Догдлол дүүрэн шинэ жилийн баяраар хайртай, дотнын хүндээ бэлэг өгөх шиг дулаан мэдрэмж өөр хаана байх билээ?
Манай редакц онцлох баяруудаар “Бэлгийн хөтөч" нийтлэлийг эрхлэн гаргадаг уламжлалтай. Баярын уур амьсгал, халуун дулаан мэдрэмжийг бадраан түгээж, нэмэн хуваалцахад туслах бэлгүүдийг санал болгодог энэхүү цувралын 2023 оны отгон дугаарт тавтай морил.
Энэ удаа бид уншигч бүрийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэхээр нийт 10 булангийн 100 бэлгийг онцоллоо. Энэхүү жагсаалтаас хайж буй бэлгээ олно гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Монголын шинэ жилийг ууттай бэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Зөвхөн хүүхэд багачууд ч бус томчууд бидэнд ч гэсэн бага насны дурсамжаа сэргээж, ууттай бэлэг авах сан гэх бодол төрдөг нь нууц биш. Энэ л хүслийг биелүүлэхээр FreshPack цасан цагаан, алтан шаргал, ганган улаан, зулзаган ногоон, өвлийн цэнхэр гэсэн төрлүүдийн бэлгийг гаргажээ. Төрлөөсөө хамааран 35,250₮-49,000₮ хооронд худалдаалагдаж байгаа эдгээр бэлгийг FreshPack аппаараа захиалан аваарай. Он солигдох мөчийг хүлээн суугаа өвөө эмээ, аав ээж, ах эгч, дүү нартаа зориулах өнгөлөг бэлгүүд шүү. Мөн тус аппаар хүнсний захуудаас хүссэн хүнсээ хүргүүлэн авах боломжтой.

2. Lamy-ийн pico тосон бал, Nomad Toys-ийн Mori балны суурьтай багц (400,000₮)
3. Baigal-ийн Улаанбаатар хотыг агуулсан цасан бөмбөлөг (159,999₮)
4. Royal-ийн 240см өндөртэй гацуур мод (899,000₮)
5. Ddecor-ийн шинэ жилийн уур амьсгалыг түгээх чимэглэлийн багц (79,900₮)
6. GOBI Cashmere-ийн чих дарсан, хүүхдийн, ноолууран малгай (88,000₮)
7. Guzeelzgenemn-ий үсний уналт, гэмтлийг багасгах торгон дэр (45,000₮)
8. HELEN x AVDAR TOYS x NARSAROD-ийн хамтарсан хүүхдийн бэлгийн нэгдэл (108,850₮)
9. Идье-ийн багачуудад зориулсан банш, бууз, ногоо, ясны шөлтэй багц (65,000₮)
10. Moileye-ийн байгальд ээлтэй, гараар урласан зүүд манагч үнэг (95,000₮)

11. Цас бударсан өвлийн үдэш гацуур мод, ил галын дэргэд өнгөрсөн оноо эргэцүүлэн дүгнэж, ирэх жилээ итгэл дүүрэн хүлээж сууна гээд төсөөл дөө. Амар тайвныг мэдрэх эл мөчийг тань юу хамгийн амттай болгоно гээч? Дарсны өлгий нутаг Францын Бордогийн улаан чавга, хар бөөрөлзгөний амттай, хүрэн өнгийн хуурай дарс L’Emissaire. Таалагддаг залуу, бүсгүйдээ бэлэглэхэд нэн тохиромжтой энэхүү бэлгийг 44,770₮-өөр худалдан аваарай.

12. Титэм брэндийн тэнгэрийн оддын цуглуулга бүхий ган төмрөн хийцтэй хүзүүний зүүлт (61,900₮)
13. Makoto-ийн хөвөн даавуун материалтай, дулаахан пажама хослол (119,000₮)
14. MR Brand-ийн сарлагийн арьсан хатуу хавтастай тэмдэглэлийн дэвтэр (64,000₮)
15. Ninjee & Saraa's tailor-ийн захиалагч бүрдээ зориулан урлах өдөр тутмын хослол (860,000₮)
16. Chimin-ийн тусгайлан бичиж жаазалсан каллиграф (60,000₮)
17. Тосон сүрчигийн тансаг үнэртний нэгдэл (160,000₮)
18. Garbalia Mongolia-ийн гар аргаар урласан, урагдаж хугарахгүй, цэвэр арьсан түрийвч (93,900₮)
19. Deer-ийн Австрали хонины ноосон ороолттой бэлгийн багц (98,000₮)
20. Discover World-ийн хосуудад зориулсан Малайзын аялал (5,400,000₮)

21. Хахир хүйтэн өвөл хөөрхөн арьсаа хамгаалаарай гээд хонгор анддаа Beauty Secrets-ээс бэлэг сонгоорой. 28,000₮-160,000₮ хүртэлх арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй эдгээр багцаас гадна хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг нь сонгож, зөвхөн түүнд зориулсан бэлгийг ч бүтээх боломжтой. Beauty Secrets-ийн вебээр ороод шинэ жилийн дууны цомог сонсонгоо давтагдашгүй бэлгийн багцыг дотнын найздаа зориулан богцлоорой.

22. Little Heaven-ийн сэтгэл дулаацуулах дулаан оймс, амтат шоколадтай бэлгийн багц (100,000₮)
23. Inguun candles-ийн шинэ жилийг санагдуулах анхилуун лаа (30,000₮)
24. Nandin Box-ийн эрчүүдэд зориулсан коньяк, кофе, шоколадны чамин нэгдэл (179,000₮)
25. Sweet memories-ийн шинэ жилийн дурсамжуудаа онцгойлон хадгалах зургийн цомог (99,000₮)
26. Mine Cloth-ийн цөмөөхэйн зурагтай, хүссэн хэмжээгээрээ хийлгэх боломжтой цамц (+40,000₮)
27. Fjällräven-ийн арчиж цэвэрлэх боломжтой, синтетик аяны үүргэвч (316,000₮)
28. Husug-ийн зөөврийн компьютерт зориулсан ноосон цүнх (98,800₮)
29. Coffeine-ийн 300мл мока пот, төмөр аяга, газын плитка, цүнхтэй багц (112,500₮)
30. Sequence хөлөгт тоглоомыг аван хамт олон, найз нөхдөөрөө хөгжилдөөрэй (60,000₮)

31. “Шинэ он, шинэ би” гэсэн итгэлээр 2024 оныг угтах гэж буй өөртөө зориулаад Jack’s Coffee-ийн бэлгийн багцыг авч өгвөл ямар вэ? Бусдад л бэлэг өгнө үү гэхээс бид чинь өөрсдийгөө халамжлах нь ховор шүү дээ. Тиймээс өглөө эртлэн босож, өдөр бүрийг үр бүтээмжтэй өнгөрүүлэх зорилго өвөртөлж буй өөрийгөө кофегоор цэнэглээрэй. Уг багцад тэд зөвхөн зул сараар л тусгайлан боловсруулсан кофе, халуунаа барьдаг аяга, лаа, жигнэмэг тэргүүтнийг багтааж, 45,000-85,000₮-ийн үнэтэй борлуулж байна.

32. Misheel home-ийн тав тухыг мэдрүүлэх гэрийн шаахай (38,000₮)
33. Goo-ийн тансаг савалгаатай, органик гоо сайхны бэлгийн багц (59,000₮)
34. Nomadica-ийн уламжлалт хэв маягийг шингээсэн усны сав, тэмдэглэлийн дэвтэртэй багц (65,000₮)
35. Theory11-ийн Харри поттерын зураглалтай хөзөр (44,000₮)
36. Momentum-ийн 2024 оны, 240 нүүртэй төлөвлөгч дэвтэр (70,000₮)
37. Bear-ийн өхөөрдөм төрхтэй талх шарагч (69,900₮)
38. BetterYou-ийн бүх насныханд зориулсан, шүршдэг Витамин С (59,900₮)
39. Postertory-ийн гандахгүй, гэрэл ойхгүй, хүссэн зургаар гарах постерууд (+40,000₮)
40. Lungo-ийн дотоодод үйлдвэрлэсэн, чанар, загварыг хослуулсан жижиг цүнх (86,000₮)

