Технологийн хорхойтнууд бид Honor брэндийн хамгийн сүүлийн тэргүүлэх загвар болох Honor 400 гар утсыг долоо хоног хэрэглэсэн туршлагаа энэ нийтлэлээр хуваалцаж байна. Techworm туршив.
Ойрын жилүүдэд гар утсыг камер, дэлгэц, чип зэрэг хэдхэн үзүүлэлтээр хэмждэг байсан бол өдгөө хиймэл оюун гар утасны салшгүй нэг хэсэг болж, улам баялаг хэрэглээтэй болгож буй. Honor брэндийн хувьд ч өөрсдийн үйлдлийн систем дээрээ хиймэл оюуныг нэвтрүүлэх дээр онцгойлон анхаарч байгаа нь туршиж үзсэн хэдхэн хоногт шууд мэдрэгдлээ. Тиймээс AI-аас эхэлье.
ХИЙМЭЛ ОЮУНТ ҮЙЛДЛИЙН СИСТЕМ - MAGICOS 9.0
AI асар олон салбарын тоглоомын дүрмийг өөрчилж байгааг бид бодитоор харж байна. Ухаалаг гар утсыг ч мөн адил. Салбарын тэргүүлэх тоглогчид хиймэл оюунт ухаалаг гар утасны эрин үе ирсэн гэдэгт дуу нэгтэйгээр санал нийлж байгаа билээ. Тэгвэл Honor 400 загварт багтсан хиймэл оюунд суурилсан онцлох таван функцийг тайлбарлая.
Бичвэр засагч: Хиймэл оюуны сурамгай чадваруудын нэг бол текстийг янз бүрээр хувиргах юм. Үүнийг Honor 400-ийн үйлдлийн систем болох Magic 9.0-д хэд хэдэн сонирхолтой байдлаар оруулжээ. Жишээ нь, нэрийн хуудсан дээрх хаяг руу цахим шуудан илгээх, цаасан дээр бичсэн утасны дугаар луу шууд залгах гэх мэт. Эдгээрээс гадна зурган файл дээрх линкийг дугуйлаад л тухайн вэбсайт руу нэвтрэх боломжтой.
Автомат орчуулга: Гар утсаар ярихдаа хэлийг нь ч мэдэхгүй гадаад хүнтэй төвөггүй ойлголцох боломжтой. Учир нь хиймэл оюунд суурилсан автомат орчуулгынх нь систем түгээмэл … хэл дээр шууд орчуулга хийх чадвартай юм байна. Зөвхөн гар утсаар ярихдаа биш энгийн үед ч орчуулах төхөөрөмж болгон ашиглаж болно. Цаашдаа хэлний бэрхшээл гэдэг зүйл үгүй болох шинжтэй.
Шидэт зураг: Хамгийн сайн зураг гэдэг хамгийн зөв агшныг барьж авч чадсан зургийг хэлдэг. Honor 400 загварын 200 мегапексилийн камер хиймэл оюуны тусламжтайгаар нэг ч фрэйм алдахгүйгээр таны зургийг дарах чадвартай. Өөрөөр хэлбэл та нүдээ аньсан байсан ч аниагүй үеийнх нь хэсгийг хиймэл оюуны тусламжтайгаар сэргээж авах боломжтой гэсэн үг. Мөн сошиал медиагийнхаа зургуудыг ч засварлах боломжтой гээд бод доо.
Шидэт зураг: Хамгийн сайн зураг гэдэг хамгийн зөв агшныг барьж авч чадсан зургийг хэлдэг. Honor 400 загварын 200 мегапексилийн камер хиймэл оюуны тусламжтайгаар нэг ч фрэйм алдахгүйгээр таны зургийг дарах чадвартай. Өөрөөр хэлбэл та нүдээ аньсан байсан ч аниагүй үеийнх нь хэсгийг хиймэл оюуны тусламжтайгаар сэргээж авах боломжтой гэсэн үг. Мөн сошиал медиагийнхаа зургуудыг ч засварлах боломжтой гээд бод доо.
Шидэт портал: Гар утсан дээрх шидэт портал гэхээр санаанд тань юу бууж байна? Миний хувьд хамгийн сонирхолтой бөгөөд хэрэглээтэй санагдсан функц нь энэ байлаа. Жишээ нь, та галерей доторх зургаасаа нүдний шил харлаа гэж бодъё. Тэгвэл тэр нүдний шилний мэдээллийг хайхын тулд дэлгэц дээрээ удаан дарахад хангалттай. Хамгийн гоё нь зөвхөн Google-ээс биш Youtube, Facebook, Instagram гээд хүссэн платформоо сонгоод шууд хайлт хийх боломжтой. Яг л платформ, апп хооронд портал ашиглан үсэрч буй мэт.
Худлыг илрүүлэгч: Хиймэл оюуны саар тал нь худал, хуурмаг мэдээлэл, цахим залиланд ихээр ашиглагдаж байгаа явдал юм. Honor 400-ын хувьд хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглэгчийг залиланд өртөхөөс хамгаалах системийг нэвтрүүлжээ. Хэрвээ тань руу deepfake ашигласан дуудлага ирсэн тохиолдолд гар утас түүнийг илрүүлж, автоматаар танд мэдэгдэнэ. Зурвас бүү хэл видео дуудлагад ч итгэхэд бэрх болоод байгаа цагт хамгийн хэрэгтэй функцуудын нэг нь энэ юм.
ДИЗАЙН БОЛОН ДЭЛГЭЦ
Дэлгэцийн хувьд 6,55 инчийн AMOLED дэлгэцтэй. AMOLED гэдгийг энгийнээр ойлгоё гэвэл эрчим хүч бага ашигладаг, төсөр өртөгтэй, нягтаршил сайтай дэлгэцийг хэлж байгаа юм.
Дэлгэцийн тод харагдах байдлын хувьд 5000 нитс. Энэ нь дундаж гар утасны үзүүлэлтээс бараг хоёр дахин их гэсэн үг. Өөрөөр хэлбэл хурц нартай байсан ч Honor 400-ийн дэлгэцийг тод харахад асуудалгүй.
Дизайны хувьд хар, алтан шаргал гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Материалын хувьд арын хэсэгт нь хурууны хээн мөр үлддэггүй, зурагддаггүй гэдэг нь тун аятайхан санагдлаа. Гэр хийгээгүй байсан ч зурагдана гэж санаа зовохооргүй юм байна.
шидэт камер
200 мегапикселийн үндсэн болон 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камертай. Харин урд талдаа 50 мегапикселийн селфи камертай. Эдгээр камерууд ч мөн хиймэл оюунаар тоноглогджээ. Ингэснээр 15-30x хүртэл zoom хийх чадвартай болсон байна. Хамгийн сонирхолтой нь 30х zoom хийсэн ч дүрсний чанар алдахгүйгээс гадна зургаа RAW файлаар дарах боломжтой.
Мөн камерын систем нь контент бүтээгчдэд зориулсан студийн гэрэлтүүлгийн горимтой. Энэ онцлог нь гэрэл багатай газар ч тод зураг дарах, бичлэг хийх боломжийг олгоно.
5 СЕКУНДЫН АМЬД ЗУРАГ
Honor 400 загварын өөр нэг сонирхолтой функц нь галерей доторх статик буюу хөдөлгөөнгүй зургаа таван секунд хүртэл хөдөлгөх боломж. Мэдээж үүний ард хиймэл оюун ажиллаж байгаа. Тэр дундаа Google-ийн Veo 2 загвар. Таны сошиал медиа дээр харсан AI бичлэгүүдийн ихэнх нь Veo загвараас үүдэлтэй. Honor 400-ийн хувьд өдөрт 10 хүртэлх зургийг хөдөлгөж чадна.
хүчин чадал
Процессорын хувьд Qualcomm-ийн Snapdragon 7 Gen 3 чиптэй. Уг чип нь ухаалаг гар утсан дээр хиймэл оюуны загварыг хурдан ажиллуулахад зориулан хөгжүүлэгдсэн. Мөн хиймэл оюуны тусламжтайгаар зураг янзлах, засварлах явцыг сайжруулахад анхаарчээ. Хэрэглэх үед халах, удаан ачаалах зүйлс гарсангүй. Харин санах ойн хувьд 12 гб, мөн 512 гб хүртэлх багтаамжтай. Эдгээр хүчирхэг үзүүлэлтийн тусламжтайгаар AAA зэрэглэлийн тоглоомыг ч төвөггүйхэн тоглож болно.
үзүүлэлт
- Процессор: Qualcomm Snapdragon 7 Gen 3 чиптэй
- Дэлгэц: 6,55 инч
- Жин: 184 грамм
- Хамгаалалт: IP 65 стандарт
- Санах ой: 12 гб
- Багтаамж: 512 гб
- Үндсэн камер: 200 мп, 12 мп ultrawide
- Урд камер: 50 мп
- Видео: 4к хүртэл
- Батарей: 6000 mAh
хаанаас авах вэ?
Honor 400 загварын ухаалаг гар утсыг Мобикомын цахим дэлгүүр болон салбаруудаас бэлнээр болон хүүгүй зээлээр худалдан авахыг санал болгож байна.