortinet бол кибер аюулгүй байдлын салбар дахь жирийн нэгэн тоглогч биш юм. Тус компани АНУ-ын шилдэг 500 компаниудын жагсаалтад багтдаг бөгөөд энэ цаг үед тэдний бүтээгдэхүүн хамгийн эрэлттэйд тооцогдож буй. Өнгөрөгч онд л гэхэд Fortinet 6.8 тэрбум долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оныхоосоо 14 хувиар өссөн үзүүлэлт.

Бүтээгдэхүүний хувьд 50 гаруй энтерпрайз түвшний бүтээгдэхүүнээс бүрдэх кибер аюулгүй байдлын нэгдсэн экосистемийг хөгжүүлж чадсан нь тэдний гол зэвсэг юм. Одоогийн байдлаар хагас сая гаруй байгууллага тэдний хэрэглэгч болж экосистемд нь нэгджээ. Тэдний салбартаа толгой цохиж буй гол нууцуудын нэг нь патент. Одоогоор тус компанийн нэр дээр 1,400 гаруй патент бүртгэлтэй байна. Мөн сонирхуулахад Forbes сэтгүүлийн энэ жилийн Америкийн шилдэг компаниудын жагсаалтад Fortinet долоодугаарт эрэмбэлэгджээ.

МЭРГЭЖЛИЙН АЮУЛГҮЙ СИСТЕМ

Энэ удаагийн арга хэмжээнд Fortinet-ийн хамгийн сүүлийн үеийн FortiOS 8.0 болон FortiSOC-ийн шинээр танилцуулагдах төлөвлөгөөтэй байгаа. Тус шийдлүүд нь сүлжээ, аюулгүй байдал, хиймэл оюунд суурилсан системийг нэг архитектурт нэгтгэснээр байгууллагуудад үйл ажиллагаагаа хялбаршуулах, халдлага болон хортой үйлдлийн илрүүлэлтийг хурдасгах боломжийг олгох юм.

Үүнээс гадна тэд хиймэл оюунд суурилсан FortiGuard Labs нэртэй real-time байдлаар ажилладаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвартай хамгаалалтын системүүдийг тасралтгүй хөгжүүлсээр байгааг онцлууштай.

ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДЭХ МЭДЛЭГ, ТУРШЛАГА

Арга хэмжээний тухайд Fortinet Accelerate бол олон улсын цуврал эвент бөгөөд жил болгон хэрэглэгч, түнш байгууллага болон салбарын экспертүүдэд зориулан зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Accelerate Asia Roadshow нэртэйгээр Ази-Номхон далайн бүсийн 13 улс, 21 байршилд болж байлаа. Тус арга хэмжээнд нийтдээ 9,000 гаруй оролцогч, 4,000 гаруй түнш байгууллага оролцсон бөгөөд 350 гаруй хурал, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна. Мөн Fortinet-ийн 250 гаруй эксперт, салбарын 60 гаруй илтгэгчид оролцож, кибер аюулгүй байдлын чиг хандлага, шийдэл, бодит туршлагаа хувааалцсан юм.

Энэ жилийн “Accelerate Ulaanbaatar” арга хэмжээ нь Fortinet-ийн Монгол дахь үйл ажиллагааны дараагийн шатны эхлэлийг тодорхойлж буйгаараа онцлогтой. Тус компани нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ оффисоо Улаанбаатар хотод нээхийн зэрэгцээ, аюулгүй байдлын бүрэлдэхүүнээ хоёр дахин нэмэгдүүлсэн.

Төгсгөлд нь хэлэхэд дижитал шилжилт хурдацтай өрнөж буй энэ цагт кибер аюулгүй байдал нь байгууллагуудын стратегийн тэргүүлэх чиглэл болоод буй. Ялангуяа хиймэл оюунд суурилсан халдлагууд улам нарийсаж, ransomware, phishing зэрэг кибер эрсдэлүүд нэмэгдэж байгаа уламжлалт хамгаалалтын хандлагыг шинэчилж, илүү ухаалаг, нэгдсэн шийдэл рүү шилжих шаардлагыг бий болгох болжээ.

Fortinet “Accelerate 26 APAC – Ulaanbaatar Edition” арга хэмжээнд бүртгүүлэх: Fortinet Accelerate APAC 2026 - Ulaanbaatar Edition