41. Шинэ оныг шинэ технологитой угтах уу? Технологи дундаа дэлхийн хамгийн инновцлаг компани болох Apple-ийн хэдхэн сарын өмнө танилцуулсан Apple Watch Series 9 загварыг цаг гэвэл ямар вэ? Энэхүү цаг нь ухаалаг цаг шиг тод дэлгэц, хамгийн хүчирхэг чип, дэвшилтэт машин сургалт зэрэг давуу талуудаас гадна энэ жил олны хүртээл болсон Double tap control буюу дэлгэцдээ хүрэхгүйгээр эрхий болон долоовор хуруугаа хооронд нь товшиж цагаа удирдах боломжийг агуулсан юм. Амьдрал хөнгөвчилж, донж нэмэх энэхүү цагийг Ayanga Store-оос 1,799,000₮-өөр эндээс худалдан аваарай.

42. Neolingo-ийн англи хэлээр ярьж сурах янзын арга "Water Snow Speakers" зургаан сарын багц (150,000₮)
43. DJI-ийн гар утсаараа контент бүтээгчдэд зориулсан, тогтворжуулагч Osmo 6 гар (799,000₮)
44. Dyson-ий үс гэмтээдэггүй, хэлбэржүүлэгч сэнс (2,295,000₮)
45. Huawei-ийн хамгийн сүүлийн үеийн, ухаалаг цагны урмыг мэдрүүлэх GT4 цаг (1,399,000₮)
46. Lumi-ийн өндөрөө тааруулдаг, эрүүл мэндэд тустай ажлын ширээ (1,120,000₮)
47. PlayStation-ийн виртуал бодит байдалд оруулах VR2 төхөөрөмж (2,199,000₮)
48. AKG-ийн подкаст бичихэд зориулсан микрофон, холигч, чихэвчтэй багц (1,250,000₮)
49. Bose-ийн хөгжмийн таашаалыг тултал мэдрүүлэх QuietComfort 45 чихэвч (1,399,900₮)
50. Xiaomi-ийн хоёр тасалгаат, тосгүй шарагч (399,000₮)

51. Үнэ боломжийн хэр нь царайлаг бас амтлаг бэлэг хайж байгаа бол гурван төрлийн амттай Donbe жигнэмэгийг санал болгож байна. Шанцайн анхилуун үнэртэй овъёос, үзэмний хослол болох цэнхэр, Toffee-ийн өвөрмөц амт, шоколадны үрэлтэй улбар шар, эрч хүчгүй үед сэргээш болох хар шокаладны амттай бор өнгийн савлагаат уг гурван төрлийн жигнэмгийг ажлын найз, алтан монитадаа бэлэглээрэй. Энэхүү жигнэмэг бүх сүлжээ дэлгүүрүүдээр 9,900₮-өөр худалдаалагдаж байгаа шүү.

52. Mini Cakes-ийн гоёлын боолт, мэндчилгээний цаастай аяган бялууны багц (20,000₮)
53. EEL Studio-ийн сэтгэлийн үг, дугтуйтай мэндчилгээний карт (3,000₮)
54. TОIRОГ-т зарагдаж буй малгай, ороолт, бээлийний багц (20,000₮)
55. Alphabook-ийн багачуудад зориулсан ном, амттан, тоглоомтой бэлэг (19,900₮)
56. Anjuna book&Art-ийн шоколадан халбагатай, гүц, аяганы багц (17,000₮)
57. Wooly Mongolia-ийн цөөн тоогоор үйлдвэрлэсэн Сантагийн ноосон бээлий (15,000₮)
58. Artlag-ийн гэрэл асдаг, шилэн хийцтэй, гацууран чимэглэл (25,000₮)
59. Evelyn Beauty-ийн уруул халамжлагчид: гуужуулагч, чийгшүүлэгч, өнгөлөгч (30,000₮)
60. Tulgatuhuurumj-ийн шинэ жилийн өнгө төрхийг агуулсан шаазан тавагны багц (+16,000₮)

61. Манай редакцын зүгээс санал болгож буй энэхүү хэсгийн онцлох бэлэг бол Comfy Studio-ийн арьсан пад. Бидний хувьд редакцаараа тус брэндийн арьсан пад, модон тавиурыг чамгүй хугацаанд ашиглаж буй. Залуу мэргэжилтнүүдийн хувьд асар чухалд тооцогдох ажлын бүтээмжид ихээр нөлөөлдөг ч хангалттай их яригдахгүй байгаа сэдэв бол ажлын ширээ. Эмх замбараагүй, эргонимик муутай ширээнээс үр дүнтэй ажил гарах хэцүүхэн шүү дээ. Тиймээс Comfy-ийн 90,000₮-120,000₮ үнэтэй арьсан паднуудаас сонгон авч, шинэ ондоо ажлын бүтээмжээ нэг шат ахиулаарай.

62. Blu Clothing-ийн тэврэлт мэдрүүлэм дулаан цамц (99,000₮)
63. Huurhun printshop-ийн романтик үгтэй аяга, амтат чихэр, жимсний чанамал, дарсны хоршил (76,000₮)
64. Geru-ийн Artger-тэй хамтран гаргасан аяга (15,000₮)
65. Wellbee-ийн шарталтаас хамгаалах энзим нунтаг (45,000₮)
66. Монсудар хэвлэлийн газарын орчуулсан ЛеБрон Жэймсийн намтар (49,900₮)
67. Welcome records-ийн зул сарын пянзнууд (200,000₮)
68. Chandmani-ийн өөрийн ордоо шигтгэх боломжтой гараар урласан торгон зангиа (85,000₮)
69. Kindle-ийн номтой нөхөрлүүлэх 11 дэх үеийн Paperwhite ном уншигч (630,000₮)
70. Цэцэгт мэндчилгээний шинэ жилийн чимэглэлтэй, ромашкагийн баглаа (80,500₮)

71. Ажлын хамт олон, анд найз нөхдөдөө бэлэглэх хамгийн “өег” бэлэг бол UBEats-ийн бэлгийн карт. 20,000₮-100,000₮ хүртэлх үнийн дүнтэй бэлгийн картуудаас сонголтоо хийх боломжтой бөгөөд UBEats аппаар дамжуулан худалдан аваарай. Залуу мэргэжилтнүүдийн хувьд өдрийн хоол маш чухал учраас энэхүү бэлгийн карт маргаангүй мэдрэмжтэй бэлэг байх болно.

72. Ulemj Grease-ийн алжаал тайлах үйлчилгээний бэлгийн карт
73. Shoppy-оос шаардлагатай бүхнээ авч болох шинэ жилийн бэлгийн карт
74. Picshot-ийн онцгой мөчүүдээ гэрэл зургийн хальснаа буулгах бэлгийн карт
75. Vans-ийн граффити артист, иллюстратор Orgio Emak-тай хамтран бүтээсэн бэлгийн карт
76. Coffee Namu-ийн баярын мөчүүдийг улам тодотгох бэлгийн карт
77. Cloud Nine-аас гоо сайхны бүтээгдэхүүнүүд авах бэлгийн карт
78. Stora-ийн Амазоноос хүссэн бараагаа захиалан авах бэлгийн карт
79. Total Music-ийн дуу хөгжимтэй нөхөрлүүлэх бэлгийн карт
80. btf-ийн дэлхийн брэндүүдээс сонголтоо хийх боломж олгох бэлгийн карт

