Ухаалаг гар утас гэх төхөөрөмж бидний биеийн нэг хэсэг болсон энэ цагт үй олон сонголтоос өөрт тохирсныг олж авах түгээмэл сорилт бий болжээ. Энэ зах зээлийн хүрээ улам бүр тэлж, хүн бүрийн хэрэгцээнд тохирсон загваруудыг бий болоод байна.

Уншигч таны сонголтод дэм болох үүднээс, манай Techworm багийнхан энэ удаад боломжийн үнэтэй, хүчирхэг процессор, супер батарейтай HUAWEI nova 15 Max загварыг туршиж үзэв. Энэ сарын эхээр танилцуулагдсан уг гар утас монгол хэрэглэгчдийн гарт очиход хэдийн бэлэн болжээ.

NOVA-ИЙН СУПЕР БАТАРЕЙГ ТУРШИВ

Юун түрүүнд ухаалаг гар утасны үзүүлэлт дээр түгээмэл тааралдах mAh-ийн нэгжийн талаар товчхон тайлбарлая. Миллиампер-цаг гэх уг нэгж нь батарейн хэр их эрчим хүч хадгалж буйг илэрхийлдэг. Тэгэхээр энэ нэгжээр илэрхийлэгдэх тоо их байх тусам цэнэгээ барих хугацаа төдий чинээ уртасна гэсэн үг.

Хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын батарейны хүчин чадал ихэвчлэн 4,500-5,0000 mAh байгаа. Харин HUAWEI nova 15 Max-ийнх 8500 mAh гэхээр даруй 50 гаруй хувиар илүү үзүүлэлттэй байгаа юм. Тус супер батарейн хүчин чадал өдөр тутмын хэрэглээнд ингэж ингэж бууна.

- Энгийн хэрэглээнд 72 цаг хүртэл цэнгээ барих,

- 48 цаг тасралтгүй дуудлага хийх,
- 23 цаг тасралтгүй видео үзэх боломжтой.

Бид уг утсыг сүүлийн 24 цагийн турш хэрэглэж үзсэн бөгөөд цэнэгээ барих хугацаа нь бусад загваруудаас мэдэгдэхүйц сайн байв. Нэг цаг орчим тоглоом тоглоход батарей халалт бага байснаас гадна хүчин чадлын хувьд тэргүүлэх загварын гар утаснуудаас дутхааргүй байв. Ажлын найман цагийн турш цэнэглэхгүйгээр хэрэгцээндээ ашиглахад 50 хувиас 20 хувийн цэнэгтэй үлдсэн. Иймд цэнэгээ олон хоног барьдаг төсөр өртөгтэй ухаалаг гар утас эрж буй хэрэглэгчдэд тохиромжтой сонголтуудын нэг бол гарцаагүй HUAWEI nova 15 Max юм.

Үүнээс гадна HUAWEI nova 15 Max загварт "Reverse charging" гэх онцгой технологи бий. Уг функцыг идэвхжүүлснээр хаана ч явсан чихэвч, таблет зэрэг бусад төхөөрөмжөө цэнэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл таны гар утас зөөврийн цэнэглэгчийн үүргийг ч давхар гүйцэтгэнэ гэж хэлж болно. Нэмж хэлэхэд хайрцгандаа 40 ватт түргэн цэнэглэгч дагалдаж ирнэ.

100 КИЛОГРАММЫГ Ч ТЭСЭХ БАТ БӨХ ЧАНАР

HUAWEI nova 15 Max загвар 100 килограмм хүртэлх даралтыг тэсвэрлэх чадвартай бөгөөд энэ хэмжээний даралтад ямар нэгэн нугаралт, эвдрэл гэмтэл үүсэхгүй. Мөн бүтээгдэхүүний чанар, бат бөхийг шалгадаг SGS Priemium Performance Mark-аас хамгийн өндөр буюу таван од үнэлгээг авчээ. Иймд тус загварын хувьд бат бөх гэх үг маркетингийн чимэг үг төдий биш гэсэн үг.

Гар утасны дэлгэц цүнх, халаасан доторх бусад эд зүйлстэй хавиралдаж зурагдах тохиолдол цөөнгүй. Nova 15 Max өдөр тутмын хэрэглээнээс үүсэх сэв, зураасаас сэргийлэх технологийг давхар нэвтрүүлжээ. Мөн IP65 стандартын шаардлагыг хангасан байна. Энэ нь нарийн ширхэгт тоосонцороос хамгаалагдсан гэдгийг илтгэхээс гадна нэг метр хүртэлх гүн усанд 30 минутын турш ажиллах чадвартайг батална.

ДЭЛГЭЦ & ДИЗАЙН

Дэлгэцийн хувьд 6.84 инчийн Vivid OLED болон 120 герц, 2756х1272 нягтрал бүхийдэлгэцтэй. Тод харагдах байдал нь бусад ухаалаг утаснуудаас бараг хоёр дахин илүү буюу 4,000 nits. Түүнчлэн бүдэг гэрэлтэй орчинд хэрэглэгчийн нүдийг хамгаалахад онцгойлон анхаарчээ. 2160Hz өндөр давтамжийн PWM dimming технологитой тул дэлгэцийг удаан хугацаагаар үзэх үед нүд чилж ядрахаас сэргийлдэг бууруулдаг байна.

7.98 мм нимгэн, 232 гр жинтэй бөгөөд арын болон хажуу талын хүрээг хуруу хээ үлдэхээс сэргийлсэн материалаар хийжээ. Өнгөний сонголтын хувьд Blush Gold (Элсэн шаргал), Lake Cyan (цэнхэр), Golden Black (Гүн хар) гэсэн гурван сонголттой.


БУСАД ОНЦЛОХ ФУНКЦҮҮД

Чанга дугаралт: HUAWEI Nova 15 Max 85dB-ийн дуугаралттай, 50м2 талбайг бүрэн цуурайтуулах чадалтай чанга яригчаар тоноглогджээ. Энэ нь зөөврийн жижиг чанга яригчтай тэнцэх хэмжээний хүчин чадал бөгөөд хөдөө гадаа аялал зугаалгаар явах, тоггүй газар очсон ч дуртай хөгжмөө хүссэнээрээ сонсох боломжийг олгох юм. Бусад брэндийн гар утаснуудынх 40-65dB байдаг.

Хүчирхэг камер: 50MP-ийн үндсэн камер болон 8MP-ийн урд камераар тоноглогдсон. Үүний тусламжтайгаар гэрэл багатай орчинд ч нэмэлт гэрэлтүүлэггүйгээр сарнилт багатай, өндөр чанартай зураг дарах чадалтай. Мөн хиймэл оюунд суурилсан зургийн чанарыг сайжруулах нэмэлтүүдийг нэвтрүүлжээ.

Х товчлуур: Гэнэтийн үед хэрэг болох аппуудаа түргэн хугацаанд олоход туслах товчлуурыг зүүн дээд хэсэгт нэмжээ. Уг товчлуур дээр дарангуут таны хадгалсан яаралтай нөхцөлд хэрэг болох аппын цэс автоматаар нээгдэнэ.

Төгсгөлд нь хэлэхэд HUAWEI nova 15 Max гар утcыг Мобикомын бүх салбараас худалдан авах боломжтой бөгөөд нээлтийн урамшуулалд хамрагдсан хүн бүрд HUAWEI Freebuds Se 2 ухаалаг чихэвчийг бэлгэнд аваарай.

HUAWEI nova 15 Max загварыг Мобикомын бүх салбар болон онлайнаар хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой.