Өвлийн улиралд монголчууд бидний хамгийн их зорьдог газруудын нэг бол маргаангүй “газрын диваажин” гэгддэг Хайнан арал. Үзэсгэлэнт байгаль, үргэлжийн дулаан цаг агаар, баялаг соёл, хямд төсөв, хялбар зорчих боломж зэргийг нь харгалзан үзэхэд аялагчдын дунд алдартай байдгийг нь гайхах зүйлгүй. 

Миний хувьд ч мөн өнгөрөгч сард Хятад Улсын хамгийн өмнөд арал болох Хайнаны Саняа хотоор долоо хоног аялсан бөгөөд алдаж оносон бодит туршлага дээрээ үндэслэн энэ өвөл Хайнан руу, цаашлаад Хятад Улсын аль ч хэсэг рүү аялахаар төлөвлөж буй хэн бүхэнд хэрэг болох 10 зөвлөгөөг бэлтгэлээ. Цаг хугацаа, санхүүгийн хэмнэлт хийхэд тань тусална гэдэгт итгэлтэй байна.


Цаг агаарын хувьд аялахад хамгийн тохиромжтой үе нь арванхоёроос гуравдугаар сарын хооронд. Энэ үеэр халуун орны бүгчим, амьсгалахад ч хүндхэн санагдуулдаг агаар нь арай сэрүүсэж, тааламжтай болдог тул тав тухтай аялах нөхцөл тань бүрдэнэ. Хятадын иргэд ч өөрсдөө өвлийн саруудад амьдрахад хамгийн тохиромжтой газрыг Хайнан арал хэмээн үздэг учраас жил бүр энд өвөлжиж, зуны саруудад өөр газар амьдардаг гэсэн шүү.


Хятадын ихэнх хэсэгт Google, Facebook, Instagram зэргийг ашиглах боломжгүйг та ч мөн мэдэх болов уу. Тиймээс дасал болсон аппуудаа аяллын туршид ашиглах хамгийн түгээмэл арга бол VPN буюу цахим орчны байршил өөрчлөгч апп. Хувийн зүгээс хамгийн алдартай, найдвартай Express VPN аппыг санал болгоё. Дээрх платформууд руу нэвтрэх үедээ дата болон VPN-ээ асаахад л хангалттай.

Харин дата сим болон VPN гэсэн хоёр үйлчилгээг нэг дороос авах боломж нь цаанаасаа VPN-тэй сим юм. Миний хувьд AliPay аппаар дамжуулан Trip.com-оос и-симээ авсан бөгөөд долоо хоногийн 60 орчим мянган төгрөгөөр ямар ч нэмэлт VPN шаардахгүйгээр нийгмийн сүлжээний аппуудаа чөлөөтэй ашиглаж байгаад ирсэн. Тиймээс аяллаа эхлүүлэхээс өмнө симээ бэлдэхээ мартуузай.


Төлбөрийн системийн хөгжлөөр үргэлж манлайлж байдаг Хятад Улсад төлбөр тооцоо хийх хэд хэдэн боломжууд бий бөгөөд тус бүр давуу болон сул талтай.

Бэлэн мөнгө 

Мэдээж хэзээд, хаана ч хамгийн аюулгүй, түгээмэл сонголт бол бэлэн мөнгө. Гэсэн хэдий ч мөнгөө солиулах, гээх, аяллын төгсгөлд бэлэн мөнгө үлдэх зэрэг төвөгтэй асуудал гарах нь элбэг. Тиймээс эхлээд бусад сонголттой танилцаж, хүсвэл багахан хэмжээний бэлэн мөнгө бэлдэхийг зөвлөе.

Карт

Хятадад олон улсын Unionpay болон VISA картууд хамгийн өргөн хэрэглэгддэг тул хаана ч очсон картаа ашиглах боломжтой. Гэсэн хэдий ч эрсдэлээс хамгаалах зорилгоор банкнаас картыг урьдчилан мэдэгдэхгүйгээр хаах, зарим пос дээр уншихгүй байх, хаяж гээх зэрэг эрсдэлүүдийг анхаарууштай. Тиймээс картдаа дангаар нь найдаад хэрэггүй.

AliPay 

Миний хувьд AliPay ашигладаггүй Хятад хүнтэй аяллынхаа туршид таараагүй. Харин AliPay-ээр хийсэн худалдан авалтууд маань миний амьдралдаа хийж байсан хамгийн хурдан, хялбар туршлагуудын нэг байсан шүү. Апп дотроо VISA картаа холбоход л хангалттай. Гэхдээ заавал эхлээд гадаад паспортын зургаа илгээж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай бөгөөд 24 цаг хүлээнэ. Тиймээс аяллаа эхлэхээсээ өмнө AliPay-д бүртгэлээ баталгаажуулж, картаа холбоорой.

WeChat

WeChat бол зөвхөн төлбөрийн систем биш, харин бүхнийг нэгтгэсэн супер апп юм. Та картаа холбож төлбөр хийхээс эхлээд зурвас илгээх, газрын зураг ашиглан очих газраа олох зэрэг Хятадад хэрэг болох бүх үйлчилгээг эндээс авах боломжтой. Facebook Messenger ажиллахгүй үед хамт яваа аяллын багийнхантайгаа холбогдох боломжгүй тул WeChat хамгийн цогц, тохиромжтой сонголт гэж дүгнэж байна.

Үргэлжлүүлэн унших:
Гарын авлага: Хятадад зорчих хүн бүрийн заавал татах аппууд


Хайнанд үзэсгэлэнт уулсаас эхлээд түүхэн дурсгалт газраас эхлээд заавал үзэх олон газар бий. Тэдгээрээс онцолбол:


Дулаан орон руу аялах гэж байгаа тул нүдний шил, нарны тос, малгай, нимгэн даашинзаа авч явах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ одоогоор өвлийн сарууд нь үргэлжилж байгаа тул өглөө оройдоо сэрүүсэж, салхилах нь элбэг болоод буй. Тиймээс сэрүүн цагуудаар өмсөх цамц, нимгэн куртик, пүүзээ бэлдэхээ мартуузай.

Хэрэв эдгээрийг шинээр худалдан авахаар төлөвлөж байгаа бол заавал Монголоос урьдчилан бэлдэх шаардлагагүй. Хайнаны дэлгүүрүүд болон гудамжны захаас дээр дурдсан бүхнийг хэд дахин илүү сонголттой, хямд үнээр олох боломжтой.


Хятад Улс маш том газар нутаг, олон хүн амтай шүү дээ. Тэр чинээгээрээ хоолны соёл нь маш баялаг бөгөөд аймаг, бүс нутаг бүрээрээ ялгаатай. Хайнан арлын хувьд хоол нь халуун ногоо багатай, зөөлөн амттай гэдгээрээ онцлог. Тиймээс халуун ногоо идэхдээ маруухан монголчууд бидэнд ч Хайнан хоол идэхэд тааламжтай санагдана. Заавал турших хоолнууд:

  • Вэньчан тахиа (Wenchang Chicken)
  • Хайнаний наргил модны сүүн цай (Coconut Milk Tea)
  • Жиахуэ (Jiaji Duck)
  • Хайнаны далайн хоол (хавч, сам хорхой, наймаалж зэрэг далайн амьтад)
  • Наргил модны зутан (Coconut Pudding)
  • Наргил модны цагаан будааны бялуу (Coconut Rice Cake)
  • Хайнаны гоймон (Hainan Noodles)
  • Таро жигнэмэг (Taro Cake)
  • Далайн замгийн салат (Seaweed Salad)
  • Хайнан будаа, ногоотой хуурга (Fried Rice with Vegetables)

Хаана очих вэ, юу хийх вэ, яаж хямд зорчих вэ? Богино хугацаанд алийг нь үзсэн нь дээр вэ? зэрэг сайтар судалгаа хийх шаардлагатай олон асуултуудтай та нүүр тулна. Хэлийг нь мэдэхгүй улсдаа очоод учраа олно гээд шууд явах нь ч тохиромжгүй. Харин нарийн төлөвлөлт хийснээр цөөн хоногт олон газар үзэж, тултал нь аялах боломжтой.


Бидний хувьд New Juulchin Tours аяллын компаниар дамжуулан долоо хоног, найман шөнө аялсан бөгөөд тийз захиалгаас эхлээд хоолны газар сонгох хүртэл маш олон төвөгтэй асуудлуудад санаа зоволгүй аялаад ирсэн. Миний хувьд аяллын компанитай аялах нь ялангуяа бага насны хүүхэдтэйгээ эсвэл аав ээжтэйгээ аялж буй хүмүүсийн заавал хийх ёстой сонголт шиг санагдсан. Тиймээс та ч мөн өөрт байгаа цаг хугацаагаа тултал нь ашиглаж, сонирхолтой, стрессгүй аялахыг хүсвэл олон жилийн туршлагатай New Juulchin Tours-ийг сонгоорой.


Аяллын үед хамгийн өндөр гардаг зардлуудын нэгдүгээрт тээврийн зардал бичигддэг. Харин уг зардлыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол бусадтай хамт зорчих.

Дамжин нислэгээр зорчсоноос Монголоос шууд явах нислэгээр явсан нь үнэ болон тав тухын хувьд ч давуу талтай. Сонирхуулахад, өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн БНХАУ-ын авиа компани Juneyao Air Улаанбаатар болон Саняа хотуудын хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр бидэнд илүү хямд, хурдан, тухтай зорчих нөхцөл үүсээд байгаа юм.

Цаашилбал аяллын туршид үзэх газрууд руугаа очих тээврийн зардал дангаараа яваа аялагчдад нэлээн үнэтэй тусдаг учраас групп аялал сонгож, нэгдсэн автобусаар зорчоорой хэмээн зөвлөе. Чөлөөт өдрүүд буюу хүссэнээ хийх өдрүүдэд харин хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл бол түрээсийн мопед юм. 60 юань төлөөд л бүтэн өдрийн туршид хот доторх хүссэн газар луугаа зорчих боломжтой.


Хувьдаа дэлхийн хаана ч очсон англиар ойлголцоно гэж боддог байсан минь эндүүрэл байж гэдгийг Хайнан руу аялаад ойлгосон билээ. Тайланд Улстай адил жимсний худалдагч нь ч наад захын англи хэл ойлгоно гэдэг хүлээлттэй байсан ч тэрбум гаруй хүн амтай асар том улсад англи хэл тийм ч чухал биш аж. Тиймээс танд заавал орчуулгын апп хэрэгтэй бөгөөд Google Translate болон AliPay доторх орчуулгын аппыг санал болгоё.


Эцэст нь, та хаанаас ирсэн хэн ч бай гаднын оронд зөвхөн Монгол хүн гэдгээрээ л танигдана. Тиймээс хаашаа ч аялсан, бусдад саад, төвөг учруулалгүйгээр бусдын соёлыг хүндэтгэж, тэвчээртэй, соёлтой аялахыг уриалъя. Аян зам тань өлзийтэй байх болтугай.