Хайр гэдэг яг л амттан шиг. Харин дотнын нэгэндээ хайраа илэрхийлэх хамгийн энгийн хэр нь сэтгэл шингэсэн арга бол дуртай амттаныг нь бэлэглэх явдал биш гэж үү? Жавар унаж, ес эхэлсэн баярын өдрүүдээр цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суунгаа бидний шилж сонгосон доорх баярын амттануудаас сонгон амтлаарай.
81. Brewbuddies-ийн өвлийн аз жаргалыг мэдрүүлэх халуун дарсны бэлдэц болон цайны багц (60,000₮)
82. Mini Choco Art-аас тусгайлан урласан Бельги хар шоколад (55,000₮)
83. Mon Eclair-ийн 16 ширхэгтэй, төрөл бүрийн амт агуулсан мини эклайрын багц (56,000₮)
84. Cozy gift shop-ийн шоколад, зөгийн бал, саван, халбагатай багц (70,000₮)
85. Godiva-ийн гацуурны хэлбэртэй шоколадны цуглуулга (230,800₮)
86. Tarterbyharry-ийн шинэ жилд зориулан гаргаж буй тарте багц (51,900₮)
87. Chubby-ийн халуун шоколадан бөмбөлөг (7,000₮)
88. Tok Tok-оос урьдчилан захиалах боломжтой баярын бялуунууд (+50,000₮)
89. MonKondi-ийн самартай, сүүтэй, шоколадан, жигнэмэгтэй чихрийн цуглуулга (26,650₮)
90. VEG ART-ийн шинэ жилийн баярт зориулсан Веган Кекстэй тортны цуглуулга (+50,000₮)

Шинэ жилийн уур амьсгалыг бэлэг улам бүр бадрааж байдаг. Гэхдээ яагаад заавал таньдаг нэгэндээ бэлэг өгөх ёстой гэж? Танихгүй нэгэнд эсвэл тусламж хамгаас их хэрэгтэй байгаа бусдадаа бэлэг өгвөл ямар вэ? Тиймээс энэ жилийн бэлгийн хөтөчдөө хандив өргөх боломжтой 10 төслийг онцолж байна. Хандив өргөхийг хүсвэл MonPay-ийн хандив цэс рүү ороорой.
91. Community Project: Бэлгийн багцыг худалдан авснаар Гэр өргөө олон нийтийн төвөөр дамжуулан 1500 хүүхэд, 320 насанд хүрэгчдэд хүрэх боловсрол, нийгмийн инновац ба эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.
92. Азтай Савар ТББ: Гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалж, нийгэмд эерэг, зөв ойлголт түгээх зорилготой
93. Нарны хүүхдүүд цэцэрлэг: Эмзэг бүлгийн айл өрхүүдийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хоол, хувцас, цэцэрлэгээр хангах зорилготой
94. Colorize төсөл: Дугуйланд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд олон төрлийн клубд хамрагдах боломжийг олгох зорилготой
95. Save Angels төсөл: Нярайн эмнэлгүүдийн мэс заслын дараах нөхөн сэргээх өрөөг өргөтгөж, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэглэх зорилготой
96. Бидний нэг төсөл: Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг эерэгээр хүлээн авах, ялгавралан гадуурхахгүй байхыг уриалах зорилготой
97. Eye see төсөл: Бага насны хүүхдийн харааны бэрхшээлийг эрт үед нь оношлох, эмчлэх зорилготой
98. Аргал Янгир хамаагалах сан: Нэн ховор амьтдын тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтохоос сэргийлэх зорилготой
99. Ид Шидийн Орон Хэнтий: Хүүхэд хамгаалал, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
100. Бяцхан баатрууд төсөл: Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд урам зориг өгөх, сэтгэлийн дэм болох зорилготой
Уншигч танд шинэ оны мэнд хүргэе!
Unread HQ

Сэтгэгдэл бичих

