Кибер аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгч дундаас хамгийн том тоглогчдын нэг, 26 жилийн түүхт Fortinet компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод албан ёсны салбар оффисоо нээж, энэ сараас үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Энэ бол Монгол Улсад топ технологийн компаниудын нэг салбараа нээж буй анхны тохиолдол бөгөөд манай улсын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлага шат ахисны тод илрэл юм. Ялангуяа бидний хийж буй үйлдэл бүхэн дижитал өгөгдөл болон хадгалагдаж байгаа энэ цагт кибер аюулгүй байдалд хүч нэмэх мэргэжлийн баг бүрдэж буй нь чих баясгам сайхан мэдээ билээ.

Зүүн гар талаас: Б.Ганзориг, Б.Ариунбаяр, Г.Жигдолма, С.Анар

FORTINET КОМПАНИЙН ТҮҮХЭЭС

Тэртээ 2000 онд АНУ-ын Калифорни мужид одоогийн дэлхийд тэргүүлэгч кибер аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгч Fortinet компани анх үүсгэн байгуулагджээ. Тухайн үед доткомын хөөс хагараад удаагүй байлаа. Хөрөнгө оруулагчид болон бизнесийнхэн стартапын мөрөөдлөөс зайгаа барьж эхэлсэн байв. Учир юу вэ гэвэл асар олон стартап интернетэд суурилсан шийдэл санал болгож байсан ч ихэнх нь хий хоосон ярианаас хэтрэхгүй байсан юм.

Энэхүү хүнд цаг үеэс амьд үлдсэн компаниудыг бид өнөөдөр технологийн гигант хэмээн нэрлэдэг билээ. Тэдгээрийн нэг нь Fortinet компани юм.


Ийнхүү хэрэглэгчдийн анхаарлыг татаж 2009 он гэхэд зах зээлийг бүрдүүлдэг 15 гол тоглогчдын нэг болж чаджээ. Улмаар тухайн жилдээ NASDAQ хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нэг өдрийн дотор 156 сая долларыг татан төвлөрүүлж чадсан байна. Харин өнөөдрийн байдлаар тус компани сүлжээний аюулгүй байдлын зах зээлийн 55%-ийг эзэлж буй.

Өөр сонирхолтой баримт дурдвал, тэдний анхны бүтээгдэхүүн нь Fortified network (бэхжүүлсэн сүлжээ) гэх нэртэй байсан бөгөөд үүнээс санаа аван компанийнхаа нэрийг Fortinet болгон өөрчилжээ.

FORTINET МОНГОЛД

Fortinet компани Монгол улсад салбараа нээж буй нь зөвхөн кибер аюулгүй байдлын шийдлээр зогсохгүй, манай улсын мэдээллийн технологийн салбар шинэ шатанд гарсныг гэрчилж байна. Олон жилийн турш дотоодын баг хамт олонтой хамтран ажиллаж ирсэн тус байгууллагын энэхүү шийдвэр нь монгол инженерүүдийн ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэмжээнд хүрснийг батлан харууллаа.

Fortinet компани 2015 оноос хойш Монгол Улсын зах зээлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ жилээс хөрөнгө оруулалтаа тэлж, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаж буй нь энэ. Өнгөрсөн хугацаанд тус компани банк санхүү, уул уурхай, харилцаа холбооны тэргүүлэх операторуудтай нягт хамтран ажиллаж, дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн кибер аюулгүй байдлын итгэлт түнш болж чадсан юм. Шинэ салбар оффис үүд хаалгаа нээснээр хэрэглэгчдэд илүү ойртож, стратегийн олон давуу талыг бий болгож байна.

Тухайлбал, дотоодын байгууллагууд Fortinet-ийн мэргэжилтнүүдтэй шууд холбогдож, техникийн зөвлөгөө болон дэмжлэгийг цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын өгөгдөл мэдээлэл дэлхийн жишигт нийцсэн кибер аюулгүй байдлын шийдлээр хамгаалагдаад зогсохгүй, системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах мэргэжлийн инженерүүдийн баг газар дээр нь ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

ЧУХАЛ ТООН МЭДЭЭЛЭЛ

АНУ-ын нэрт статистикч Кэрролл Д.Райт-ийн алдарт “Тоо худал хэлдэггүй” гэх эшлэл орчин цагийн тоон мэдээлэлд итгэх итгэлийг бататгах хамгийн хүчтэй санаануудын нэг билээ. Үүний дагуу Fortinet-ийг технологийн салбарын хэр чухал тоглогч вэ гэдгийг нь нээлттэй эх сурвалжуудаас дараах тоон баримтуудаар баталж болох юм.

Компанийн үнэлгээ: Баасан гаргийн ханш хаагдах үед зах зээлийн үнэлгээ нь 62.4 тэрбум долларт хүрчээ. Энэ нь дэлхийд 389-д эрэмбэлэгдэх үзүүлэль бөгөөд сүүлийн арван жилд 12 дахин нугарчээ.

Хэрэглэгчийн тоо: Хамгийн сүүлд гарсан мэдээллээр тус компанийн хэрэглэгчийн тоо 900 мянгад хүрчээ. Үүнээс ирэх орлогын хэмжээ өнгөрөгч улирлын байдлаар 2.3 тэрбум доллар болж, 2025 оны санхүүгийн жилд 6.8 тэрбум долларыг олсон байна.

Панентын тоогоор тэргүүлэгч: Технологийн компаниудын гол зэвсэг нь тэдний нэр дээр бүртгэлтэй патентын тоо бөгөөд өнгөрсөн жилийн төгсгөлд тус компани 1,405 дахь патентаа бүртгүүлжээ. Энэ нь Fortinet-ийг кибер аюулгүй байдлын салбарын хамгийн олон патент эзэмшигч болгож байна.

Fortinet компанийн онцлох шийдлүүд 

Fortinet нь нэгдсэн үйлдлийн систем (single-OS) болон платформыг нэн тэргүүнд гэх (platform-first) хандлагаараа ялгардаг. Тухайлбал FortiOS 8.0 дээр сүлжээ, аюулгүй байдал болон аюулгүй байдлын ажиллагааг нэгтгэн ажиллуулдаг. Ингэснээр олон хэрэгслийн төвөгтэй байдлыг бууруулж, төрөл бүрийн (on-premises, cloud, hybrid) орчинд нэгдсэн харагдац, хамгаалалтыг илүү хялбар, үр дүнтэйгээр хангах боломжтой болдог.

Байгууллагын хувьд хамгийн чухал нь системүүдийг нэгтгэх, бүрэн харагдацтай болох, мөн хариу үйлдлийн хурдыг нэмэгдүүлэх явдал бөгөөд Fortinet үүнийг FortiOS 8.0 болон FortiSOC-оор дамжуулан мэдээллийг төвлөрүүлж, анхааруулгын дохиотой уялдуулан автоматжуулснаар илүү хурдан, үр дүнтэй хамгаалалтыг бий болгодог.

Үүний зэрэгцээ кибер халдлагын хурдтай зэрэгцэн аюулгүй байдлын ажиллагаа ч мөн хиймэл оюунд суурилсан автоматжуулалт руу шилжиж, хүний оролцоог багасган илүү хурдан, нарийвчлалтай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг.

Fortinet компанийн Монголын бүсийг хариуцсан менежер: Г.Жигдолма

Fortinet -д хэд хэдэн төрлийн платформ (Secure Networking, SecOps, Cloud) дээр суурилсан SASE кибер аюулгүй байдлын цогц шийдэл байдаг. Тэдний дэлхийд тэргүүлэгч вендор компани гэдгийг батлах бас нэгэн шалтгаан гэвэл тэдний шийдлүүд олон улсын Gartner-ийн Magic Quadrant судалгаагаар Fortinet нь “Leader” ангилалд тогтмол үнэлэгддэг. Үүнд:

- Hybrid Mesh Firewall – өндөр гүйцэтгэлтэй, өргөн хүрээний хамгаалалттай firewall шийдэл
- SASE – сүлжээ болон аюулгүй байдлыг нэгдсэн платформоор хүргэдэг
- SD-WAN – ухаалаг траффик удирдлага, WAN зардлыг бууруулах боломж
- Enterprise Wired & Wireless LAN – switching болон WiFi-г нэгдсэн байдлаар удирдах боломж

ХҮНИЙ НӨӨЦӨӨ БЭЛДЭХ НЬ

Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд тус салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд гол хувь нэмрээ оруулж буй. Үүний нэг жишээ бол 1 сая хүнийг хамруулж чадсан тэдний Сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтний (Network Security Expert) гэрчилгээ олгох хөтөлбөр юм. Ийнхүү дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч Fortinet компани нийслэл хотод маань албан ёсны салбараа нээж, үйл ажиллагаагаа шинэ шатанд эхлүүлж байна.

Ташрамд дурдахад, тус компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Fortinet Accelerate 26 APAC - Ulaanbaatar Edition” арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү форум нь олон улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд цуглаж, мэдлэг туршлагаа солилцон, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэлэг шийдэл, технологийн дэвшлүүдтэй танилцдаг томоохон платформ юм.

Арга хэмжээнд бүртгүүлэх: Fortinet Accelerate APAC 2026 - Ulaanbaatar Edition